Говийн бүсийн нэн ховор, ховор амьтан судлах, хамгаалах төв байгуулах төслийн ТЭЗҮ боловсруулах судалгааны тайлан

Судалгааны тайлбар: Амьтныг судлах, хамгаалах үйл ажиллагаа нь тусламж шаардлагатай байгаа нэн ховор, ховор, элбэг амьтныг тархалт, элбэгшил, түүнд нөлөөлөгч хүчин зүйлийг судлах, эдгээрийн талаар олон нийтэд таниулах, мэдээллэх, тусламж шаардлагатай амьтдыг барих, тээвэрлэх, хамгаалах байранд байршуулах, эмчлэх, сувилан тэнхрүүлэх, байгальд нь буцаан суллан тавих болон уг үйл ажиллагааг санхүүжүүлэх, удирдан зохион байгуулах зэрэг олон янзын үйл ажиллагааг багтаасан, олон талын оролцоонд тулгуурласан цогц ойлголт юм. Монгол улсын Их хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 24 дүгээр тогтоолоор баталсан үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.7-д “Ховор амьтан, ургамлыг зориудаар өсгөн үржүүлж, ашиглалтын нөөц бий болгоно” гэсэн үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан "Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн зорилтот газар нутгийн говийн бүсэд зэрлэг амьтан хамгаалах, судалгааны төв байгуулах суурь судалгаа болон техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг төлөвлөсөн юм. Энэхүү “Говийн бүсийн нэн ховор, ховор амьтан судлах, хамгаалах төв” байгуулагдсанаар говийн бүсэд ховор тааралдах зэрлэг амьтан буюу хар сүүлт, хавтгай, бөхөн, хулан зэрэг амьтад болон говийн бүсийн уур амьсгалын өөрчлөлт, экосистемийн суурин судалгааг тогтмол хийж болох чухал ач холбогдолтой юм. Иймд төслийн зорилтот нутаг болох Улаан шалын хоолойд “Говийн бүсийн нэн ховор, ховор амьтан судлах, хамгаалах төв” байгуулах төслийн техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа хийх, үндэслэл боловсруулах шаардлага тулгарч байна. Энэхүү тайланд хүний тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай болсон зэрлэг амьтдын амьдрах орчин, тухайн нутгийн нийгэм эдийн засгийн онцлог болон тухайн нэн ховор, ховор амьтдын биологи, экологийн онцлогийг судлах, барих, зөөж тээвэрлэх, анхны тусламж үйлчилгээ үзүүлж, эмчлэх, асран хамгаалах үеийн орон байрны нөхцөл, үзлэг оношилгоо, хооллож тэжээх, сувилан тэнхрүүлэх, амьтантай зүй зохистой харьцах, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах, байгальд нь буцаан тавих талаар тодорхой мэдлэг, ур чадвар, арга барил олгохуйц байдлаар говийн онцлог, нөхцөл байдалтай уялдуулж, олон салбарын эрдэмтэн, судлаачид хамтран боловсруулсан байна. Мөн ажлын нэгээхэн том зорилтын нэг болох “Говийн бүсийн нэн ховор, ховор амьтан судлах, хамгаалах төв” байгуулах төслийн техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа хийх, үндэслэл боловсруулах үүднээс судлах, хамгаалах төвийн сууринг бүтээн байгуулалт, түүнд шаардлагатай бараа материал, ажиллах хүч, тээвэр, дэд бүтэц, үйл ажиллагааны зардал зэрэг зарлагууд болон энэхүү төвөөс орох боломжтой орлогын хэмжээг тооцоолж гаргалаа.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
623
Татсан тоо
447
Файлын хэмжээ
9.88 MB
Оруулсан огноо
2023.10.24
Судалгаа хийгдсэн он
2023 он
Судалгааны арга зүй
Байгалийн ургамлыг тарималжуулж, нутагшуулах судалгааны ажлыг ОХУ-ын Ерөнхий Ботаникийн цэцэрлэгийн боловсруулсан ургамал тарималжуулах, нутагшуулах нэгдсэн аргазүй /Лапин, 1974/, Хээрийн судалгааг Ургамалжлын экологи, ургамлын нөөцийн лабораторийн “
Судалгааны салбар
Байгалийн бусад шинжлэх ухаан
Санхүүжилтийн хэмжээ
18,000,000.00₮
Санхүүжилтийн эх үүсвэр
Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
Гүйцэтгэгч байгууллага
Сайнс Тэч Гэйт ХХК
Захиалагч байгууллага
battsengel@met.gov.mn
Судалгааны баг
Зөвлөх багийн ахлагч: С. Цогт 
“Сайнс тэч гэйт” ХХК Амьтны мэргэжлийн байгууллагын ТУЗ-ын дарга ХААИС –ийн Агроэкологийн сургууль 
Экологийн тэнхимийн багш, 
Биологич: Экологич 
Багийн гишүүд: Дэд проф. Др. З.Ядмаа 
ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургууль 
Санхүүгийн тэнхмийн эрхлэгч 
Эдийн засагч: Санхүүч 
Дэд проф. Др С. Соѐлжин 
МУИС-ийн ШУС, БУС, Гадаад хэлний төв 
Хэл шинжээч, орчуулагч 
Х. Мөнхтүвшин 
ХААИС –ийн Агроэкологийн сургууль 
Таримал судлал, ой, ландшафт, архитектурын тэнхимийн багш 
Интерьер дизайн; Архитектурч 
Н. Нямсүрэн 
Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль 
Нийгмийн ажил арга зүйн тэнхимийн эрхлэгч 
Нийгмийн ажилтан;Социологич 
Н. Мягмарсүрэн 
ХААИС –ийн Агроэкологийн сургууль 
Экологийн тэнхимийн багш, 
Үйлдвэрийн экологич 
Б. Батдэмбэрэл 
“Сайнс тэч гэйт” ХХК Амьтны мэргэжлийн байгууллагын ТУЗ-н гишүүн Биологич: Экологич 
Н. Ариунтуяа 
“Сайнс тэч гэйт” ХХК Амьтны мэргэжлийн байгууллагын ТУЗ-н гишүүн, захирал МУИС, ШУС, БУС, Физикийн тэнхим 
Биофизикч

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа