Бөөр шээсний замын чулуу өвчний эрсдэлт хүчин зүйлс, тархвар зүйн судалгаа

Судалгааны тайлбар: Сүүлийн 20 жилийн хугацаанд монгол хүний амьдралын хэв маяг өөрчлөгдөн хүн амын нүүдэл, шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ хоол хүнсний нэр төрөл, бүтэц өөрчлөгдөж байгаатай холбоотой бодисын солилцооны эмгэг нэмэгдэх хандлагатай болсон. Олон хүчин зүйлийн нөлөөгөөр бөөр шээсний замд чулуу үүсдэг байна. Мөн 2008-2009 онд УАТ-д хэвтэн эмчлүүлэгчдийн 21% бөөр шээсний замын чулуу оноштой эмчилгээ хийлгэж байсан бол 2019 оны байдлаар 41% болсон байна. Насны бүтцээр нь үзэхэд 90% нь хөдөлмөрийн идэвхтэй насны хүмүүс байжээ. 2011 онд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд бөөр, шээсний замын чулуугаар давамгай өвчилж байсан. Арван жилийн өмнө бүс нутгаар нь судалж үзэхэд 58,1% Улаанбаатар хот, 25,6% Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Булган, Дархан-Уул зэрэг хүн амын төвлөрөлтэй орон нутагт илүү тохиолдож байна. Бөөр шээсний замд чулуутай гэж оношлогдсон хүмүүсийн 85% нь мэс засал эмчилгээ хийлгэдэг бөгөөд дурангийн хагалгааны эзлэх хувь 2012 онд 78%, 2017 онд 88%, 2020 онд 96% болж өссөн байна

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
10
Татсан тоо
7
Файлын хэмжээ
3.75 MB
Оруулсан огноо
2026.09.15
Судалгаа хийгдсэн он
2025 он
Судалгааны салбар
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Санхүүжилтийн хэмжээ
1.00₮
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
УНТЭ
Захиалагч байгууллага
Эрүүл мэндийн яам
Эрүүл мэндийн яам bioethics@moh.gov.mn 51-264269 Эрүүл мэндийн яам
Судалгааны баг
Төслийн зөвлөх: А.Шийрэвнямба Хүний их эмч, Урологи, АУ-ны доктор, дэд профессор, тэргүүлэх зэргийн эмч, АШУҮИС-ийн Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга, Удирдлага арга зүйгээр хангах, зөвлөх, судалгаа явуулах, ЭШ-ний өгүүлэл бичих, төслийг хэрэгжүүлэхэд зөвлөх. Д.Даваалхам АУ-ны доктор, профессор, АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулийн захирал, Удирдлага арга зүйгээр хангах, зөвлөх, судалгаа явуулахад чиглүүлэх, судалгааны ажлын зөвлөх. Судлаачид: Г.Ганболд Хүний их эмч, урологи, Урологи-Андрологийн төвийн их эмч, АУ-ны магистр, Тэргүүлэх зэргийн эмч. Үндсэн гүйцэтгэгч, мэдээллийн хайлт, тохиолдол цуглуулах, судалгаа явуулах, ЭШ-ний өгүүлэл, тайлан бичих. Н.Нямбаяр Хүний их эмч, урологи, Урологи-Анрологийн төвийн их эмч, магистр, Тэргүүлэх зэрэг, мэдээллийн хайлт, тохиолдол цуглуулах, судалгаа явуулах, ЭШ-ний өгүүлэл, тайлан бичих. Н.Саранцэцэг Хүний их эмч, урологи, Урологи-Андрологийн төвийн их эмч, магистр, тэргүүлэх зэрэг, мэдээллийн хайлт, тохиолдол цуглуулах, судалгаа явуулах, ЭШ-ний өгүүлэл, тайлан бичих. Д.Жавхлантөгс Хүний их эмч, урологи, Урологи-Андрологийн төвийн их эмч, ахлах зэрэгтэй, тохиолдол цуглуулах, судалгаа явуулах, ЭШ-ний өгүүлэл, тайлан бичих. Л.Баярбаатар Хүний их эмч, урологи, Урологи-Андрологийн төвийн их эмч, магистр, тохиолдол цуглуулах, судалгаа явуулах, ЭШ-ний өгүүлэл, тайлан бичих.

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа