Ургамлын цэцгийн тоосны харшилаар өвчлөх гадаад, дотоод хүчин зүйл, эмгэг жам, дархлаажих үзэгдэл зүй механизм, оношилгоо эмчилгээний өвөрмөц аллерген үйлдвэрлэх инноваци технологи онол, арга зүйн суурь судалгааны гарсан үр дүн

Судалгааны тайлбар: Улаанбаатар хот, Дархан, Сэлэнгэ, Сайншанд, Замын үүд, Баянхонгор, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймгуудын хээрийн болон суурин судалгааны төвд ургамлын тоосны харшил үүсэх нөхцлийг тодорхойлох, агаар дахь ургамлын тоосжилтыг судлах агаарын 6675 дээжийг, хөрсний өнгөн хэсэгт хадгалагдах харшил үүсгэгч ургамлын тоосны агууламж судлах хөрсний 221 дээжийг авч харьцуулан дүгнэсэн судалгаа. Дээрхи аймаг хотуудад тархсан харшил үүсгэгч тоост ургамлын нэрсийн цэс, цэцэглэж тоос тархах цаг хугацааны хуанли тогтооход шаардлагатай тэмдэглэл, бичиглэлийг нийт 130 төрлийн 411 зүйл ургамалд хийж, зарим зүйлүүдийн гербаран цуглуулган авч ангилан тодорхойлсон судалгаа. Судалгааны үр дүнд Монгол орны ургамлын аймагт 31 овгийн 98 төрөлд багтах 203 зүйл ургамал харшлын шалтгаантай болох нь тогтоогдсон.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
1.1K
Татсан тоо
189
Файлын хэмжээ
454.36 KB
Оруулсан огноо
2023.04.19
Судалгаа хийгдсэн он
2021 он
Судалгааны салбар
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
Ази-Европын Мон-Экологи төв НҮТББ
Захиалагч байгууллага
Арьсны өвчин судлалын үндэсний төв
Арьсны өвчин судлалын үндэсний төв lkhagvasurenmd@gmail.com 88091821 Арьсны өвчин судлалын үндэсний төв ....
Судалгааны баг
Төслийн удирдагч: Б.Сангидорж – Шинжлэх ухааны доктор (ScD), 
профессор, Н.Ариунаа , С.Байгалмаа , Л.Жаргалсайхан, П. Минжбадрах, Э. Мөнхчимэг,  Б. Баярлхагва

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа