Хайлтын үр дүн
19 илэрц олдлоо.
Хайлтын үр дүн
19 илэрц олдлоо.
Архивын ерөнхий газар / 2018 он
Архивын тухай хуулийн 15.1.9 /Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх/-ийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Гадаад харилцааны төв архив, Монголын Үндэсний музей болон Монгол Улс дахь Францын Элчин сайдын яам хамтран “Монгол, Францын харилцаа: Эрт, эдүгээ” сэдэвт архивын баримтын үзэсгэлэнг хамтран зохион байгуулсан. Тус үзэсгэлэнд, 1696 онд Парисын сонинд хэвлэгдсэн “Хүрээний сайдын газраас Бээжин-Парис авто раллигийн оролцогч Франц улсын харьяат найман хүн болон дагалдах хүмүүст тэмдэгт бичиг олгосон тул сайнаар харгалзан хамгаалан өнгөрүүлэхийг тушаасан бичиг”/1907 он/, “Монгол Улсын Гадаад яамнаас Монгол Улс тусгаар тогтносныг мэдэгдэн, найрамдалт харилцаа тогтоохыг хүсч, Франц Улсын Гадаад хэргийн явдлын яаманд илгээсэн бичиг”/1912 он/, “БНФУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Өжен Клодиус Пөте-ийн айлчлалын гэрэл зураг”/1972 он/, “Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат БНФУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр үзэглэсэн “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”/1996 он/ зэрэг Монгол, Франц хоёр улсын түүхэн харилцааг харуулсан олон сонирхолтой гэрээ, баримт бичиг, гэрэл зураг тавигдсан болно.
Архивын ерөнхий газар / 2017 он
Архивын тухай хуулийн 15.1.9 /Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх/-ийг хэрэгжүүлэх, Монголчуудын бүтээсэн газрын зурагт нутгийн хил хязгаар, уул ус, гол горхи, булаг шанд, сүм хийд, зам харгуйг тэмдэглээд зогсохгүй уул нь хэр өндөр модтой, нуур нь хэр гүн ба шорвог, гол мөрөн гэхэд урсгалын чиг зэргийг нарийн заадаг уламжлалтай байжээ. Монголчууд газрын зургаа ихэвчлэн цагаан даавуу, муутуу цаасан дээр өнгө ялган үйлдэх бөгөөд тийнхүү өнгө ялгахдаа дураар өнгө будаг тавьдаггүй байв. Үндэсний төв архивын архивын сан хөмрөг дэх газрын зураг, нутгийн нэршлийн тухай баримт бичиг, гэрэл зураг зэрэг ойролцоогооо 90 орчим үзмэр тавигдах болно. Сэцэн хан аймгийн Жонон вангийн хошууны нутгийн зураг. /1791 он/, Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны гурван овооны зураг./1861 он/, Түшээт хан аймгийн Пунцаглин хийд болон Гэсэр сүмийн хадлан тарианы газрын зураг. /1867 он/, Халхын Сайн ноён хан аймгийн 24 засаг, 6 хутагтын шавь нарын нутаглах газар орны байдал дүрсийг дүрслэн Бадаргуулт төрийн 17 дугаар онд уг тогтоон тушаасан дүрмийн ёсоор нэг дөрвөлжин хэмжээнд 100 газар багтаан зурж ялган салгаж үйлдсэн цэс дэвтэр. 1907 он, Улсын судрын хүрээ ба Иргэнийг засах яамнаас улируулан байцаах олон зураг цэсийг цөм журганаас зааж тушаасан ёсоор өөр өөрийн нутгийн зураг зүйлийг тус бүр хошоод хувь үйлдэж, мэдүүлэн ирүүлэхээр олон хошуудад явуулан тушаах бичгийн эх. 1909.01.18, Халх дөрвөн аймгийн орон нутаг, засаг захиргааны зураг. 1924 он, Нутаг дэвсгэрийн өөрчлөлтийн үеийн бүх аймгийн газар нутгийн гар зураг. 1943 он зэрэг олон сонирхолтой, үнэт ховор баримтуудыг дэлгэн үзүүлсэн.
Архивын ерөнхий газар / 2016 он
Архивын тухай хуулийн 15.1.9 /Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх/-ийг хэрэгжүүлэх, Монголын 1911 оны 12 дугаар сарын 29-нд Монгол Улсын хаан ширээнд VIII Богд Жибзундамба хутагтыг өргөмжилж, төрийн таван яамнаас бүрдсэн Монгол Улсын байнгын Засгийн газрыг байгуулсан юм. Тийнхүү нэгэн зуун таван жилийн тэртээ төрийн таван яамны нэгээр байгуулагдсан Шүүх Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яам нь Монгол Улсын орчин цагийн хууль зүйн албаны эх үүсгэл болжээ. Түүхэн энэ тэмдэглэлт ойг тохиолдуулан Архивын ерөнхий газраас эрхлэн “Хууль зүйн албаны түүхэн замнал” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнг кохион байгуулсан. Энэ үзэсгэлэнгийн үзмэрүүд нь ҮТА-ын сан хөмрөг дэх баримт бичиг, гэрэл зураг болон Цагдаагийн ерөнхий газрын музей, Хил хамгаалах ерөнхий газрын музейн биет үзмэр зэрэг 200 орчим үзмэрээс бүрдэж байна. 100 гаруй жилийн хугацаан дахь Монгол Улсын хууль зүйн албаны түүхэн хөгжилт, ялангуяа Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний агентлаг, харьяа байгууллагуудын түүхэн хөгжлийн эхэн үеийг тодотгон харуулахыг зорьсон.