Хайлтын үр дүн

9 илэрц олдлоо.

Хээр, цөлийн хээрийн бүсийн зарим биелэгтэн ургамлуудын ургал эрхтэнээрээ нөхөн сэргэх чадавхийг илрүүлэх

Сарлагийн хөөврийн гарц, шинж чанарыг Алтай , Хангай, Хэнтийн өндөр уулсын газар зүйн нөхцөлд судалж, өөрчлөлтийн зүй тогтлыг илрүүлэхэд оршино. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлж байна. Үүнд: 1. Сарлагийн үсний уутанцрын шинж чанарыг тодорхойлох 2. Сарлагийн хөөврийн гарц шинж чанарыг сонгосон байрлалаар судлах 3. Сарлагийн үсэн бүрхүүлийн ургалтыг өөрчлөгдөх зүй тогтлыг тодорхойлох 4. Сарлагийн хөөврийн үнэлэмжийг тодорхойлж зах зээлд таниулах цахим сан үүсгэх

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогын тэргүүлэх чиглэл бол махны салбар юм. ХХААХҮЯ-наас зарласан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн 2 дахь шатны үйл ажиллагаа 2016-2021 онд хэрэгжсэн бөгөөд түүний төлөвлөгөөнд тусгагдсан “Малын үржлийн ажил, үйлчилгээг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсронгуй болгож, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулан өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэх” зорилтот арга хэмжээтэй уялдуулан монгол малын махан ашиг шимийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт гаргах нь улам чухал болсоор байна

Хөдөөгийн хөгжлийн нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн, экспортын чиг баримжаатай биоэрчимт технологид суурилсан органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх үзэл баримтлал боловсруулах

"Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн удирдлага, хяналтын програм хангамжийг хөгжүүлэн нэвтрүүлнэ. Дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлсэн. Үүнд: 1. Малын өвчнийг оношлоход түгээмэл ашиглаж буй арга, малын эмч нарын технологийн хэрэглээг судлах асуумж судалгаа хийсэн. 2. Малын өвчнийг оношлох онол арга зүй, хариу арга хэмжээ авах мэдээллийн сан бүрдүүлэлтэнд зориулж зохиол бүтээлийн судалгаа, шинжилгээ хийж, мэдээллийн сан бүрдүүлэх боловсруулалт хийсэн. 3. Малын зарим өвчнийг эмнэл зүйн нийтлэг болон өвөрмөц шинж тэмдгээр цахимаар оношлох програм хангамжийг хөгжүүлсэн. 4. Мал эмнэлгийн нэгжүүдэд систем хэрэглэх сургалтыг онлайнаар зохион байгуулж, гарын авлагыг боловсруулан, түгээсэн. 5. Төслийн түшиц байгууллагуудад иж бүрэн 4 компьютерыг системийн хэрэглээнд ашиглуулж байна. "

Монгол Улсад нэвтрүүлж болохуйц суурь тэтгэврийн даатгалын загварыг тодорхойлох /суурь тэтгэврийн даатгалд хамрах хүрээ, шимтгэл ногдуулах цалин хөлс, орлого, шимтгэлийн хувь хэмжээ, сард олгох суурь тэтгэврийн хэмжээ, суурь тэтгэврийн сангийн орлого, зарлага, хэтийн хандлага, тооцоолол зэргийг багтаасан загварыг боловсруулах;

Одой хайлас (Ulmus pumila L.)- ны фитохими ба фармакологийн зарим идэвхийг судлан топгоох зорилготой

/ 2023 он

Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Хөдөө аж ахуйн их суургуульд захиалга өгч Говь Гурван сайханы байгалийн цогцолбор газрын аялал жуулчлалын нөөц даацын судалгаа"- 2022 онд хийлгэсэнг

Судалгааны ажлын зорилго нь бэлчээрийн Монгол мал (ингэ, сарлаг, ямаа)-ын сүүний хими, биохимийн найрлага, биологийн идэвхт чанарыг газар зүйн бүс (говь, хангай, хээр бүс)-ийн онцлогтой холбон судлахад чиглэгдэнэ.

Судалгаа