290
Монгол адууны тамганы дүрсийг цахим системд бэлтгэх
Судалгааны тайлбар: Адууны тамганы судалгаа Монгол судлалд төдийгүй тамганы дүрс нь монголчуудын хувьд өмчийн ялгааг харуулах баримт нотолгоо, мал сүрэг өсөх үржихийг соёрхох бэлгэ тэмдэг, монгол хүний удам, уг гарвалыг мөргөх тэмдэг, малын удмын сан бохирдох цус ойртохоос сэргийлэх, залуу малчид тамга сонгохдоо уламжлалаа хадгалах, айл гэрийн үүд өлзийтэй өгөөмөр баян байх бэлгэдэл болж ирсэн зэрэг ач холбогдолтой.
Монгол соёлыг өнөө цагт уламжлуулан авч явахын тулд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээ хийхдээ салбар дундын хамаарлыг анхаарах арга технологийг хослуулан ашиглан зэрэг нь чухал юм.
Энэхүү төслийн ажлын үр дүнг монгол уламжлалт дүрс тэмдгийг судлах, малчид шинэ тамга сонгох боломж бүрдэх төдийгүй адууны тамгаар дамжуулан овог удам, угсаа гарвалаа таних боломж бүрдэхийн тулд цахим системийн зөв зохистой зохиомжлох хэрэгжүүлэх юм.
Үр дүнд бий болсон өгөгдлийг судлаачид эрдэм шинжилгээ, сургалт судалгаанд ашиглах, малчид ахуй амьдралд хэрэглэх, түүнчлэн тамга нь Монгол барааны тэмдгийн нэг хэлбэр гэдгээр бусад барааны тэмдгийн нэгэн адил цахимжуулах, соёлын өвийг уламжлан дамжуулах, хууль сахиулах үйл ажиллагаанд ашиглах боломжтой, хүртээмжтэй байх олон төрлийн аппликейшн хөгжүүлэх үндэс суурь болно гэж үзэж байна.
Иймээс уг төслийн хүрээнд тамганы дүрсийг судалгааг монгол судлал талаас хийж, цахим хэлбэрт оруулахын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд тодорхойлох салбар дундын хэлбэртэйгээр хийх юм.
Түлхүүр үг:
тамганы дүрс
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 759
- Татсан тоо
- 150
- Файлын хэмжээ
- 448.70 KB
- Оруулсан огноо
- 2023.05.09
- Судалгаа хийгдсэн он
- 2019 он
- Судалгааны салбар
- Компьютер, мэдээллийн шинжлэх ухаан
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
- Гүйцэтгэгч байгууллага
- МУИС
- Захиалагч байгууллага