Хайлтын үр дүн

1209 илэрц олдлоо.

Монгол банк 2011 оноос хойш жил бүр бизнесийн орчны түүвэр суудалгаа хийж ирсэн.

Судалгаагаар уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаанд тохиолдож буй саад бэрхшээлийг судлах зорилготой.

Компани үнэт цаасаа анх удаа олон нийтэд санал болгоход тулгарч буй бэрхшээл, дэмжлэг судалгааг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, МҮХАҮТ, Улаанбаатар үнэт цаасны биржтэй хамтран хийсэн.

МҮХАҮТ нь 2000 оноос хойш бизнесийн орчинтой холбоотой судалгааг тогтмол хийж ирсний нэг нь тус судалгаа юм.

Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчит сургуулийн өмнөх 37 байгууллага, ерөнхий боловсролын 5 сургууль, 1 эмнэлэгээс түгээгдэж буй бараа бүтээгдэхүүний чанар, чанар үйлчилгээний хүртээмж, түгээлтийн албан хаагчдын зан харилцаа, ёс зүйн талаар 5 асуулга бүхий асуумжийг цаасан хэлбэрээр сэтгэл ханамжийн судалгааг 2022 онд авсныг хүргэж байна.

Шувуу үргээх төхөөрөмжийн ажиллагаа техникийн туршилт хийж ашиглалтын үр ашгийг тооцоолох үйлдвэрлэлд нэвтрүүлэх харьцуулсан судалгаа

Монгол орны байгалийн бэлчээрийн болон таримал ургамлаас хураасан олон нэр төрлийн зөгийн баланд антиоксидант шинж чанарыг судлах зорилготой.

Энэхүү судалгааны зорилго нь байгууллагын үйл ажиллагаа болон үйлчилгээнд өгч буй хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг тогтооход оршино.

Шинээр сургуулийн насны хүүхдийн биеийн хэмжээг тодорхойлох, стандарт болгон мөрдүүлэх зорилготой.

Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчит сургуулийн өмнөх боловсролын 43 байгууллага, ерөнхий боловсролын 3 сургуулиудаас түгээгдэж буй бараа бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний хүртээмж, албан хаагчдын зан харилцаа, ёс зүйн талаар 6 асуулга бүхий асуумжыг цаасан хэлбэрээр сэтгэл ханамжийн судалгааг 2021 онд авсныг хүргэж байна.

“Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ын 3.1.4-д заасан “мод, модон материалын эрэлт нийлүүлэлтийн оновчтой арга хэмжээ авах”, зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд улсын хэмжээнд мод, модон бүтээгдэхүүний хэрэгцээний судалгааг гарган мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрүүдийн байршил, хүчин чадлыг тогтоох

Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын зорилго нь хүн амын тогтвортой өсөлтийг хангах, иргэдийн урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах, хөгжих таатай орчныг бүрдүүлэх, хувь хүн болон гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино

Улаанбаатар хотын хүүхдэд ээлтэй байдлын индексийг тогтоож, индексийн үзүүлэлтүүдийг сайжруулах чадавхыг бэхжүүлэх зорилгоор Хүүхдийн байдал 2020 эмхэтгэлийг боловсруулав.

Улаанбаатар хотын хүүхдүүдийн амьдарч буй орчин нөхцөлийг хүүхдэд ээлтэй эсэхийг тодорхойлох зорилгын хүрээнд нийт 9 дүүргийн 8-17 насны 4094 хүүхдийг төлөөлүүлэн, онлайн судалгааны программаар санамсаргүй түүврийн аргад тулгуурлан цахим хэлбэрээр зохион байгуулсан. Судалгааны мэдээлэл цуглуулалтын чанар, бодитой байдлыг хангахын тулд 2 удаагийн чанарын хяналт хийн, чанарын шаардлага хангаагүй, эргэлзээтэй 276 мэдээллийг судалгааны үр дүнгээс хасч, мэдээллийг үнэн бодитой, дүүргүүдийг төлөөлөх чадвартай хэмээн тооцон судалгааны үр дүнг нэгтгэн боловсруулсан билээ.

Судалгаа