Хайлтын үр дүн

351 илэрц олдлоо.

/ 2022 он

Техник, технологийн хөгжил хиймэл оюун ухаанд суурилж, ухаалаг болсоор байгаа бөгөөд эмнэлгийн тоног төхөөрөмж мөн адил тус жишгээр хөгжиж байна. Үүний үр дүнд оношилгоо, эмчилгээний чанар сайжирч, илүү нарийвчлал сайтай, ашиглахад хялбар, овор хэмжээ бага, хүн ба байгальд ээлтэй, цаг хугацаа хэмнэсэн зэрэг давуу талуудыг бий болгож байна. Иймд Монгол улсын эрүүл мэндийн салбарт тус оношилгоо, эмчилгээний давуу талыг бий болгох шинэ, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх боломжийг судлах шаардлагатай байна.

/ 2022 он

Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 2.2 дугаар зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүнд "Урт хугацааны даатгалын тогтолцоог бүрдүүлж, технологийн шинэчлэл, хиймэл оюун ухаанд суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэн, нэг цэгээс тусламж, үйлчилгээг авах тогтолцоо бүрдсэн байна." гэж заасан. Иймээс олон улсад ашиглаж байгаа мэс заслын робот системийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх боломж, хэрэгцээ шаардлага, тухайн системийн давуу талыг дэлгэрүүлэн судлах шаардлагатай байна.

/ 2023 он

Эрүүл мэндийн байгууллагуудын хүчилтөрөгчийн үйлдвэр, хийн хангамжийн системийн хэвийн, аюулгүй ажиллагаанд үнэлгээ тавьж, хүний нөөцийн мэдээллийг гарган тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох.

/ 2022 он

Compiling the key performance indicators for the pharmaceutical sector and making them available to policymakers, decision-makers and other users are of significant importance to strengthen the transparency and accountability of the entire health sector.

/ 2022 он

Эм зүйн салбарын үндсэн үзүүлэлтийг эмхэтгэн, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид ба бусад хэрэглэгчдийн хүртээл болгох нь эрүүл мэндийн салбарын ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой билээ.

/ 2021 он

Дархлаажуулалтын нэгжийн түвшинд хариуцсан мэргэжилтний дархлаажуулалтын аюулгүй байдлын тандалтын тогтолцоон дахь оролцоо болон ДДУХ-ийг бүртгэн, мэдээлэх үйл ажиллагаанд тандалт хийх

Эрүүл мэнд болон аймаг сумдын засаг даргын тамгын газрын шийдвэр гаргагчдыг КОВИД 19 цар тахлын үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрсдлийн үеийн мэдээлэл харилцаанд шаардлагатай нотолгоонд тулгуурласан мэдээллээр хангах

Говь-сүмбэр аймгийн хүн амын дундахь Ковид-19 халдварын тархалт болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байдалд үнэлгээ өгөх

ДЭМБ насанд хүрсэн хүн хоногт 5 г-аас бага давс хэрэглэхийг зөвлөмж болгосон 2,3 боловч дэлхийн ихэнх хүн ам 2 дахин их (хоногт 9-12 г) давс хэрэглэж байна. Давсны хэрэглээг багасгаж чадвал жил бүр 2.5 сая хүнийг үхлээс аварч чадна гэж ДЭМБ тооцсон.

/ 2021 он

Эмийн бүтээгдэхүүний үнэ, чанар, хүртээмж, зохистой хэрэглээний өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, ард иргэдийг чанартай, боломжийн үнэтэй эмээр тэгш хүртээмжтэй хангахын тулд цаашид авах арга хэмжээг тодорхойлох

халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг Төв аймгийн зорилтот бүлгийн хүн амын дунд тогтоож, улмаар нотолгоонд суурилсан мэдээллийг бүрдүүлж, бодлогын баримт бичгийг төлөвлөх, боловсруулахад ашиглах суурь судалгаа

/ 2023 он

Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах хэрэгжүүлэх талаар, эмзүйн бодлогын чухал элемент болох иргэдийн мэдлэг хандлага, дадалд үнэлгээ хийж , цаашид хийх ажлын чиглэлийг тодорхойлох зорилготой

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийх ажлын хэсэг ЭМДЕГ-ын даргын 2021 оны 12 сарын 21-ний өдрийн А/188 дугаар тушаалаар батлагдсан ажлын удирдамж, төлөвлөгөө болон үнэлгээ хийх асуумжийн загварын дагуу хэрэглэгчийн үнэлгээг хийж гүйцэтгэлээ.

Судалгаа