"Үнэт цаасны багц сонголтыг оновчтой хийхэд өгөгдлийн уурхайн арга техникийг ашиглах нь”

Судалгааны тайлбар: Манай улсын санхүүгийн зах зээл нь банкны систем давамгайлсан санхүүгийн тогтолцоотой, хадгаламжийн хүүгийн түвшин хөгжиж буй болон хөгжингүй орнуудын дундажтай харьцуулахад өндөр байгаа нь урт хугацаанд нийгэм, эдийн засагт үр ашгаа өгөх төслүүдийг үнэт цаасны зах зээлээр дамжуулан санхүүжүүлэх боломжийг хязгаарлаж, уг салбарыг хөгжүүлэх боломжийг бууруулж байна. Манай санхүүгийн зах зээлийн 95 орчим хувийг банкны салбар дангаараа эзэлж, үлдсэн тав орчим хувийг хөрөнгийн зах зээл, бичил санхүү, даатгалын салбар, үүн дотор 1 хүрэхгүй хувийг хөрөнгийн зах зээл эзэлж байна. Хөрөнгийн зах зээлд үнэт цааснуудын арилжаа, оролцогч талуудын найдвартай байдал, хөрөнгө оруулалтын өгөөж, эрсдэлийг олон талаас нь судлан дүгнэсэн байгаа хэдий ч үнэт цаасны багцын шийдвэр гаргалт илүү анхаарал татсан асуудлуудын нэг хэвээр байна. Энэхүү төслийн хүрээнд хөрөнгийн зах зээл дэх их хэмжээний өгөгдлийг өгөгдлийн уурхайн арга техникийг ашиглан боловсруулж үнэт цаасны багц сонголтыг хамгийн оновчтойгоор бүрдүүлэх загварчлал гаргана. Энэ нь үнэт цаасны багц сонголтыг хийх програм хангамжийн үндэс суурь нь болох юм. Уг төслийн ажил нь санхүүгийн зах зээл болон компьютерийн шинжлэх ухааныг холбосон салбар дундын хэлбэртэйгээр хийгдэнэ.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
448
Татсан тоо
169
Файлын хэмжээ
1.11 MB
Оруулсан огноо
2023.05.09
Судалгаа хийгдсэн он
2022 он
Судалгааны салбар
Компьютер, мэдээллийн шинжлэх ухаан
Санхүүжилтийн эх үүсвэр
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
Гүйцэтгэгч байгууллага
МУИС
Захиалагч байгууллага
Монгол улсын их сургууль
Монгол улсын их сургууль news@num.edu.mn 75754400, 77307730-1163

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа