Бага боловсролын багш бэлтгэж буй дотоод, гадаадын их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт шинжилгээ хийн, санал зөвлөмж боловсруулахад оршино. Судалгааны зорилгын хүрээнд дараах зорилтуудыг шийдвэрлэв. Үүнд:
- Багшийн статус, багш бэлтгэх тогтолцоо, хөтөлбөрийн сайжруулалтын асуудал эрх зүйн болон бодлогын баримт бичигт туссан байдлыг тодруулах;
- Бага боловсролын багш бэлтгэж буй дотоодын их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийн дээд боловсролын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагын хангалтын байдлыг тодруулах;
- Бага боловсролын багш бэлтгэж буй гадаадын улс орны их сургуулийн сургалтын хөтөлбөрийн харьцуулсан шинжилгээ хийх;
- Харьцуулсан шинжилгээний үр дүнд үндэслэн бага боловсролын багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг сайжруулах санал, зөвлөмж боловсруулах.