208
Нүүрсийг хийжүүлэх CO2+H2 процесст ашиглагдах Ni суурьтай катализаторын судалгаа
Судалгааны тайлбар: Энэхүү судалгааны ажлаар метанжуулах процессын өндөр идэвхтэй катализаторыг лабораторийн нөхцөлд гарган авах, нүүрсний хийнээс байгалийн хийн түлшийг нийлэгжүүлэх хагас үйлдвэрийн метанжуулах процессын төхөөрөмжийг зохион бүтээх, улмаар нүүрсний пиролизын хий дэх метан хийн агуулгыг нэмэгдүүлэх замаар өндөр илчлэгтэй хийн түлшийг гарган авах технологийг бий болгох зорилготой юм.
Үүний тулд судалгааны ажилдаа дараах зорилтуудыг тавин ажилласан. Үүнд: Метанжуулах процессын никель катализаторыг тунадасжуулах, шигтгэх, шигтгэн тунадасжуулах аргаар бэлтгэж, өндөр идэвхтэй катализатор бэлтгэх тохиромжтой аргыг сонгох Метанжуулах процессын никель катализаторыг никелийн нитрат, сульфат, хлоридын давсны уусмалаас бэлтгэж, анионы хэсгийн нөлөөг судлах Метанжуулах процессын никель катализаторын Al2O3, TiO2, SiO2 зөөгч биетийн нөлөөг судлах Метанжуулах процессын никель катализаторт нэмэлт металлын нөлөөг судлах Метанжуулах процессын хагас үйлдвэрлэлийн төхөөрөмжийг зохион бүтээх, угсрах, үйл ажиллагаанд оруулах Пиролизын хийн метанжуулах хагас үйлдвэрлэлийн хэмжээний туршилтуудыг явуулах Байгалийн хийн түлш, шатахууныг хэрэглэснээр гарах эдийн засаг болон хүрээлэн буй орчинд бий болох давуу талуудыг тодорхойлох, байгалийн хийн хэрэглээний тохиромжтой шийдлүүдийг тодорхойлох
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 642
- Татсан тоо
- 86
- Файлын хэмжээ
- 9.32 MB
- Оруулсан огноо
- 2024.07.30
- Судалгаа хийгдсэн он
- 2022 он
- Судалгааны салбар
- Байгалийн бусад шинжлэх ухаан
- Санхүүжилтийн хэмжээ
- 80,000,000.00₮
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- ШУТИС, ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ
- Захиалагч байгууллага
-
Шинжлэх ухаан, технологийн сан info@stf.gov.mn stf Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС) нь Монгол Улсын Засгийн Газрын 1993 оны 12-р сарын 24-ны өдрийн 192 дугаар тогтоолоор байгуулагдаж, мөрдөгдөж байгаа хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна.
- Судалгааны баг
Б.Тунгалагтамир Б.Авид Э.Энхцэцэг Т.Чанцалмаа Б.Нямсүрэн Ө.Баттайван Б.Уянга