Хайлтын үр дүн

681 илэрц олдлоо.

/ 2024 он

Нийслэлийн нийгэм, эдийн засгийн байдал

/ 2024 он

Нийслэлийн нийгэм, эдийн засгийн байдал

/ 2024 он

Нийслэлийн нийгэм, эдийн засгийн байдал

/ 2024 он

Нийслэлийн нийгэм, эдийн засгийн байдал

/ 2024 он

Нийслэлийн нийгэм, эдийн засгийн байдал

/ 2024 он

Нийслэлийн нийгэм, эдийн засгийн байдал 2024

Монгол Улсын төр үндсэн чиг үүрэгтээ л анхаарч бусад чиг үүргийг аль болох хязгаарлах бодлогыг ирээдүйд үе шаттайгаар явуулах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл “Идэвхтэй оролцоотой төр”-өөс “Дундаж оролцоотой төр” болж аажмаар “Хамгийн бага оролцоотой төр”-д шилжиж, үндсэн чиг үүргийг зохистой хэмжээнд гүйцэтгэж түүний чанарыг нэмэгдүүлэх, хязгаарлагдмал нөөцийг олон тооны чиг үүрэгт хуваарилж зарцуулах байдлыг багасгах нь чухал байна. Монгол Улсыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх дээрх бодлогын баримт бичигт тусгагдсан зорилго, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд төрийн алба хамгийн чухал үүрэгтэй тул төрийн албыг тооноос чанарт шилжүүлэх, үр ашигтай бүтэц, тогтолцоог бүрдүүлж төрийн албаны үр нөлөөг дээшлүүлэх, хүний нөөцийн талаар гаргах аливаа шийдвэрийн үйл явцыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна. Төрийн албан хаагчдын тоо хэмжээ нь төрийн чиг үүргээс, төрийн чиг үүргийн тоо хэмжээ нь төрийн оролцооноос шууд хамааралтай байна.

Энэхүү гарын авлагаар Бүгд Найрамдах Солонгос Улсын яамд, төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг батлахдаа баримталдаг арга зүй болон төрийн байгууллагын орчны шинжилгээ, стратегийн чиглэлийг тогтоох, бүтэц, зохион байгуулалтыг дахин төлөвлөх, процессыг оношлох, дахин инженерчлэх үйл явцыг хэрхэн хэрэгжүүлдэг талаар тайлбарласан.

Онцгой байдлын байгууллага нь Монгол Улсын хэмжээнд тохиолдсон гамшгийн нөхцөл байдал, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээ, түүнээс авсан сургамж, сайн туршлага, Онцгой байдлын байгууллагын чадавх зэрэг тухайн онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг нэгтгэж багтаасан “Гамшгаас хамгаалах цагаан ном”-ыг 2017 оноос жил бүр эмхэтгэн монгол, англи хэл дээр эрхлэн гаргаж ирсэн. Энэхүү номонд 2020 онд хийгдсэн гамшгаас хамгаалах эрх зүйн орчны шинэчлэл, урьдчилан сэргийлэх болон эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад дотоод хамтын ажиллагаа, онцгой байдлын байгууллагын чадавх, улсын нөөц, хүмүүнлэгийн тусламж, гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээ, инновацын ажил, төсөв, хөрөнгө оруулалтын талаарх бодит мэдээллүүдийг тусгасан болно.

Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтлоос шалтгаалж байгалийн гамшгийн тоо, тохиолдох давтамж, эрчим улам бүр нэмэгдэж, түүнээс учрах хохирол жил бүр өсөн нэмэгдэж, улс орны нийгэм эдийн засаг, хүн амын амьжиргаа, улс орны дотоод аюулгүй байдалд сөрөг нөлөөлөл үзүүлсээр байна. Дэлхийн улс орнуудын нэгэн адил Онцгой байдлын байгууллага нь Монгол Улсын хэмжээнд тохиолдсон гамшгийн нөхцөл байдал, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээ, түүнээс авсан сургамж, сайн туршлагаа нэгтгэж багтаасан “Гамшгаас хамгаалах цагаан ном”-ыг 2017 оноос жил бүр эмхэтгэн монгол, англи хэл дээр гаргаж байна

Архивын тухай хуулийн 15.1.9 /Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх/-ийг хэрэгжүүлэх, Манж Дайчин улсаас Халх Монголыг анх 82 хошуу болгоход Сэцэн хан аймгийн Боржигин хошуу үүсгэн байгуу-лагджээ. Тус хошуу нь 1691 оноос Сэцэн хан аймгийн Боржигин жанжин бэйлийн хошуу, байгуулагднаас хойш 300-аад жилийн дараа 1994 онд Говьсүмбэр аймаг хэмээн нэрлэгджээ. Залуу хойч үеийхэнд эх орны хийгээд төрсөн нутгийн түүх, соёлыг танилцуулахыг зорьлоо

Архивын тухай хуулийн 15.1.9 /Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх/-ийг хэрэгжүүлэх, Түүхч, Олхунуд Дүгэрийн Гонгор: амьд-рал, эрдэм суудлалын үйлсийн олон нийтэд түгээн танилцуулах, эрдэс судлалыг залуу хойч үеийн судлаачдад болон өргөн олонд түгээн дэлгэрүүлэх зорилготой хамтарсан үзэсгэлэн болно.

Архивын тухай хуулийн 15.1.9 /Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх/-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухааны ууган байгууллага Судар бичгийн хүрээлэнд нэгэн чухал салбар тэртээ 100 жилийн өмнө үүд хаалгаа нээсэн нь Нэр томьёоны тасаг байв. Эдүгээ Монгол Улсын нэр томьёо судлалын үүсэл хөгжлийн суурийг тавьж, шинжлэх ухаан, технологийн хөгжилд тулгарч буй нэр томьёотой холбоотой асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, шинжлэх ухаан, технологи, боловсролын хөгжилд нэр томьёоны гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, тус комиссын үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор ШУА-тай хамтран ажиллав.

Бизнес ба Хүний эрхийн Удирдах зарчмуудын жендэрийн удирдамж Хүний эрх, үндэстэн дамнасан корпорацууд болон бусад бизнесийн байгууллагууд хариуцсан Ажлын хэсгийн Хүний эрхийн зөвлөлд хүргэсэн тайлан

Судалгаа