200
Ниргэлгийн явцад үүсэх материалын судалгаа
Судалгааны тайлбар: Энэ суурь судалгааны сэдэвт ажлаар нам температурын плазмыг төрөл бүрийн орчин дотор ниргэлгийн процессоор үүсгэж энэ процессын үед үүсэж байгаа бүтээгдэхүүнүүдийг судлах зорилготой. Төрөл бүрийн орчин дотор янз бүрийн материалаар хийсэн электродуудын хооронд ниргэлэг явуулахад энд сул иончлогдсон плазм төлөв бий болох ба янз бүрийн дисперстэй материал үүсдэг. Тухайлбал, фуллерен, нанохоолой, нано утас молекуляр кластер, файбэр зэргийг үүнд хамруулж болно. Ийм замаар бий болгосон материал нь байгаль дээр шууд оршдоггүй эсвэл техник, технологийн хувьд өндөр ач холбогдол бүхий онцгой шинж чанартай байдаг учраас судлаачдын сонирхолыг ихээр татаж байдаг судалгааны объект юм. Ийм учраас төрөл бүрийн орчин дотор янз бүрийн материалуудаар хийсэн электродын хооронд явагдах ниргэлгийг судалж тогтвортой байдлыг хангах, ниргэлгийн явцад үүсэн бий болж байгаа бүтээгдэхүүнийг гарган авах боломжит арга замуудын талаарх судалгааг эхний шатанд явуулна. Дараа нь бид өндөр даралттай хийн (𝑝~1атм даралттай агаар) болон шингэн орчинд янз бүрийн материалуудын хооронд ниргэлэг явуулж ниргэлгийн явцад үүсэж байгаа материалуудыг гарган авч шинж чанарт судалгаа хийхээс гадна тухайн материалуудын үүсэх горимыг тогтоох судалгааг явуулна.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 808
- Татсан тоо
- 100
- Файлын хэмжээ
- 11.72 MB
- Оруулсан огноо
- 2024.04.11
- Судалгаа хийгдсэн он
- 2019 он
- Судалгааны арга зүй
- Суурь судалгаа
- Судалгааны салбар
- Физикийн шинжлэх ухаан
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Монгол Улсын Их Сургууль
- Захиалагч байгууллага
-
Шинжлэх ухаан, технологийн сан info@stf.gov.mn stf Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС) нь Монгол Улсын Засгийн Газрын 1993 оны 12-р сарын 24-ны өдрийн 192 дугаар тогтоолоор байгуулагдаж, мөрдөгдөж байгаа хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна.