"Бэлчээрийн тугал, хурганы хөрважих үеийн гүзээнд байршин үржих шаахайнцрын төрлийн бүрэлдэхүүнийг хоног, сарын бойжилтоор судлаж, хэвлэлийн өгөгдөхүүнтэй харьцуулсан үнэлгээ дүгнэлт гаргах, тэдгээрийн төрөл, зүйлийг тодорхойлж, ангилах арга, хэлбэр зүйг харуулсан микрофото зураг, тайлбар бичиглэл хийх. Хивэгч мал, төлийн гүзээний тэжээл боловсруулалтанд шаахайнцрын гүйцэтгэх үүрэг, онош зүйн ач холбогдол, түүний бүрэлдэхүүнийг тодорхойлж ангилах түлхүүр бичиглэл бүхий ном зохиож нийтийн хүртээл болгох.
"