352
Хувийн эрх зүйн тайлбар толь
Судалгааны тайлбар: Судлаач багшийн байр суурийн хувьд Хувийн эрх зүйн салбар хөгжиж буй манай улсад хувийн эрх зүйн салбарын шинэ ойлголт, ухагдахуун, нэр томёоны тодорхойлолтыг хуульд өргөн ашиглаж нэг мөр цэгцлэх үйл ажиллагаа явагдаж буй энэ цаг үед хууль тайлбарлах аргуудыг бүгдийг ашиглаж байж л Хувийн эрх зүйн тайлбарыг үр дүнтэй, оновчтой байж, эрх зүйг хэрэглэх, түүний процесс төдий чинээ чанартай үр ашигтай байна гэж үздэг.
Иймд дагаж мөрдөх хугацааг тогтоох, шилжилтийн үеийн арга хэмжээг зохион байгуулах, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Иргэний хууль болон бусад тусгай салбар хууль тогтоомжийн харилцааг зохицуулсан эрх зүйн актын нэр томъёог тодорхой болгож тэдгээрийн хамаарлыг консолидацлахаас гадна нийтийн эрх зүйн хууль тогтоомжийн харилцан хамаарал, тэдгээрийн хэм хэмжээний харилцан үйлчлэл болон хэм хэмжээний зөрчилдөөнийг эдийн засгийн хүрээнд нарийвчилсан судалгаа хийх үүрэг тус салбарын багш, судлаач бидэнд илүү оногдож байгаа билээ. Тухайлбал, нэр томьёоны хувьд багагүй маргаан дагуулсан Иргэний хуулийн “... хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.” гэсэн энэ заалтыг системийн аргыг ашиглан бодит байдалд эд юмсыг мэдэлдээ бхйдгах үед эзэмшил үүснэ гэсэн утга, агуулгаар нь тайлбарлагдана. Мөн гэм хор, хохиролыг хэрхэн ойлгох талаар хуулийн хэм хэмжээ тодорхой бус, олон агуулга, салаа утгатай агуулгыг практикт хэрхэн хэрэглэж байгаад үндэслэн онол-практикийн холбоос, тэдгээрийн зөрчилдөөнийг тодруулаагүй. Тухайлбал, “Хохирол “ нь хамрах хүрээ, төрөл, тооцох аргын хувьд маш өргөн агуулгатай салаа утгатай байдаг. Иргэний хуудлийн 227.3-т зааснаар “... гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, зайлшгүй олох ёстой байсан орлогыг” хохиролд тооцсон нь хохирлын төрлийг задлан тодруулсан зохицуулалт. Гэхдээ зардал, алдагдал, орлого гэдэг ойлголтыг дахин тодруулах шаардага гардаг. Иргэний хуулийн 261.1-т “гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчснөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг” гэм хорыг арилгах нийтлэг журмыг баримтлан арилгах, Иргэний хуулийг 229.1-т “...гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх” тухай тус тус заасан нь хохиролтой шууд холбож өгсөн зохицуулалт. Харин Иргэний хуулийн 228.1-т “Гэм хор арилгах үүрэг бүхий этгээд нөгөө төлын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. “гэсэн нь хохирлыг шууд тодорхойлоогүй боловч хохирлыг тогтоох хүрээ, хязгаар зарчмыг тогтоосон хуулийн зохицуулалт юм. Иргэний хуулийн гэрээг цуцлах, гэрээг татгалзах болон буцаан шаардах эрхийн нэр томьёо нь олон салаа утгыг илэрхийлж практикт хэрэглэхэд хүндрэлтэй байдаг. Түүнчлэн өмчлөх бүрэн эрхийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийн хуулийн нэр томьёоны тодорхойлолт, утга агуулгыг янз бүрээр тодорхойлсон байх юм. Тухайлбал, санхүүгийн өмчлөх эрхийг хөрөнгийн үнэлгээний зүйл, хог хаягдлыг үүсгэсэн этгээд түүнийг өмчлөх эрхтэй, дангаар өмчлөх сууцны бус зориулалттай хэсэг гэж тухайн сууцны гал зуух, ариун цэврийн өрөө болон угаалгын өрөө, өрөө хоорондын хонгил, агуулахыг, суурь бүтцийн эзэмшигч нь суурь бүтцийн мэдээллийн барилга байгууламж, гарам, хориг хашааг...өөрөө ашиглах мөн түүнчлэн үүрийн холбооны холбогдох зарим гэрээнд 9911…дугаартай утасны эзэмших эрх ба эзэмшлийг янз бүрээр тодорхойлжээ.
Түлхүүр үг:
Хувийн эрх зүй
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 726
- Татсан тоо
- 1.1K
- Файлын хэмжээ
- 1.37 MB
- Оруулсан огноо
- 2023.05.09
- Судалгаа хийгдсэн он
- 2019 он
- Судалгааны салбар
- Хууль
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
- Гүйцэтгэгч байгууллага
- МУИС
- Захиалагч байгууллага