Хайлтын үр дүн

2 илэрц олдлоо.

/ 2022 он

Манай орон өргөн уудам газар нутагтай ч нийтдээ уулархаг, эх газрын эрс тэс уур амьсгалын нөлөөнд байдаг, ургамлан нөмрөг тачир сийрэг зэргээс шалтгаалж хөрсний үржил шим ядмаг байдаг онцлогтой. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын болон хүний үйл ажиллагааны нөлөөнд хөрсний доройтол, тэр тусмаа цөлжилт эрчимжиж байгааг олон судалгааны үр дүнгүүд нотолж байна. Иймд цөлжилт, газрын доройтлыг бууруулахад чиглэгдсэн амьдрах орчны таатай орчныг бүрдүүлэх, ногоон эдийн засгийн хөгжлийг ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтгүйгээр төсөөлөх араггүй юм. Ойжуулах ажлыг шинээр ойжуулах болон ой байсан газрыг нөхөн сэргээх хэмээн 2 ангилж үзэх болох ч зориулалт, ашиглалтын хэлбэрүүдээрээ харилцан адилгүй технологийн хувилбаруудыг сонгож болно. Ойн нөхөн сэргээлтэд түймэрт өртсөн, огтолсон, хортон шавжид идэгдсэн газруудад, тухайн орчинд урьд ургаж байсан мод, сөөгийг дахин тарьж ургуулах болон нөхөн сэргэлтийг дэмжих замаар хийж гүйцэтгэнэ. Харин шинээр ойжуулах газруудад агро ойжуулалт буюу ойн аж ахуйн бүхий л төрлүүд болох бэлчээр, тариалангийн талбай, жимсний аж ахуй, ашигт ургамлын тариаланг хамгаалах, хөрсний элэгдэл эвдрэл, элсний нүүлтээс сэргийлэх, хүчтэй салхинаас хамгаалах, цасан хунгараас хамгаалах болон гол, нуур, цөөрмийн усны горимыг зохицуулах хамгаалалтын ойн зурвас, төгөл ой хэлбэрээр мод, сөөг ургамлыг тарьж ургуулсан орчныг хамааруулан үзэх нь зүйтэй. Мөн уул уурхайн нөхөн сэргээлт, цэцэрлэгт хүрээлэн, улсын чанартай хатуу хучилттай зам болон төмөр зам, хот суурин зэрэг стратегийн өндөр ач холбогдол бүхий газруудыг байгалийн сөрөг нөлөөллөөс хамгаалах ойн зурвасыг хамааруулан үзэж болох ч эдгээр нь ихэвчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд зайлшгүй хийгддэгээрээ онцлог. Экологи, нийгэм, эдийн засгийн ирээдүйн ач холбогдлыг урьдчилан төлөвлөхгүйгээр шинээр ойжуулснаар үргүй хөрөнгө, цаг хугацаа зарахаас гадна усны нөөцийн хомсдол болон тухайн экосистемд нөлөөлөх хэмжээний гамшиг болох эрсдэлтэйг гадны орны туршлагаас харж болно. Энэхүү зөвлөмжид манай орны хуурай гандуу бүс нутагт хөдөө аж ахуйн тарьмалын бүтээмжийг дээшлүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс сэргийлэх, орчны тааламжтай нөхцөлийг нэмэгдүүлэх хамгаалалтын ойн зурвасыг хэрхэн төлөвлөх, байгуулах, арчилгаа хийх болон зарим онцлох технологийн шийдлүүдийн талаар үзэх болно. Хамгаалалтын ойн зурвас байгуулахад найдвартай усны эх үүсвэртэй байх, тухайн бүс нутагт тохирсон мод, сөөгийн төрөл зүйлийг сонгосон байх (аж ахуйн үнэт чанар, тэсвэрлэх чадвар г.м. үзүүлэлтүүд), орон нутгийн оршин суугчдын ахуй, амьжиргаанд тустай, хэрэгцээ хангасан байх, монгол орны бүс нутгийн ялгавартай экологид байгуулах зурвас, төглийн бүтцийг зөв сонгосон байх, хамгаалалт, ашиглалтын механизм болон цаашдын тогтвортой хөгжлийг төлөвлөсөн байх, хөрсний агрохимийн үзүүлэлтүүд, газрын гадаргын хэлбэр, газрын налуу, ургамлан нөмрөгийн байдал, уур амьсгалын нөхцөл зэрэг үзүүлэлтүүдийг заавал харгалзан үзнэ. Мөн тухайн байгуулж буй хамгаалалтын ойн зурвас нь орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглүүлэгдсэн байх нь олон жилийн арчилгаа, хамгаалалтын асуудлыг хамтад нь шийдэж өгөх үндсэн нөхцөл юм. Хамгаалалтын ойн зурвас (ойн бүс, зурвас ой, ойн ногоон хүрээ) байгуулах үйл ажиллагааг ой судлалын шинжлэх ухаанд ойн мелиораци хэмээх ойлголтын хүрээнд авч үздэг. Мелиораци гэдэг үг нь латины melioratio буюу сайжруулах гэсэн үгнээс гаралтай. Ойн мелиорацийн ажлын зорилго нь хөрс, цаг уурын тохиромжгүй нөхцөлийг ойжуулах замаар сайжруулахад оршино. Ойн мелиорацийн ажил нь таримал ойгоос модлог болон бусад бүтээгдэхүүнийг ашиглах зорилгоор бус харин түүний байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгддэгээрээ ойжуулалтын ажлаас ялгарна.

Судалгаа