Хайлтын үр дүн

1638 илэрц олдлоо.

Цаг товлох үйлчилгээний шинээр хийгдсэн зохицуулалт, түүний үр дүнг тооцох, ялангуяа энэ үйлчилгээний дийлэнхи хувийг эзэлж буй дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын амбулаторийн үзлэгийн цаг товлох үйлчилгээний явц, чанар, уялдаа холбоо, үйлчлүүлэгчдийн хүлээгдэл болон тулгамдаж буй асуудлыг цогц байдлаар судлах нь уг үйл ажиллагааны цаашдын чиглэл, хөгжлийг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг хийв.

2020 оны байдлаар Монгол улсын хэмжээнд нийт 4 575 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа ба төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг 12, тусгай мэргэжлийн төв 14, бүсийн оношилгоо эмчилгээний төв 5, аймгийн нэгдсэн эмнэлэг 16, дүүргийн нэгдсэн эмнэлэг 4, нийгмийн эрүүл мэндийн төв 9, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 6, сумын эрүүл мэндийн төв 322, хувийн ортой эмнэлэг 241, хувийн клиник 1491 ажиллаж эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. 2020 онд улсын хэмжээнд 27 083 эмнэлгийн ор ажилласан бөгөөд 73.1 хувь нь улсын төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудад, 26.9 хувь нь хувийн хэвшлийн эмнэлгийн ор байна. 2010 онд 17 821 байсан бол 2021 онд 35 310 болж 2 дахин буюу 10 000 хүн амд ногдох ор 16.5-оор нэмэгдсэн байна.

Энэхүү тандалт судалгааны тайланд антибиотикийн хэрэглээг олон улсын стандарт арга аргачлалын дагуу үндэсний түвшинд тодорхойлон гаргасан бөгөөд судалгааны арга аргачлалыг эрүүл мэндийн бүхий л түвшний байгууллага хэрэглэх бололцоотой. Тайланд антибиотикийн хэрэглээг Монгол улсад импортлосон болон үйлдвэрлэсэн антибиотикийн тоо баримтад тулгуурлан гаргав.

Монгол улсад бэтэг өвчний хүний өвчлөл ихсэх хандлагатай байгааг үндэслэн олон улсын Пробитас сангийн 2019-2020 оны төслийн шалгаруулалтад “Нохойн популяцийн бэтгийн халдваржилтыг тогтооход копро эсрэгтөрөгч илрүүлэх шинжилгээг ашиглах нь” сэдэвт төслийн материалыг бүрдүүлж оролцон шалгарсан. Энэхүү төслийн гол ач холбогдол нь бэтгийн хорхойн жинхэнэ эзэн болох нохойн халдварыг тогтоох тандалт судалгааны загвар, оношлуурыг тодорхойлох, бэтэг болон зоонозын гельминтүүдийг судлах чадавхийг нэмэгдүүлэхэд оршиж байв.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж гэдэг нь үйлчилгээний чанарыг илтгэх чухал шалгуур үзүүлэлтийн нэг бөгөөд эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг түүгээр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн өгсөн үнэлгээгээр дүгнэн, цаашид сайжруулах шаардлагатай хүчин зүйлсийг илрүүлэхэд ашиглаж болдог билээ. Эрүүл мэндийн сайдын “Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны аргачлал батлах тухай” 13 дугаар тушаал гарсанаар 2014 оноос хойш ЭМХТ нь тушаалд заагдсан аргачлалын дагуу судалгаа хийж, үр дүнгийн тайланг ЭМЯ-нд хүргүүлдэг билээ.

ШИНЭ КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЭМЧИЛГЭЭНИЙ БАЙДАЛД ХИЙСЭН ҮНЭЛГЭЭ

УУШГИНЫ АРХАГ БӨГЛӨРӨЛТ ӨВЧТЭЙ, КОВИД-19 ХАЛДВАРААР ӨВДСӨН БА ӨВДӨӨГҮЙ ЭМЧЛҮҮЛЭГЧДИЙН ГАДААД АМЬСГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШИНЖИЛГЭЭГ ҮНЭЛЭХ НЬ

МОНГОЛ УЛСАД БҮРТГЭГДСЭН ШИНЭ КОРОНАВИРҮСТ ХАЛДВАР (SARS-COV-2)-ЫН ЭМНЭЛЗҮЙН СУДАЛГАА

ШИНЭ КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)- ЫН ХУВИЛБАРУУДЫН ЭМНЭЛЗҮЙ, ЛАБОРАТОРИ БОЛОН БАГАЖИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТ, ВАКЦИНЖУУЛАЛТЫН ҮР НӨЛӨӨГ ХАРЬЦУУЛАН СУДЛАХ НЬ

КОВИД-19 ХАЛДВАРЫН ОМИКРОНЫ ВА.5 ХУВИЛБАРЫН ҮЕИЙН ЭМНЭЛЗҮЙН ОНЦЛОГ

КОВИД-19 ХАЛДВАРЫН ДЕЛЬТА БОЛОН ОМИКРОНЫ ВА.1, ВА.2 ХУВИЛБАРЫН ЭМНЭЛЗҮЙН БАЙДЛЫГ ХАРЬЦУУЛСАН ДҮН

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН КОВИД-19-ИЙН ШАЛТГААНТ НАС БАРАЛТЫН БИЧИГЛЭЛ СУДАЛГАА

ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ХАНГАМЖИЙН БЭЛЭН БАЙДАЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

ХОЁР ТУН ВЕРОЦЕЛЛ ВАКЦИНЫ ДАРАА ГОМОЛОГИ БОЛОН ГЕТЕРОЛОГИ ВАКЦИНААР ДАРХЛАА СЭРГЭЭХ ГУРАВДУГААР ТУН ХИЙЛГЭСЭН ОРОЛЦОГЧДЫН ЦУСНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ХУГАЦААНЫ ХАМААРЛААР ҮНЭЛСЭН ДҮН

ШИНЭ КОРОНАВИРУСИЙН ИЙЛДЭС ТАРХВАРЗҮЙН ХҮН АМЫН НАСНЫ БҮЛЭГТ СУУРИЛСАН СУДАЛГАА (Үндэсний хэмжээний, проспектив судалгаа)

МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЛЭЖ БУЙ SARS-COV-2 ВИРУСИЙН АНТИГЕН ИЛРҮҮЛЭХ ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН

Судалгаа