187
Тарвагатай нуруу, Бөхөн шарын нуруунд Монгол Тарвага сэргээн нутагшуулсан судалгаа
Судалгааны тайлбар: ШУА-ийн Биологийн хүрээлэн толгойлон мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын
багийг бүрдүүлж МОН/19/301 төсөлтэй гэрээ байгуулан тарвага сэргээн нутагшуулах ажлыг Архангай аймгийн Батцэнгэл, Хайрхан сумдын нутагт хийж гүйцэтгэв.
Сэргээн нутагшуулалт хийхээр сонгосон цэг нутаг нь түүхэн хугацаанд
тарваганы элбэгшил бүхий бүс нутгууд байсан ба байгаль, цаг уурын тааламжгүй нөхцөл болон антропогены хүчин зүйлээс шалтгаалан тоо толгой хэт цөөрсөн, зарим цэг нутагт устсан гэж үзэн тухайн бүс нутгийн байгаль орчны төлөв байдлыг хэвээр хадгалахад тарвага сэргээн нутагшуулах нь зүйтэй гэж дүгнэсэн. Төслийн баг энэхүү тайлангаар сэргээн нутагшуулалтын ажлын үр дүн, хамгааллын арга техник, санал зөвлөмжийг боловсруулан хүргүүлж байна.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 772
- Татсан тоо
- 280
- Файлын хэмжээ
- 8.02 MB
- Оруулсан огноо
- 2023.10.04
- Судалгаа хийгдсэн он
- 2022 он
- Судалгааны арга зүй
- Ихэвчлэн 5 – 30 га, харууц сайтай газар 50 – 100 га (1000х1000м, 500x1000м, 500х500м) хүртэлх хэмжээтэй талбай сонгоно (Зураг 8). Тухайн сонгон авсан талбайн тарваганы идэвхитэй бэлчих үйл хөдлөлд саад болохооргүй (үргээлгүй) өндөрлөг цэгээс хоёр нүд
- Судалгааны салбар
- Биологийн шинжлэх ухаан
- Санхүүжилтийн хэмжээ
- 59,800,000.00₮
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
- Гүйцэтгэгч байгууллага
- ШУА, Биологийн хүрээлэн
- Захиалагч байгууллага
- Судалгааны баг
Я.Адъяа ШУА, Хөхтний экологийн лаборатори, амьтан судлаач Шинжлэх ухааны доктор П.Энхсайхан Тарвагатайн нурууны ТХГНийн байгаль хамгаалагч Магистр С.Батдорж ШУА, Хөхтний экологийн лаборатори, амьтан судлаач Магистр Э.Энхмаа ШУА, Хөхтний экологийн лаборатори, амьтан судлаач Магистр Л.Анхбаяр ШУА, Хөхтний экологийн лаборатори, амьтан судлаач Магистр Г.Гантулга ШУА, Хөхтний экологийн лаборатори, амьтан судлаач Магистр Б.Улам – Өрнөх ШУА, Хөхтний экологийн лаборатори, амьтан судлаач Магистр Хустайн нурууны БЦГ—ийн байгаль хамгаалагчид Тарвагатай нурууны БЦГ-ийн хамгаалалтын захиргааны мэрэгжилтнүүд Орон нутгийн байгаль хамгаалагчид, нөхөрлөлийн гишүүд нийт 5 хүн