196
МОНГОЛ ОРНЫ УСНЫ ЭРГЭЛТИЙН ТЭНЦЛИЙН СУДАЛГАА
Судалгааны тайлбар: Энэ чиглэлийн судалгааг олон судлаачид хийжээ.
Нацагдорж Л. (2004, 2005, 2008) Монгол орны ган, цөлжилтийн судалгаатай холбоотойгоор хур тунадас, ууршил, хөрсний чийгийн тархац, хандлагын талаар цөөнгүй өгүүлэл, нийтлэлийг хэвлүүлжээ. Эдгээр судалгаанд цаг уурын ажиглалтын сүүлийн 20-30 жилийн мэдээгээр Монгол орны чийгийн хангамжид хэрхэн өөрчлөлт орсныг дүгнэж, уур амьсгалын ирээдүйн хандлагаас хамаарч цөлжилт, гангийн давтагдал хэрхэн өөрчлөгдөх талаар таамаг дэвшүүлсэн.
Гомболүүдэв (2006) бүс нутгийн уур амьсгалын загвар ашиглан Монгол орны уур амьсгалын ирээдүйн хандлагад үзүүлэх газар бүрхэвчийн өөрчлөлтийн нөлөөг тооцжээ. Энэ судалгаагаар газрын дориотол, цөлжилтийн нөлөөгөөр хур тунадас, ууршлын хэмжээ багасах хандлагатай байна гэж дүгнэжээ.
Батболд (2012) мөн бүс нутгийн уур амьсгалын загварын ногоон ургамлын бүрхэцийг хиймэл дагуулын мэдээгээр орлуулан Монгол оронд 2002 оны зуны хугацааны хүчтэй гангийн судалгаанд ашиглажээ. Энэ судалгаагаар ногоон ургамлын бүрхэц нь цацрагийн болон чийгийн балансад мэдэгдэхүйц нөлөөтэй ба ууршилд зарцуулагдах дулааны хэмжээ багасч, хөрсний гадаргын температурыг илэрхийлэх ил дулааны хэмжээ нэмэгдсэн гэсэн үр дүнг гарчээ. Түүнчлэн агаар мандлын болон газрын гадарга орчмын чийгийн балансад илэрхий өөрчлөлтүүд гарсан байна.
Батболд (2011) бүс нутгийн уур амьсгалын загвараар 2000-2012 оны хур тунадасны тархацыг тогтоожээ. Энэ судалгааны үр дүнгээр Монгол орны зуны улирлын хур тунадас нь мөн тус хугацааны нийлбэр ууршилтай ойролцоо байв.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 722
- Татсан тоо
- 120
- Файлын хэмжээ
- 18.11 MB
- Оруулсан огноо
- 2023.07.04
- Судалгаа хийгдсэн он
- 2015 он
- Судалгааны арга зүй
- CLM3.5 загвар нь хамтын нийгэмлэгийн дэлхий-систем загвар (CESM), агаар мандлын загварын (CAM) газар бүрхэвчийн загвартай ажилладаг. АНУ-ын Үндэсний агаар мандлын судалгааны төвийн Эх газрын шинжлэх ухааны хэлтэс, Дэлхийн динамикын хэлтэс болон Дэлхи
- Судалгааны салбар
- Байгалийн бусад шинжлэх ухаан
- Санхүүжилтийн хэмжээ
- 190,200,000.00₮
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
- Гүйцэтгэгч байгууллага
- Ус, цаг уур, орчны, судалгаа мэдээллийн хүрээлэн,
- Захиалагч байгууллага
- Судалгааны баг
Алтангэрэлийн Батболд, УЦУОСМХ, доктор (Ph.D) Бавуугийн Эрдэнэбаяр, УЦУОСМХ, инженер Ганзоригийн Болоржаргал, УЦУОСМХ, инженер Гомбын Даваа, УЦУОСМХ, доктор (Ph.D) Гомбын Оюунхүү, УЦУОСМХ, инженер, Дамбаравжаа Оюунбаатар, УЦУОСМХ, доктор (Ph.D) Жигжидийн Одгарав, УЦУОСМХ, магистр (Ph.D) Пүрэвжав Гомболүүдэв, УЦУОСМХ, доктор (Ph.D) Халзангийн Пүрэвдагва, УЦУОСМХ, магистр (Ph.D) Ренчинсамбуугийн Цагаанмаамаа, УЦУОСМХ, ЭШтуА Самдангийн Сожидмаа, УЦУОСМХ Энхбаярын Батбаяр, УЦУОСМХ, инженер