Хайлтын үр дүн

79 илэрц олдлоо.

Дундговь аймгийн нутаг хэдийгээр хотгор гүдгэрийн ялгаа багатай боловч уур амьсгалын нөхцөл нь жигд биш ихэнхдээ хуурай, халуун байдаг учраас бэлчээрийн ургамал ургах нөхцөл магадлал багатай. Дундговь аймаг нь мал аж ахуйн салбар зонхилсон бөгөөд хөдөөгийн малчид ихэнх хувийг эзэлдэг тул цаг агаарын аюултай үзэгдлийг ихээр судлаж, цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээг малчидад хүргэх шаардлага тавигдсан.

Дундговь аймгийн агаарын темпертур ОЖД-аар 1,1- 4,5 градусын хооронд хэлбэлздэг байна. Агаарын дундаж температураас үзэхэд 2007 он хамгийн дулаан жил, 2012 он хамгийн хүйтэн жил, бусад жилүүд дундажын орчим байсан байна. Агаарын үнэмлэхүй хамгийн бага -41,0 градус 2002 онд Сайхан-Овоо өртөөнд ажиглагдсан байдаг. Агаарын үнэмлэхүй их температур 41,0 градус 2017 онд Гурвансайхан өртөөнд тус тус ажиглагдсан байдаг байна.

Агаарын хамгийн их температур нь 2019 онд 32,7...37,2 градус хүрч агаарт +30 градусаас дулаан 11-45 өдөр, 2020 онд 32,7...36,7 градус хүрч агаарт +30 градусаас дулаан 10-38 өдөр, 2021 онд 33,1...36,2 градус хүрч агаарт +30 градусаас дулаан 9-35 өдөр байсан. 2019 онд Гурвансайхан, Хулд суманд 35,6...37,2 градус хүрч агаарт +30 градусаас дулаан өдөр 45 ажиглагдсан байна.

Цаг уур орчны шинжилгээний газрын тогтоосноор их хур тунадас / их бороо, их цас / гэдэг нь их бороо ажиглалтын 12 цагийн хугацаанд 15 мм-тэй тэнцүү буюу түүнээс их орох, их цас ажиглалтын 12 цагийн хугацаанд 5 мм-тэй тэнцүү буюу түүнээс их орох үеийг хэлнэ.

БНХАУ-МУ-ОХУ хооронд эдийн засгийн хөгжлийн бүсийг хөгжүүлэхээр хамтран тохиролцсон бөгөөд үүний үндэс нь шинэ технологи, байгалийн баялаг, хөдөлмөрлөх хүч байхаар ЗГ хоорондын гэрээнд дурдсан. Үүн дотроос эдийн засгийг хөгжүүлэхийн тулд байгалийн нөхцөл байдлыг урьдчилан тодорхойлж, түүнд нөлөөлж болох эерэг ба сөрөг нөлөөллийг урьдчилан тооцохын чухалыг талууд хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд дээрх хамтын ажиллагааны өчүүхэн хэсэг болох газрын бүрхэвч, газар ашиглалтын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, түүнд суурилсан цаашид гүйцэтгэх томоохон төслүүдийн суурийг бүрдүлэхээр энэхүү төслийн саналыг дэвшүлж байна.

БНХАУ-МУ-ОХУ хооронд эдийн засгийн хөгжлийн бүсийг хөгжүүлэхээр хамтран тохиролцсон бөгөөд үүний үндэс нь шинэ технологи, байгалийн баялаг, хөдөлмөрлөх хүч байхаар ЗГ хоорондын гэрээнд дурдсан. Үүн дотроос эдийн засгийг хөгжүүлэхийн тулд байгалийн нөхцөл байдлыг урьдчилан тодорхойлж, түүнд нөлөөлж болох эерэг ба сөрөг нөлөөллийг урьдчилан тооцохын чухалыг талууд хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд дээрх хамтын ажиллагааны өчүүхэн хэсэг болох газрын бүрхэвч, газар ашиглалтын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, түүнд суурилсан цаашид гүйцэтгэх томоохон төслүүдийн суурийг бүрдүлэхээр энэхүү төслийн саналыг дэвшүлж байна.

ндэслэл (Background) (Дэлгэрэнгүйг хавсаргасан төслийн саналаас харна уу) Монгол орон нь хүйтэн, хуурай ширүүн уур амьсгал, эмзэг экосистем, байгаль-цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо (бэлчээрийн мал аж ахуй) зэргээсээ шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг улсуудын нэг болоод байгаа билээ. Сүүлийн жилүүдэд цаг агаарын гаралтай гамшигт үзэгдлийн давтамж, эрчим нэмэгдсэнээс улс орны экoлoги, нийгэм, эдийн засагт учруулах хор хөнөөл ихэссээр байгаа бөгөөд цаашид ч ихсэх хандлагатайг судалгаанууд харуулсаар байна. Манай орны хувьд хамгийн их учир холбогдолтой цаг агаарын гаралтай гамшигт үзэгдлийн тоонд ган, зуд, шороон шуурга (3Ds: Drought, dzud, and dust storm) багтах бөгөөд эдгээр нь хоорондоо харилцан уялдаатай гамшгийн механизмыг бүрдүүлдэг. Түүнчлэн, 1990 оноос хойш улс төр, бүтэц-зохион байгуулалт, нийгэм- эдийн засагт гарсан өөрчлөлтүүд нь мал аж ахуй, бэлчээр ашиглалтын уламжлалт тогтолцоо, тэдгээрийн өөрчлөлтөнд дасан зохицож, түүнийг даван туулах чадварт сөргөөр нөлөөлсөөр байна. Үүнээс үүдэн нүүдлийн соёл алдагдаж, малын хэт өсөлт, бэлчээрийн хэт ашиглалт, доройтол ихэссэнээр, 3D гамшигт үзэгдэлд өртөх эрсдэлийг улам нэмэгдүүлэх нөхцөл бүрэлджээ. Тухайлбал, 2000-2002 оны ган/зудын улмаас Монгол Улс 10 гаруй сая толгой малаа алдаж, нийгэм, эдийн засаг хувьд ихээхэн хохирсон бол, 2010 оны ганцхан жилийн зудын улмаас 10 гаруй сая толгой мал (нийт малын 22%) хорогдож, эдийн засгийн хувьд 474 тэрбум төгрөгийн хохирол учирчээ (энэ нь 1945 оноос хойшхи хамгийн их хохирол юм). Түүнчлэн, 2008 онд (5 сарын 26-27) зүүн бүс нутагт болсон хүчтэй шороон/цасан шуурганаас 52 хүн, 280 мянган мал амь үрэгджээ. Ийнхүү, 3D гамшгийн хор хөнөөл нь нийгэм, эдийн засгийн салбарт төдийгүй хүн амын эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөн, хотжилт (агаарын бохирдол), ядуурал, ажилгүйдэлд, цаашлаад Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Иймд, 3D гамшгийн гамшгийн эрсдэлийг (цаашид “3D-DR” гэх) бууруулах чадавхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан нэн даруй сайжруулах шаардлага судлаачдын өмнө тулгараад байгаа юм. 3D-DR нь байгалийн (hazards) болон хүний үйл ажиллагааны эмзэг байдал (vulnerability) гэсэн хоёр үндсэн хэмжигдэхүүнээр тодорхойлогддог. Гэвч, манай орны хувьд 3D-DR үүсгэгч хүчин зүйлсийг уялдуулан нэгтгэсэн цогц үнэлгээ, судалгаа дутагдалтай хэвээр байна. Иймд, гамшгийн 3D-DR-ийг бүрдүүлэгч хэмжигдэхүүнүүд (3D аюул болон малчид/бэлчээрийн экосистемийн эмзэг байдал), тэдгээрийн өөрчлөлтийг нарийн судалснаар гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхийг сайжруулах үндэс тавигдана. Гамшгийн эрсдэлийн судaлгаа нь цаг уур, байгаль, нийгэм, эдийн засаг, aн амьтан, инженерчлэл г.м. ШУ-ы салбаруудын өргөн цар хүрээг хамaрдаг тул МУИС-д түшиглэн энэхүү хамтарсан судалгааг хийхийг зорьсон билээ. Миний бие гадаад, дотоодын ШУ-ы байгууллагууд болон их сургуулиудын эрдэмтэдтэй хамтран судалгаа хийж байсан туршлага дээрээ суурилан Монгол Улсын ШУ-ы хөгжилд хувь нэмэр оруулах чин эрмэлзэлтэй тул энэ судалгааг МУИС-ийн Проф. Б. Болдгивтэй хамтран хэрэгжүүлж, судалгааны үр дүнгээ олон улсын сэтгүүлд хэвлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн, 2003 оноос хойш Проф. Б. Болдгивтэй судалгааны хамтын ажиллагаа явуулж ирсэн бөгөөд бидний хамтарсан судалгааны үр дүн олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдсэн болно.

Туул голын сав газар нь Монгол Улсын хүн ам, хотжилт, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын чухал бүс нутаг юм. Энд экогидрологийн иж бүрэн судалгааг одоогоор судлаагүй байна. Газрын бүрхэвчийн өөрчлөлт нь гидрологийн системд шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Тиймээс газар ашиглалт, газрын бүрхэвчийг судлах шаардлагатай бөгөөд энэхүү судалгаа нь Туул голын сав газрын газар ашиглалт болон газрын бүрхүүлийн өөрчлөлтийг судлах үнэлгээ өгөх цогц судалгаа юм.

Монгол орны ургамлын нүүрстөрөгчийн хуримтлал, цэвэр анхдагч бүтээгдэхүүнийг олон жилийн цуваагаар тооцоолсон тусгайлсан судалгаа ховор, бараг хийгдээгүй байна. Монгол орны ургамлын цэвэр анхдагч бүтээгдэхүүнийг тооцох нь ургамалжлын улирлын өөрчлөлт, хуурай газрын экосистемийн нүүрстөрөгчийн эргэлт дэх бэлчээрийн талбайн үүргийг тодорхойлох, бэлчээрийн хязгаарлагдмал нөөцийг зүй зохистой ашиглахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү судалгаанд Carnegie-Ames-Stanford Approach (CASA) загварыг ашиглан сүүлийн 34 жилийн хугацааны NDVI болон цаг уурын мэдээг ашиглан Монгол орны ургамлын цэвэр анхдагч бүтээмж тооцож цаг уурын өөрчлөлттэй харьцах хамаарлыг гаргана.

Монголын тэгш өндөрлөг глобаль уур амьсгалын өөрчлөлтөнд ихээхэн нэрвэгдэж байгаа эмзэг байна. Сүүлийн 50 жилийн хугацаанд Монголын тэгш өндөрлөгт температур үлэмж нэмэгдсэн учраас жилийн хур тунадасын хэмжээ илт багасаж, хуурай дулаан болох хандлагатай болсон, байгалийн гамшиг (ган, зуд зэрэг) болох давтамж нэмэгдсэн зэрэг нь байгалийн экосистемийг илүү эмзэг, байгалийн гамшиг үүсэхэд амархан болоход хүргэж байгаа, тухайлан хаталт хуурайшилт илт түгээмэл байгаа нь эдийн засагт ихээхэн алдагдал үүсгэж, бүс нутгийн тогтвортой хөгжлийн уялдаа холбоог хангахад бэрхшээл бий болгож байгаа юм. Нөгөө талаар, усны нөөцийн хомсдол, усны хэрэглээ нэмэгдэж байгаа нь ихээхэн бэрхшээл бий болгохоор байна. Монголын тэгш өндөрлөгийн хэмжээнд гадаргын усны нөөцийн нэг томоохон хэсэг болсон нуурууд нэлээдгүй бий. Гэвч сүүлийн 10-аад жилийн судалгаа Монголын тэгш өндөрлөгийн бүх нуурын талбай багасаж, зарим нь бүр хатаж байгааг харуулж байна. Иймээс нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдуулан усны нөөц, хангамжид ихээхэн анхаарах хэрэгтэй. Одоогоор уур амьсгалын өөрчлөлт, хүний нөлөөгөөр гол-нуурын системд хэрхэн өөрчлөлт орж байгааг нуурын улиран хувьсал, уур амьсгалын өөрчлөгдөж байгаа хугацаа, хур тунадасын улирлын өөрчлөгдөл үүсгэж байгаа явцын хувьсал, Зүүн Өмнөд Азийн орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд тэгш өндөрлөгийн үзүүлж байгаа нөлөөлөл зэрэгтэй холбон авч үзэж судалж байна. Бидний хийх судалгаа нь Монголын тэгш өндөрлөгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах үндэс суурь болсон экологийн орчны, ялангуяа усны судалгааны нэг хэсэг болох нуурын усанд анхаарал хандуулсан байх ба улмаар үндэстэн хоорондын тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх суурь судалгаа болгох зорилготой юм.

Энэхүү судалгааг Дэлхийн Байгаль Хамгаалах Сан “WWF”-гийн Монгол Улс дах хөтөлбөрийн газраас хэрэгжүүлж буй “Монгол орны Алтай-Саяаны экобүс дэх дэлхийд чухал экосистемийн хамгаалалтыг сайжруулах” төслийн хүрээнд МУИС-ийн ГГС-ийн Хүрээлэн Буй Орчин Судлалын Профессорын Багаас гаргасан зөвлөмжийн дагуу боловсруулав.

Улаанбаатар хотын 2009-2019 оны газрын бүрхэвчийн өөрчлөлтийг (гол, ой, барилгажсан талбай, ургамал, газар тариалан, элс) зайнаас тандан судлал ашиглан дунд нарийвчлалын Landsat хиймэл дагуулын зурагт засал хийж сургалттай ангиллыг ашиглан газрын бүрхэвчийн өөрчлөлтийг тооцоолох.

Хотын дулааны арал (UHI) нь хүний үйл ажиллагаатай шууд хамааралтай бөгөөд хүрээлэн буй орчинд цаг уур, уур амьсгалын өөрчлөлтийг илэрхийлэгч чухал үзүүлэлт юм. Суурин газруудын газрын бүрхэвчийн өөрчлөлт, хүн амын тоо нэмэгдснээр хотжилт тэлж, улмаар UHI-ийн үндсэн үзүүлэлт болох агаарын температур нэмэгддэг. Температур ихсэх нь ургамлын ургалтын хугацаа, агаарын чанар, усны чанар, экосистемийн бүрэлдэхүүн хэсгүүдэд мөн өөрчлөлтүүдийг үзүүлдэг байна. Эдгээр нөлөөллүүдийг багасгахын тулд нүцгэн хөрсийг ургамалжуулах, ойжуулах зэрэг байгаль хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр салхины эрчим нэмэгдэж температур буурахад нөлөө үзүүлдэг. Улаанбаатар хотын хүн амын өсөлтийг даган үүсэж буй хотын газар ашиглалт, газрын бүрхэвчийн өөрчлөлтийн асуудал нь орчны болон гадаргуугийн температуртай шууд холбоотой байна. Улаанбаатар хотын дулааны арал (UHI)-ын төлөв байдлын зураглалыг өндөр нарийвчлал бүхий Landsat хиймэл дагуулын мэдээн дээр үндэслэн 2010, 2020 оны өвөл зуны газрын бүрхэвчийн өөрчлөгдөх зүй тогтлын тархалтыг 10 жилийн харьцуулалт, ногоон байгууламж тарих боломж бүхий бүсүүдийг тогтоох нь энэхүү судалгааны үндсэн зорилго юм. Түүнчлэн энэхүү тооцооллын үр дүнг ургамлын нормчилогдсон индекс (NDVI), газрын гадаргын температур (LST) зэрэг орчны үзүүлэлтүүдтэй харьцуулан дээрх хугацаанууд дахь газрын бүрхэвчийн өөрчлөгдөх зүй тогтлын тархалтыг гаргав.

Дундговь аймгийн цаг уурын ажиглалтын 67 цэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А-114 тушаалаар батлагдсан “Цөлжилтийн хяналт шинжилгээний заавар” болон Газар зүйн хүрээлэнгийн хөрс судлалын лабораторийн Хөрсний мониторингийн аргачлалын дагуу цэг бүрд хөрсний зүсэлтэд хөрсний морфологи бичиглэл хийж, лабораторийн шинжилгээний сорьц авч хөрсний элэгдэл эвдрэлийн ажиглалт хийлээ.

Байгаль орчны төлөв байдлын тайланг 2 жилд 1 удаа гаргадаг бөгөөд 2017-2018 оны аймгийн хэмжээний тайланг боловсруулж, ном болгон хэвлүүлж, 15 сум, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төр, хувийн хэвшлийн байгууллагуудыг мэдээллээр хангах зорилгоор тараасан. 2019-2020 оны төлөв байдлын тайланг ийнхүү боловсруулав. Байгаль орчны төлөв байдлын тайлангийн зорилго нь байгаль орчны одоогийн төлөв байдлыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгч, бодлого төлөвлөгөө боловсруулахад суурь мэдээлэл болох юм.

Судалгаа