Тооцоолох хэл шинжлэлд өргөн хэрэглэгдэж буй үг зүйн загварыг судалж, монгол хэлний хэл шинжлэлд хэрхэн хэрэглэж болохыг харуулах энэхүү сул орон зайг бага ч болсон нөхөж монгол хэлийг цахим орчинд боловсруулахад зориулсан онол арга зүй, практик арга аргачлалыг боловсруулах.
Цахим орчинд монгол хэл, бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор монгол хэл, кирилл болон монгол бичгийг компьютерээр боловсруулах чиглэлд олон судалгаа шинжилгээ хийх, холбогдох программ хангамж хөгжүүлэхэд шаардагдах онолын судалгаа хийж гүйцэтгэх, зарим нэгэн программ хангамж боловсруулж турших, хэрэглээг нэмэгдүүлэх, тэдгээрийг цахим орчинд нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулах.
Мэдээллийн технологийн хөгжлийн шинэ чиг хандлага болж буй “машин сургалт”-ын төрөл бүрийн технологи, арга зүйг монгол хэлний цахим боловсруулалтанд ашиглаж компьютер хэл шинжлэлийн судалгааныхаа үр дүнг сайжруулан холбогдох туршилтыг хийж гүйцэтгэх.