ДОРНОД АЙМГИЙН ХҮН АМЫН ДУНДАХ В ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ТАРХАЛТ БОЛОН ЭЛЭГНИЙ ХАВДАР ӨВЧНИЙ ШАЛТГААН, ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ТАРХАЛТЫН СУДАЛГАА
Судалгааны тайлбар: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 2019 онд 296 сая хүн ГВВ халдвартай, 58 сая хүн ГСВ-ийн халдвартай амьдарч жил бүр 1.5 сая хүн шинээр халдвар авч байна. Дэлхий дахинд гепатитийн вирусийн халдварын шалтгаант элэгний цирроз, элэгний хавдрын улмаас эил бүр 1 сая гаруй хүн нас барж байна. Манай улсын хувьд ч хепатитийн вирусийн халдвар тулгамдсан асуудлын нэг болсоор байгаа юм. Улсын хэмжээнд 2023 оны байдлаар гепатит вирусийн цочмог халдварын 270 тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 0.8 байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 49 тохиолдол, 10 000 хүн амд 0.1-оор өссөн байна. Монгол улсад сүүлийн 10 жилд бүртгэгдсэн гепатит вирусийн цочмог халдвар нь 2014 онд хамгийн их буюу 10 000 хүн ам тутамд 4.0 ногдож, 2016 оноос тууштай буурч байна. Нийт гепатит вирусийн халдварын 0.7 хувийг гепатит А вирусийн халдвар, 46.3 хувийг гепатит В вирусийн халдвар, 44.5 хувийг гепатит С вирусийн халдвар, 8.5 хувийг гепатит вирусийн бусад халдвар тус тус эзэлж байна.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 180
- Татсан тоо
- 83
- Файлын хэмжээ
- 1.02 MB
- Оруулсан огноо
- 2026.01.16
- Судалгаа хийгдсэн он
- 2024 он
- Судалгааны арга зүй
- Бид судалгаагаа хөндлөн зүсрэгт ретсоспектив аргаар, эрт илрүүлэгийн үзлэг оношилгоонд хамрагдсан До
- Судалгааны салбар
- Эрүүл мэндийн шинжлэх ухаан
- Санхүүжилтийн хэмжээ
- 10,000,000.00₮
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- МОНГОЛЫН ЭЛЭГ ЦӨС, НОЙР БУЛЧИРХАЙ СУДЛААЧДЫН НИЙГЭМЛЭГ
- Захиалагч байгууллага
- Судалгааны баг
-
Монголын элэг цөс, нойр булчирхай судлаачдын нийгэмлэг