Хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал

Судалгааны тайлбар: Монгол Улсад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг 3 хэсэгт авч үзэж байна. Үүнд: Манай улсад ургаж байгаа мансууруулах үйлчилгээтэй ургамлын тархац их байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй энэ төрлийн гэмт хэргийн 50-60 хувийг мансууруулах үйлчилгээтэй ургамалтай холбоотой гэмт хэрэг эзэлж байна. Зүүн өмнөд Азийн улс орнууд болон хил залгаа БНХАУ-аас Монгол Улсын хилээр хууль бусаар сентитик төрлийн мансууруулах бодис болох амфетамин, метамфетаминыг нэвтрүүлэх, зарж борлуулах, хэрэглэх үйлдэл нэмэгдсээр байна. Мөн Олон Улсын шуудан илгээмжийн үйлчилгээг ашиглан Хар тамхи, мансууруулах бодисыг Монгол Улсад нэвтрүүлэн худалдах, хэрэглэх нь нэмэгдэх хандлагатай байна. Монгол Улсад хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого, хөтөлбөр, хууль эрх зүйн орчин муу байгаа зэрэг нь нөлөөлж байна. Хөрш улсуудын хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн тоон үзүүлэлт болон манай улсад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлд нэгдсэн үнэлэлт дүгнэлт өгөхөд манай улс хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх асуудлыг Төрийн нэгдсэн бодлоготойгоор, байгууллагын уялдаа холбоог зангидан хамтран хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
468
Татсан тоо
1.6K
Файлын хэмжээ
1.20 MB
Оруулсан огноо
2023.05.19
Судалгаа хийгдсэн он
2016 он
Судалгааны арга зүй
Баримт бичгийн болон социологийн судалгааны арга , судалгааны харьцуулалтын болон задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх арга
Судалгааны салбар
Хууль
Санхүүжилтийн эх үүсвэр
Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
Гүйцэтгэгч байгууллага
ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэн
Захиалагч байгууллага
Дотоод хэргийн их сургууль
Дотоод хэргийн их сургууль info@uia.gov.mn 70155059 Сургалт, судалгааны байгууллага
Судалгааны баг
Цагдаа судлалын төв

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа