Хайлтын үр дүн

394 илэрц олдлоо.

Спин нь системийн цэвэр квант шинж чанарыг илэрхийлэх хэмжигдэхүүн юм. Тиймээс спин нь онолын болон туршлагын физикийн маш сонирхолтой судлагдахуун юм. Өнгөрсөн зууны сүүлээр 1/2 спиний шахагдалтын судалгаа эрчимтэй хийгдсэн бөгөөд спиний шахагдалтыг судласан ихэнх туршилтууд 1/2 спиний хувьд хийгдсэн байна. Сүүлийн жилүүдэд 1 спин буюу SU(3) тэгш хэмийн бүлэгт харгалзах квант системийн шахагдалт олны анхаарлыг татаж улмаар онолын болон туршилтын ажлууд эрчимтэй хийгдэж байна. SU(2) Ли бүлэгтэй харьцуулахад SU(3) Ли бүлэг нь олон генератортой, гурван түвшинт квант системийн тэгш хэмд харгалздаг учир түүний физик шинж чанар нь SU(2) -ийнхоос эрс ялгаатай байдаг. Спиний шахагдалтын нэг чухал хэрэглээ нь спин системийн эргэлтийн өнцгийг хэмжих өндөр нарийвчлалтай арга юм. Үүнээс гадна бусад хэрэглээг тоочвол: спектроскопи болон интерферометрийн хэмжилт (таталцлын долгионы хэмжилт), атомын цаг түүнчлэн квант мэдээлэл боловсруулах зэрэг болно. Бидний энэ төслийн зорилго нь 1 спиний шахагдалтыг судлах явдал болно. Энэ зорилгын хүрээнд 1) спиний болон соронзон системүүдэд SU(3) Ли бүлэгийг хэрэглэх 2) SU(3) бүлгийн SU(2) дэд бүлгийг судлах 3) SU(3) тэгш хэмтэй гурван түвшинт квант системийн шахагдалтын параметрийг тооцоолох 4) нематик болон нематик бус төлвийн шахагдалтыг судлах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Усны электролизоор энергийн нягт ихтэй, нөхөн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр болох устөрөгчийг гарган авснаар энерги болон усыг хадгалах зорилгоор түлшний элементэд хэрэглэгдэх бүрэн боломжтой юм. Сүүлийн үед авто машины үйлдвэрлэлд усны электролизоор устөрөгч гарган авч түлшний үүсгүүр болгон хэрэглэх, устөрөгчийн хөдөлгүүрт авто машинд устөрөгчийг түлш болгон хэрэглэх боломжийн талаарх судалгаа эрчимтэй хийгдэж байна. Үйлдвэрт ихэнхдээ устөрөгчийг байгалийн хийнээс гарган авдаг боловч усны электролиз нь зөвхөн устөрөгч, хүчилтөрөгч ялгаруулдагаараа давуу талтай, судлаачдын анхаарлын төвд зүй ёсоор ордог юм. Үйлдвэрлэлийн өртөг өндөр, ердийн даралт, температурт гарган авах боломжгүй, катализатор болох Pt үнэтэй учраас дэлхийд үйлдвэрлэгдэж буй устөрөгчийн ердөө 5%-ийг электролизийн аргаар гарган авдаг. Усны электролизыг 100% бүтээмжтэй явуулахад 39.4 кВ/кг эрчим хүч шаардагдах боловч өнөөдрийн байдлаар Pt катализатортой 70% бүтээмжтэй ажиллуулж байна. Ийнхүү үнэтэй, металл суурьтай катализатор хэрэглэдэг учраас электролиз нь байгалийн хийнээс устөрөгч гарган авах зардлаас 2 дахин үнэтэй байдаг сул талтай. Хямд, үнэт металлын агууламж багатай, энергийн бүтээмж ихтэй катализаторыг гарган авснаар электролизоор устөрөгчийг ердийн даралт, температурт гарган авч, хэрэглээнд ашиглах, байгаль орчинд хор нөлөөтэй түлшнээс татгалзах боломжийг бидэнд олгоно. Иймд дэвшүүлж буй энэ төслийн хүрээнд нүүрстөрөгчийн наноматериал зэрэг 2D материалд суурилсан молбидений сульфид / оксид, эсвэл рени атомыг шигтгэсэн гадаргуугийн талбай ихтэй, идэвхтэй электрокатализаторыг синтезлэн хүчиллэг болон суурилаг орчинд устөрөгч хийг гарган авч түлшний элементэд болон цахилгаан гарган авахад хэрэглэн ногоон технологийг бий болгохоор зорьж байгаа юм.

Бизнес санаатай, түүнийгээ бодитой эхлэх, хөгжүүлэхийг эрмэлзэж буй ажил хэрэгч оюутнуудыг бизнесийн ертөнцөд алхам алхмаар хөтлөн оруулж, бизнесийн арга зүйтэй танилцуулах, өөрийн үйлдвэрлэл үйл ажиллагааны ТЭЗҮ бичихэд туслах

Урт хугацааны бодлогын баримт бичиг болон үйл ажиллагааны хөтөлбөрт туссан арга хэмжээний хэрэгжилтийг хангах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хотын стандартыг бий болгох олон улсын жишигт нийцүүлэн боловсруулахад зориулан суурь судалгаа хийх, өнөөгийн нөхцөл байдлыг илрүүлэх

Нийслэлийн хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа агаарын чанартай холбоотой стандартуудын эрэлт хэрэгцээг тодорхойлж, Улаанбаатар хот болон олон улсад мөрдөгддөг стандартуудыг харьцуулан судалж, үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид авах арга хэмжээ, шинэчлэх шаардлагатай стандартуудыг боловсруулах, агаарын чанарыг стандартыг шинэчлэгдэхэд уг судалгааг ашиглаж байна.

Хөнгөн цөмийн хоёр болон түүнээс дээш тооны кластер болон салах босго энергийн орчимд онолоор тооцоологдсон болон туршлагаар хэмжигдсэн фото-урвалын огтлолын үр дүнд анализ хийн, цөмийн кластер бүтцийн талаар сонирхолтой үр дүнгүүдийг гарган авч ирсэн туршлагадаа тулгуурлан дэвшүүлж буй төслийг гүйцэтгэнэ. Хөнгөн цөмийн бүтцийн талаар шинэ мэдээлэл гарган авснаар од нарны төвд явагддаг хөнгөн цөмийн нэгдэх урвалын процессын урвалын хурдыг тооцоолж, цөмийн-астрофизикийн асуудалд нэн тэргүүнд тавигддаг гелий шатах процессыг үнэлэхэд шаардлагатай мэдээлэл гарган авна.

Идэвхигүй дээжлэгч (Big Spring Number Eight)-ийг арга зүйн дагуу хийж, эх үүсвэрийн зонхилох салхины доод талд байршуулан, дээжний саванд хуримтлагдсан агаар мандлын тоосыг 2 сар тутамд авч лабораторийн шинжилгээгээр хими, физик шинж чанарыг тодорхойлно. Эх үүсвэрийн ойролцоох цэгүүдэд камерийг идэвхигүй дээжлэгчийн хамт байршуулна. Энэхүү үе шатанд Brinno MAC 200 хэмээх гадаад орчны хяналт шинжилгээнд зориулсан камерыг ашиглахаар төлөвлөж байна. Япон улсын цаг уурын агентлаг (Japan Meteorological Agency)-аас 2014 оны 10 сард хөөргөсөн Himawari – 8 хиймэл дагуулын зургийг ашиглана. Уг хиймэл дагуул нь бодит цагийн мэдээг 10 минутын давтамжтайгаар дарж боловсруулалт хийж хадгалдаг. Төслийн хүрээнд 1 цагийн давтамжтай зургийг ашиглан үр дүн гарган авахаар төлөвлөж байна. Мөн хөрсний дээжийг шугаман аргаар, тодорхой орон зайн давтамжтайгаар авч бохирдлын үнэлгээ, байгаль орчны эрсдлийн үнэлгээг хийнэ. Үүний үндсэн дээр агаар бохирдуулагч тоосонцорын орон зайн тархалтыг тооцох ба хүний эрүүл мэндэд учирч болох эрсдлийг тогтооно.

Урт хугацааны бодлогын баримт бичиг болон үйл ажиллагааны хөтөлбөрт туссан арга хэмжээний хэрэгжилтийг хангах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хотын стандартыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах

Хотын хөгжлийн индексийг тооцох судалгааны ажил нь урт хугацааны бодлогын баримт бичиг болон үйл ажиллагааны хөтөлбөрт туссан арга хэмжээний хэрэгжилтийг хангах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хотын стандартыг олон улсын жижигт нийцүүлэн боловсруулах зорилгоор холбогдох сэдвийн хүрээнд суурь судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх

Шинжлэх ухааны судалгааны үр дүнд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих, хүүхэд бүрэн эрхээ эдэлж, сурч боловсрох, эрүүл таатай амьдрах орчныг бий болгох арга зүйг хэрэглээнд нэвтрүүлэх бодлогыг тодорхойлоход хувь нэмэр оруулсан судалгаа болсон.

Хүүхэд эрүүл өсөж бойжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх; гэр бүл, олон нийт, нийгмийн амьдралд оролцох; аюулгүй орчинд тоглох; үндэс угсаа, шашин шүтлэг, нас, хүйс, хөгжлийн бэрхшээлээс үл хамааран эрүүл мэнд, боловсрол зэрэг үндсэн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн хүүхдэд ээлтэй хотыг бий болгох.

Шинэ хотжилтын шалгуур үзүүлэлт тооцох судалгааны ажил нь урт хугацааны бодлогын баримт бичиг болон үйл ажиллагааны хөтөлбөрт туссан арга хэмжээний хэрэгжилтийг хангах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хотын стандартыг олон улсын жижигт нийцүүлэн боловсруулсан.

ИРГЭДИЙН ЗОРЧИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ORIGIN-DESTINATION (OD) МАТРИЦ БОЛОВСРУУЛАХ 15000 ӨРХИЙН СУДАЛГАА

ИРГЭДИЙН ЗОРЧИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ORIGIN-DESTINATION (OD) МАТРИЦ БОЛОВСРУУЛАХ 15000 ӨРХИЙН СУДАЛГАА

Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, байгаль орчны цогц асуудлуудын уялдаа холбоог тогтоох, тэдгээрийн одоогийн төвшинг үнэлэх, хөгжлийн бодлого төлөвлөлт, эрсдэлт нөхцөл байдлыг судлан шинжлэн хэтийн төлөвийг шинжлэх ухааны үндэслэлтэй тусгай арга аргачлалаар тодорхойлон гаргах хэрэгцээ шаардлага байгаа тул бид системийн динамик загварчлалын аргыг сонгон авлаа

ИРГЭДИЙН ЗОРЧИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ORIGIN-DESTINATION (OD) МАТРИЦ БОЛОВСРУУЛАХ 15000 ӨРХИЙН СУДАЛГАА

Судалгаа