Хайлтын үр дүн

1638 илэрц олдлоо.

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АГААРЖУУЛАЛТЫН СИСТЕМИЙН ТӨЛӨВ БАЙДАЛД ХИЙСЭН ҮНЭЛГЭЭ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЭСРЭГ ВАКЦИНЫ ТАЛААРХ ИРГЭД БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН МЭДЛЭГ, ХАНДЛАГА, ДАДЛЫГ ҮНЭЛСЭН ҮНЭЛГЭЭ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН БУС ШАЛТГААНААР ЭМНЭЛЭГТ ХЭВТЭГСДИЙН ДУНД КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЭСРЭГ ВАКЦИНЫ ДАРАА ИЛЭРСЭН УРВАЛ, ХҮНДРЭЛИЙГ ТАНДАХ СУДАЛГААНЫ УРЬДЧИЛСАН ДҮН

КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН (ТТӨ) ҮҮСГЭГЧДИЙН ТАНДАЛТ СУДАЛГАА

БОХИР УСНААС КОРОНАВИРУС (SARS-COV-2) ИЛРҮҮЛСЭН ДҮН

МОНГОЛ УЛСАД КОВИД-19 ЦАР ТАХАЛ ҮҮСГЭСЭН ДЕЛЬТА ХУВИЛБАРЫН SARS-COV-2 ВИРУСИЙН ГЕНОМЫГ СУДАЛСАН ДҮН

МОНГОЛ УЛСАД ГОЛОМТЛОН ТАРХАЖ БУЙ SARS-COV-2 ОМОГТ БХ-ПГУ АРГААР ӨВӨРМӨЦ МУТАЦИ ИЛРҮҮЛЭХ, ГЕНОМЫН СУДАЛГАА БОЛОН НУКЛЕЙН ХҮЧЛИЙН ДАРААЛАЛ ТОГТООХ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ СУДАЛГААНЫ ДҮН

БХ-ПГУ ШИНЖИЛГЭЭНИЙ АРГААР SARS-COV-2 ВИРУСИЙН ХУВИЛБАРЫГ ИЛРҮҮЛЭХ СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС

Монгол улсад КОВИД-19 цар тахал үүсгэсэн SARS-CoV-2 вирусийн геномын шинжийг судалсан дүн

Монгол оронд үйл ажиллагаа явуулж байгаа баяжуулах болон боловсруулах үйлдвэрүүд, мөн ойрын ирээдүйд шинээр баригдахаар төлөвлөгдөж байгаа үйлдвэрүүдийн технологи, хэрэглэгдэж байгаа үндсэн болон дайвар түүхий эдийн судалгааг хийж дээрх үйлдвэрлэлийн үндсэн болон дайвар түүхий эдүүдийг эх орондоо технологийг судлаж, импортын болон Монголд үйлдвэрлэх боломжтой үндсэн болон дайвар түүхий эдийн өрсөлдөх чадварын судалгаа, эдийн засгийн үр ашгийн тооцоог энэхүү судалгаанд тусгалаа.

Монгол Улсад олборлож буй эрдсийн зарим бүтээгдэхүүнийг хэрхэн нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийн талаар судалж, бусад улсын хөгжлийн жишээн дээр харьцуулан харуулав.

КОВИД-19 цар тахлын үед хийгдсэн вирусын геномын судалгаа, тандалт судалгаа, эмнэлзүйн судалгаа, вакцины судалгаа, оношлуур, эм биобэлдмэлийн судалгаа, бодлогын судалгаанууд багтаасан

2020 онд шалгалт тохируулгад хамрагдсан 22 эрүүл мэндийн байгууллагад ашиглагдаж байгаа 103 амьсгалын аппаратад Fluke Biomedical компанийн VT Plus HF загварын хийн анализатораар хийсэн хэмжилтийн үр дүнгээр 45 аппарат нь шалгалт тохируулгад тэнцээгүй амьсгалын аппаратын үл тэнцлийн гэмтэл саатлын судалгаа хийж, үнэлэлт, дүгнэлт өгч, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлов.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт нь нийгмийн халамжийн үйлчилгээний хэрэгжилт, түүний үр нөлөөг судлах судалгаа, шинжилгээний ажлыг тогтмол хийдэг билээ. Бид энэ удаа 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн “Коронавируст халдварын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 167-р тогтоолд үндэслэн “Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд үзүүлэх Ковид-19 цар тахлын нөлөөллийн шинжилгээг” батлагдсан удирдамжийн дагуу гүйцэтгэн, үр дүнгийн тайланг танилцуулж байна.

Протез, ортопед болон туслах хэрэгсэл хэрэглэгчдээс бүтээгдэхүүний үнэ, чанарын талаар сэтгэл ханамжийн судалгаа авч, туслах хэрэгсэл нийлүүлэгч байгууллагуудаас төлөөлүүлэн чанарын судалгаа хийсэн ба энэ төрлийн үйлчилгээг үзүүлдэг бусад улс оронтой харьцуулсан.

Монголын нийгэмд зохих шийдлээ хүлээж буй тулгамдаж буй олон асуудлын нэг нь албан бус хөдөлмөр эрхлэлт юм. Монгол Улсын албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлыг тодорхойлох зорилгоор хийсэн судалгааны тайлан хэвлэгдлээ. Судалгаагаар албан бус хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн нөхцөл, албан бусаар ажиллах болсон шалтгаан, албан эдийн засагт шилжих боломж, Ковид-19 цар тахлын албан бус хөдөлмөр эрхлэлтэд үзүүлж буй нөлөөг тодорхойллоо. Мөн тус судалгаагаар цар тахлын үед төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүд албан бус хөдөлмөр эрхлэгчдэд хэр хүртээмжтэй байгааг тодруулсан юм. Уг судалгааг Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Эдийн засгийг төрөлжүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах хүрээнд албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт хийж гүйцэтгэсэн.

Судалгаа