Манай орны 7725 олонянз зүйл ургамлын 60 орчим хувийг буюу 4576 зүйлийг үндэс, иш, навч, цэцэг, үр жимс гэх эд эрхтэн үгүй гуурсгүй доод ургамал бүрдүүлдэг (замаг, мөөг, хаг, хөвд). Байгалийн аясаар нөхөн сэргэх чадвар тун хязгаарлагдмал, зохиомлоор тарималжуулах, лабораторийн нөхцөлд ургуулж олшруулах, шилжүүлэн зөөвөрлөх зэргээр генофондыг хамгаалан авч үлдэхэд нэн төвөгтэй биологийн төрөл зүйлүүд. Иймд тэдгээрийг чимээгүй устах, өртөгдөн хөнөөгдөх аюул заналын эрсдлийг урьдчилан тооцоолох, улмаар хамгааллын арга хэмжээ боловсруулах зэрэгт Олон улсын Улаан Дансны шалгуур, үзүүлэлт бүрээр (IUCN, 2001, 2003) үнэлж хамгааллын статусыг тогтоох зорилгоор энэхүү “Монгол орны доод ургамлын (замаг, мөөг, хаг, хөвд) хамгааллын статусыг тодорхойлох ” захиалгат төсөлт ажлыг 2019-2020/2021 оны хугацаанд амжилттай гүйцэтгэлээ.