291
"Үнэт цаасны багц сонголтыг оновчтой хийхэд өгөгдлийн уурхайн арга техникийг ашиглах нь”
Судалгааны тайлбар: Манай улсын санхүүгийн зах зээл нь банкны систем давамгайлсан санхүүгийн тогтолцоотой, хадгаламжийн хүүгийн түвшин хөгжиж буй болон хөгжингүй орнуудын дундажтай харьцуулахад өндөр байгаа нь урт хугацаанд нийгэм, эдийн засагт үр ашгаа өгөх төслүүдийг үнэт цаасны зах зээлээр дамжуулан санхүүжүүлэх боломжийг хязгаарлаж, уг салбарыг хөгжүүлэх боломжийг бууруулж байна. Манай санхүүгийн зах зээлийн 95 орчим хувийг банкны салбар дангаараа эзэлж, үлдсэн тав орчим хувийг хөрөнгийн зах зээл, бичил санхүү, даатгалын салбар, үүн дотор 1 хүрэхгүй хувийг хөрөнгийн зах зээл эзэлж байна.
Хөрөнгийн зах зээлд үнэт цааснуудын арилжаа, оролцогч талуудын найдвартай байдал, хөрөнгө оруулалтын өгөөж, эрсдэлийг олон талаас нь судлан дүгнэсэн байгаа хэдий ч үнэт цаасны багцын шийдвэр гаргалт илүү анхаарал татсан асуудлуудын нэг хэвээр байна.
Энэхүү төслийн хүрээнд хөрөнгийн зах зээл дэх их хэмжээний өгөгдлийг өгөгдлийн уурхайн арга техникийг ашиглан боловсруулж үнэт цаасны багц сонголтыг хамгийн оновчтойгоор бүрдүүлэх загварчлал гаргана. Энэ нь үнэт цаасны багц сонголтыг хийх програм хангамжийн үндэс суурь нь болох юм. Уг төслийн ажил нь санхүүгийн зах зээл болон компьютерийн шинжлэх ухааныг холбосон салбар дундын хэлбэртэйгээр хийгдэнэ.
Түлхүүр үг:
Үнэт цаасны багц сонголт
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 421
- Татсан тоо
- 158
- Файлын хэмжээ
- 1.11 MB
- Оруулсан огноо
- 2023.05.09
- Судалгаа хийгдсэн он
- 2022 он
- Судалгааны салбар
- Компьютер, мэдээллийн шинжлэх ухаан
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
- Гүйцэтгэгч байгууллага
- МУИС
- Захиалагч байгууллага