“Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг: шалтгаан, нөхцөл, хүчин зүйлс”

Судалгааны тайлбар: Цагдаагийн байгууллагад энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн байдлыг авч үзвэл, хүчиндэх гэмт хэрэг 2015 онд 279 бүртгэгдэж байсан бол жил дараалан өсч, 2017 онд 376 болж, 34.8 хувиар өссөн. 2018 оны эхний 10 сарын байдлаар 472 болж, 2018 оны жилийн эцсийн мэдээллээр 40-50 хувиар өсөх прогноз харагдаж байна. Гэмт хэрэгт өртөж хохирсон хохирогчдын байдлыг авч үзвэл, 2015-2017 он, 2018 оны эхний 10 сарын байдлаар Хүчиндэх 1417 хэрэгт 1232 хүн холбогдон шалгагдаж, 1382 хүн хохирогч болсоны 58 буюу 4.2% нь 7 хүртэлх насны, 233 буюу 16.9% нь 8-13 насны, 384 буюу 27.8% нь 14-17 насны, нийт 675 буюу 48.8% нь хүүхдүүд байсан байна. Цагдаагийн байгууллага 2015-2017 он, 2018 оны эхний 10 сарын байдлаархи хугацаанд хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсанаар бүртгэгдсэн хүчиндэх гэмт хэргийн 893 буюу 63.0%-ийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Прокурорын байгууллагаас 2015 онд хүчиндэх 402 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан байх ба 2016 онд буурч, 2017 онд 444 болж, 21.0%-иар өсчээ. 2018 оны эхний 10 сарын байдлаар 948 болж, 2018 оны жилийн эцсийн мэдээллээр 2.6 дахин өсөн прогноз харагдаж байна.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
1.3K
Татсан тоо
412
Файлын хэмжээ
1.89 MB
Оруулсан огноо
2023.03.14
Судалгаа хийгдсэн он
2018 он
Судалгааны арга зүй
Энэхүү ажлыг гүйцэтгэхдээ юмс үзэгдлийн хоорондын харилцан хамаарал, шүтэлцээнд нь бодитойгоор судлах боломж олгодог шинжлэх ухааны түгээмэл аргуудыг хэрэглэх ба сэдэвт холбогдох мэдээ баримтуудыг холбогдох эх сурвалжаас авч, албан ёсны статистик, ха
Судалгааны салбар
Нийгэм судлал
Санхүүжилтийн эх үүсвэр
Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
Гүйцэтгэгч байгууллага
ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цагдаа судлалын төв
Захиалагч байгууллага
Хууль зүй, дотоод хэргийн яам
Хууль зүй, дотоод хэргийн яам sudalgaa@mojha.gov.mn Монгол Улсад шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэхэд оршино.
Судалгааны баг
Багийн ахлагч Т.Оюунчимэг ХСИС-ийн ЭШХ-ийн ЦСТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, хууль зүйн доктор (Ph.D), дэд профессор, судалгааны багийн гишүүд

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа