2020 оны байдлаар Монгол улсын хэмжээнд нийт 4 575 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа ба төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг 12, тусгай мэргэжлийн төв 14, бүсийн оношилгоо эмчилгээний төв 5, аймгийн нэгдсэн эмнэлэг 16, дүүргийн нэгдсэн эмнэлэг 4, нийгмийн эрүүл мэндийн төв 9, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 6, сумын эрүүл мэндийн төв 322, хувийн ортой эмнэлэг 241, хувийн клиник 1491 ажиллаж эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. 2020 онд улсын хэмжээнд 27 083 эмнэлгийн ор ажилласан бөгөөд 73.1 хувь нь улсын төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудад, 26.9 хувь нь хувийн хэвшлийн эмнэлгийн ор байна. 2010 онд 17 821 байсан бол 2021 онд 35 310 болж 2 дахин буюу 10 000 хүн амд ногдох ор 16.5-оор нэмэгдсэн байна.