Хайлтын үр дүн

6 илэрц олдлоо.

“Дулаан шарын гол” ТӨХК болон “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ-ын хооронд хийгдсэн дулааны станцыг шинэчлэх техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ДШГ/202008057 дугаартай гэрээний дагуу тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, инженерүүд болон салбарын судлаачидтай хамтран боловсруулсан болно.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Чойбалсангийн ДЦС-ыг 50 МВт-аар өргөтгөх”-өөр төлөвлөсөн. 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар төслийн ерөнхий барилга угсралтын ажлын гүйцэтгэл 56 хувьтай байна. Үүнд: - Зураг төсөл- 100 хувь - Тоног төхөөрөмж үйлдвэрлэл-96 хувь - Төслийн барилга угсралт-35 хувь - Тоног төхөөрөмж тээвэрлэлт- 38 хувь - Тоног төхөөрөмж зүгшрүүлэлт-0 хувь 2023 оны 04 дүгээр 17 өдрийн байдлаар төслийн барилга угсралтын ажилд БНХАУ-н 227 ажилтан, Монгол улсын 102 ажилтан нийт 329 хүн, 18 тусгай зориулалтын машин механизм ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.5.3.6 дах заалт, Монгол улсын 2021 оны төсвийн тухай хуулийн XII.4.2 дахь заалт “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дараа онуудад хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улсын хэмжээнд/, Барилга хот байгуулалтын яамны 2021.02.25-ны өдрийн 1/683 дугаартай албан тоот, Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргын 2021 оны 03 сарын 31-ний өдөр баталсан “Хөвсгөл аймгийн Хатгал сумын дулаан хангамжийн шинэ эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах” 2021/Д-24 тоот ажлын даалгавар.

“Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 325 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийн 3.4.3 дахь заалт, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн XII.4.2 дахь заалтыг үндэслэн Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газраас “Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн оргил ачааллын горимд ажиллах эх үүсвэрийн техник эдийн эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ гэх) боловсруулах” 2021/Д-27 тоот ажлын даалгаврын дагуу Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨААТҮГ, Барилга, хот байгуулалтын яамтай БХБЯ/202104162 дугаартай гэрээ байгуулан судалгааны ажлыг гүйцэтгэсэн.

Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яамны захиалгаар 2021 оны 2021/234 тоот хамтран ажиллах гэрээ. Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 04 сарын 20 ны өдрийн 2021/СТ-2 тоот ТЭЗҮ боловсруулах ажлын даалгаврын дагуу боловсруулсан.

Mongolia has been achieving stable economic growth over the last 10 years. This has resulted in a significant increase in energy consumption, especially conventional energy, such as coal, oil, and electricity. The Mongolian Energy Economics Institute (MEEI) requested the Economic Research Institute for ASEAN and East Asia (ERIA) to support the MEEI in producing energy efficiency indicators (EEIs) to serve as benchmarks for Mongolia’s final energy consumption sectors and to improve current energy efficiency and conservation (EEC) policies and action plans. This report comprises a detailed methodology and calculation results of those indicators in industry, transport, commercial buildings, and the residential sectors of Mongolia.

Судалгаа