Хайлтын үр дүн

2 илэрц олдлоо.

Монгол Улсад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг 3 хэсэгт авч үзэж байна. Үүнд: Манай улсад ургаж байгаа мансууруулах үйлчилгээтэй ургамлын тархац их байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй энэ төрлийн гэмт хэргийн 50-60 хувийг мансууруулах үйлчилгээтэй ургамалтай холбоотой гэмт хэрэг эзэлж байна. Зүүн өмнөд Азийн улс орнууд болон хил залгаа БНХАУ-аас Монгол Улсын хилээр хууль бусаар сентитик төрлийн мансууруулах бодис болох амфетамин, метамфетаминыг нэвтрүүлэх, зарж борлуулах, хэрэглэх үйлдэл нэмэгдсээр байна. Мөн Олон Улсын шуудан илгээмжийн үйлчилгээг ашиглан Хар тамхи, мансууруулах бодисыг Монгол Улсад нэвтрүүлэн худалдах, хэрэглэх нь нэмэгдэх хандлагатай байна. Монгол Улсад хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого, хөтөлбөр, хууль эрх зүйн орчин муу байгаа зэрэг нь нөлөөлж байна. Хөрш улсуудын хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн тоон үзүүлэлт болон манай улсад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлд нэгдсэн үнэлэлт дүгнэлт өгөхөд манай улс хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх асуудлыг Төрийн нэгдсэн бодлоготойгоор, байгууллагын уялдаа холбоог зангидан хамтран хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.

Монгол Улсад төдийгүй дэлхийд хурцаар тавигдаж буй асуудлуудын нэг нь мэдээллийн аюулгүй байдал, кибер буюу цахим хил хязгааргүй орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, түүнийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх асуудал юм. Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд санаатай болон санаандгүйгээр энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх, уг гэмт хэргийн золиос болох, хохирох асуудал нилээдгүй гарч байна. Улс орны хэмжээнд ч мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой асуудал хурцаар тавигдаж байна. Эрх зүйн шинэтгэл, олон улсын харилцаа, хамтын ажиллагааны төлөв байдал, техник-технологи, эрх зүйн хөгжлийн өнөөгийн бодит байдал нь урьд өмнө байгаагүйгээр эрс өөрчлөгдөж улмаар хүний эрх, эрх чөлөөний үнэлэмжээр тодорхойлогддог болсон билээ. Үүний гол хүчин зүйлийн нэг нь хүний эрхийн асуудлыг улс орон бүхэн дотоод, гадаад харилцааны чухал хэмжүүр болгон үнэлэмж тогтоох болсонтой холбоотой. Энэ нь хүний туйлын эрх буюу бодит үнэнийг мэдэх, мэдээлэл харилцааны эрхтэй шууд холбоотой. Үнэнийг мэдэх эрхийг хангах, хамгаалах, мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн гол тулгуур нь компьютер, өндөр хүчин чадалтай техник, ухаалаг технологи бөгөөд даяаршсан мэдээллийн хөдөлгөгч хүч нь кибер буюу цахим орчин юм.

Судалгаа