Хуулийн этгээдээс төлбөр гаргуулах ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт

Судалгааны тайлбар: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн нэг болох иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад өнөөгийн байдлаар нь эрх зүйн зохицуулалтын болоод практик хэрэгжилтийн хувьд хүндрэлтэй асуудлууд байсаар байна. Шийдвэр гүйцэтгэх албаны хэмжээнд 1996 онд 25.6 тэрбум төгрөгний өр төлбөр барагдуулж байсан бол 2019 онд 1 их наяд 900 гаруй сая төгрөг буюу 74 дахин өссөн үзүүлэлттэй байгаа нь иргэн, хуулийн этгээд хоорондын бизнесийн болон зээлийн харилцаа асар хурдацтай хөгжиж буйтай шууд холбогдож байдаг. Төлбөр төлөгч-хуулийн этгээдээс төлбөр гаргуулах ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийн, улмаар тулгамдсан асуудлыг судалгаа-шинжилгээний үндсэн дээр нээн илрүүлж, шийдвэрлэхтэй холбоотой санал, зөвлөмж боловсруулан Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагад танилцуулах хүрээнд энэхүү судалгааны тайланг боловсруулсан.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
3.1K
Татсан тоо
328
Файлын хэмжээ
1.74 MB
Оруулсан огноо
2023.03.14
Судалгаа хийгдсэн он
2021 он
Судалгааны арга зүй
Төлбөр төлөгч-хуулийн этгээдээс төлбөр гаргуулах ажиллагааны хэрэгжилтэд хийсэн судалгаа нь эрдэм шинжилгээ, судалгаа, боловсруулалтын ажлын түүхчлэх, харьцуулах, бичиг баримтад дүн шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, статистик мэдээнд дү
Судалгааны салбар
Хууль
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төв
Захиалагч байгууллага
Хууль зүй, дотоод хэргийн яам
Хууль зүй, дотоод хэргийн яам sudalgaa@mojha.gov.mn Монгол Улсад шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэхэд оршино.
Судалгааны баг
ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа, А.Намсаманд, 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрхлэгч, хууль зүйн доктор /Ph.D/, дэд профессор, хурандаа Б.Алтангэрэл, 
эрдэм шинжилгээний ахлах ажилтан, дэд хурандаа М.Хүрэлбат

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа