Хайлтын үр дүн

4 илэрц олдлоо.

Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтлоос шалтгаалж байгалийн гамшгийн тоо, тохиолдох давтамж, эрчим улам бүр нэмэгдэж, түүнээс учрах хохирол жил бүр өсөн нэмэгдэж, улс орны нийгэм эдийн засаг, хүн амын амьжиргаа, улс орны дотоод аюулгүй байдалд сөрөг нөлөөлөл үзүүлсээр байна. Дэлхийн улс орнуудын нэгэн адил Онцгой байдлын байгууллага нь Монгол Улсын хэмжээнд тохиолдсон гамшгийн нөхцөл байдал, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээ, түүнээс авсан сургамж, сайн туршлагаа нэгтгэж багтаасан “Гамшгаас хамгаалах цагаан ном”-ыг 2017 оноос жил бүр эмхэтгэн монгол, англи хэл дээр гаргаж байна.

Онцгой байдлын байгууллага нь Монгол Улсын хэмжээнд тохиолдсон гамшгийн нөхцөл байдал, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээ, түүнээс авсан сургамж, сайн туршлага, Онцгой байдлын байгууллагын чадавх зэрэг тухайн онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг нэгтгэж багтаасан “Гамшгаас хамгаалах цагаан ном”-ыг 2017 оноос жил бүр эмхэтгэн монгол, англи хэл дээр эрхлэн гаргаж ирсэн.

Монгол оронд сүүлийн 80 жилийн хугацаанд жилийн дундаж температур 2.2 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас 2.5 дахин эрчимтэй буюу Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөх магадлал өндөртэй гэдгийг харуулж байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын гамшигт үзэгдлийн статистикийг сүүлийн арван жилээр харьцуулж үзэхэд гамшиг, аюулт үзэгдлийн тоо хоёр дахин нэмэгджээ. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд шинжлэх ухааны салбаруудын оролцоог нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг дэмжих чиглэлд ажиллах шаардлага тулгарч байгаа юм. Энэ ч үүднээс Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс жил бүр “Гамшиг судлал, инновац” сэтгүүлийг эрхлэн гаргадаг аж. Энэ удаагийн дугаарыг “Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачилга” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл шалгаруулах уралдааны хоёрдугаар шатанд амжилттай оролцсон шилдэг өгүүллэгүүдийн эмхэтгэлээр бэлтгэжээ.

Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан, технологийн зөвлөл, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс хагас жил тутам эрхлэн гаргадаг “Гамшиг судлал, инновац” мэргэжлийн сэтгүүл нь монгол хэл дээр (сэдэв, автор, хураангуй англи хэл дээр) олны хүртээл болдог ба судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад орны туршлага, дэвшилтэт техник технологи, инновац гэсэн агуулгын хүрээнд эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний өгүүллүүд багтсан. Мөн газар хөдлөлтийн гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт дэлхийн зарим улс оронд тохиолдсон томоохон газар хөдлөлт ба сургамж зэргийг онцолж судалсан бүтээлүүд багтсан юм.

Судалгаа