Судалгаанд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн амбулаториор үйлчлүүлсэн 1018 үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлсэн 295 үйлчлүүлэгч, нийт 1313 үйлчлүүлэгч, тухайн агшинд ажиллаж байсан 1493 эмч, эмнэлгийн ажилчид хамрагдсан. • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, үйлчилгээний соёлд ЭМЯ-ны харьяа эмнэлгүүдийн амбулаториор үйлчлүүлэгчид 84,6%-ийн, стационараар үйлчлүүлэгчид 89,6%-ийн сэтгэл ханамжтай гарсан байна. Харин НЭМГ-ын харьяа эмнэлгүүдийн хувьд амбулаториор үйлчлүүлэгчид 72,7%-ийн, стационариар үйлчлүүлэгчид сэтгэл ханамж 88,3%-тай байна. Эмч, эмнэлгийн ажилчдын хувьд ЭМЯ-ны харьяа эмнэлгүүдэд 86,9%-ийн, НЭМГ-ын харьяа эмнэлгүүдэд 81,3%-ийн сэтгэл ханамжтай байгаа нь амбулаториор үйлчлүүлэгчдийн хувьд стационариар үйлчлүүлэгчдээс сэтгэл ханамж доогуур байгаа нь харагдаж байна