Хайлтын үр дүн

1638 илэрц олдлоо.

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлт

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлт

Судалгааны зорилго, зорилтууд Эрчим хүчний салбарын жендэрийн нөхцөл байдлын үнэлгээ нь тус салбарын жендэрийн стратегийн төлөвлөгөөг гаргах хэрэгцээ, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, бодлогын арга хэмжээний үндсэн чиглэлийг тодруулах зорилготой. Үүнд: Нэгдүгээрт, эрчим хүчний салбар дахь эрэгтэй, эмэгтэй ажилтан, албан хаагчдын эзэлж буй байр суурь (status), гүйцэтгэж буй үүрэг (role), эрх мэдэл (power), эзэмшиж буй баялаг, нөөц баялгаас хүртэж буй хэмжээ, ажил эрхлэх боломж, ажлын байрны хөдөлгөөн дэх ялгааг тодорхойлсны үндсэн дээр жендэрийн эрх тэгш байдалтай холбоотой асуудлуудыг илрүүлэх; Хоёрдугаарт, эрчим хүчний салбарын үйлчилгээний хүртээмж, чанарын хувьд жендэрт хамаарах ямар асуудал буйг тодорхойлох; Гуравдугаарт, өнөөгийн нөхцөл байдалд нөлөөлөгч нийгмийн бүтэц, соёлын болон бусад хүчин зүйлсийн нөлөөг тогтоох; Дөрөвдүгээрт, судалгааны үр дүнд тулгуурлан салбарын жендэрийн стратеги төлөвлөгөөгөөр анхаарвал зохих асуудлууд, тэдгээр асуудлыг шийдэх арга зам, чиглэлийг тодруулах зэрэг болно.

ЭХЭМҮТ-ийн Үргүйдэл, нөхөн үржихүйн төв нь үндэсний хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг өөрийн мэдээллийн баазад тулгуурлан 2015-2018 онуудад дааврын шинжилгээ хийлгэсэн нийт 3200 орчим тохиолдолд дүн шинжилгээ хийж үзэхэд 1595 (48.9%) нь бэлгийн дааврын өөрчлөлттэй гарсан. Судалгааны хугацаанд нийт 315 үргүйдэлтэй хос хандсанаас эрэгтэйн үрийн шингэний өөрчлөлттэй 64 хос судалгаанаас хасагдсан. Үлдсэн 251 эмэгтэйгээс таниулсан зөвшөөрөл авч судалгаанд хамруулсан. Үүнээс мэдээлэл дутуу, судалгааг үргэлжүүлэхээс өөрөө татгалзсан шалтгаанаар 19 тохиолдлыг хасч, нийт 232 эмэгтэйн мэдээлэлд дүн шинжилгээ хийлээ.

Эмнэлзүйд шалтгаан тодорхойгүй сэтгэц, хөдөлгөөн, биеийн хөгжлийн хоцрогдол, таталт, гипотони, элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй 223 хүүхдийг судалгаанд хамруулсан. Бүх өвчтөний шээсэнд хийн хроматограф масс спектрометрийн шинжилгээгээр органик хүчлийн харьцаа, хэмжээг тодорхойлсон ба шээсний шинжилгээнд өөрчлөлттэй тохиолдолд цусанд амин хүчил, ацилкарнитины түвшинг тодорхойлсон. Масс спектрометрийн шинжилгээнд бодисын солилцооны төрөлхийн эмгэг оношлогдсон тохиолдолд мутаци илрүүлэх шинжилгээг хийсэн.

Мэргэжлийн ёс зүйн төлөвшил, өөрчлөлт, нөлөөлж буй гадаад, дотоод хүчин зүйлс, тулгамдсан асуудал, цаашдын хандлагыг тайлбарлаж, шинжлэх ухааны үндэстэй бүтээл гаргахад оршино. Зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн болно. Үүнд: 1. Бид энэхүү судалгааны ажилдаа багшийн ёс зүйн асуудлыг онцолж, социологийн судалгаанд үндэслэн өнөөгийн монголын багшийн харилцааны ёс зүй, соёл, багшийн нийгмийн дүр төрх, багш мэргэжлийн нэр хүнд, үүрэг хариуцлагыг судалж, тулгамдсан ямар асуудал буйг тодруулах, нэг сэдэвт бүтээл хэвлүүлэх,

Монгол алтайн нуруунд тархсан ургамал идэшт цохын бүлгэмдэл, тархалт, тэдгээрийн амьдрах орчны олон янз байдал, түүнд бэлчээрийн малын (ямаа, хонь) нөлөөг тодруулах, ховор эндемик зүйлийг илрүүлэх зорилготой. Судалгааг Ховд аймгийн Зэрэг, Манхан, Жаргалан сумдын нутагт голын нуга, уулын хээр, цөлөрхөг хээрийн 4 ялгаатай амьдрах орчны хашсан, хашаагүй, мал бага бэлчдэг, их бэлчдэг нийт 8 талбай сонгож шавжийн судалгааны нүхэн урхи тавих аргыг ашиглаж судалгааг гүйцэтгэв. Мөн талбай тус бүрт 1м2 талбайн ургамлын тооллого хийж, бүрэлдэхүүнийг тогтоож харьцуулав. Судалгааны үр дүнд Монгол Алтай нуруунаас үе хөлтний ангийн нийт 2200 гаруй хэрэглэхүүн, үүнээс шавжийн ангийн 995 дээж цуглуулж, ангилалзүйн боловсруулалтаар 9 багийн 39 овгийн шавж тодорхойлов.

Байгалийн дөрвөн харилцан үйлчлэлийн хүчний нэг хүчтэй харилцан үйлчлэлийн хүч нь цөмийг бүрдүүлэгч эгэл бөөмсийг хооронд нь холбож байдаг үндсэн хүч бөгөөд квантхромодинамик (КХД)-ийн онолоор тайлбарлагдана. КХД нь олон төрлийн өвөрмөц үзэгдлийг үзүүлдэг. Тэдгээрийг нарийн тодорхойлох нь байгаль дахь хүчтэй харилцан үйлчлэлийн хүчийг ойлгоход маш чухал юм. Ялангуяа кварк болон глюонууд нь өнгөний конфайнмент механизмын улмаас эгэл бөөмс дотроо хязгаарлагдмал хашигдсан байдалтай оршдог бөгөөд энэ нь хүчтэй харилцан үйлчлэлийн бүрэн тайлбарлагдаагүй физик үзэгдлүүдийн нэг юм. Өнгөний конфайнмент механизмын ойлголтыг нарийн судлах нь их энергийн физикчдийн гол зорилго ба энэ судалгаа нь космологи болон хүнд ионы мөргөлдөөний туршилт зэрэгт мөн ихээхэн хамааралтай байдаг. Эгэл бөөмийн физикт КХД-ын конфайнмент болон деконфайнмент гэсэн чухал ойлголтууд байдаг. Кварк конфайнмент механизмын талаар тодорхой ойлголттой болох нь хүчтэй харилцан үйлчлэлийн онол болох КХД-ийн хөндөх бус онолын судалгааны үндсэн зорилтуудын нэг юм. Хүчтэй харилцан үйлчлэлийн хүчний зөөгч нь глюонууд бөгөөд КХД дахь гэйж харилцан үйлчлэлийн абелийн бус шинж чанараас шалтгаалан тэдгээр нь хоёр кваркийн хооронд хромоцахилгаан урсгалын нарийн хоолой үүсгэдэг. Манай төслийн гол зорилго бол цэвэр гэйж болон бүтэн КХД онолуудаар критик температурын ойролцоо урсгалын хоолойг нарийн судлах явдал юм.

Үргүйдэл нь хосуудын 20 орчим хувийг эзэлдэг нийтлэг өвчин бөгөөд эрэгтэй үргүйдэл эдгээр тохиолдлын бараг тал хувийг эзэлдэг. Төмсөгөөс үрийн шингэн авах (TESE) нь бөглөрөлгүй азоосперми (NOA) бүхий эрэгтэй үргүйдлийн гол эмчилгээ юм. Үргүйдэл хосуудад эр бэлгийн эс олборлох аргын талаар зөв зөвлөгөө өгөх нь цаашдын эмчилгээг шийдэж, үр дүнд хүрэх боломжтой үр дүнг хүлээхэд маш чухал юм.

ЭХЭМҮТ-ийн Анагаахын удамзүйн лаборатори нь 2012 онд үйл ажиллагаа эхлүүлсэн ба FISH шинжилгээгээр урагт 13, 18, 21, Х ба У хромосомын тооны өөрчлөлтийг нярайд зарим хромосомын бүтцийн өөрчлөлтийг оношилж байна. Манай улсын анагаах ухаанд нэвтрэн нутагшиж байгаа үр шилжүүлэн суулгах шинэ технологийг дагалдан үр хөврөлийн удамзүйн оношилгоог нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байгааг үндэслэн үр хөврөлийн сорьцод FISH шинжилгээгээр дээрх хромосомуудыг тодорхойлох судалгааг хийлээ.

Монгол орны 17 аймгийн 132 суманд тарваган тахлын байгалийн голомт тэмдэглэгдсэн бөгөөд байгалийн голомтын үндсэн агуулагч нь 13 зүйлийн мэрэгч, туулай хэлбэртэн, 6 овгийн 37 төрлийн 158 зүйлийн бүүрэг дамжуулагчийн үүргийг гүйцэтгэдэг. Судалгаагаар тарваган тахлын үүсгэгчийн 4 салбар зүйлийн омог Монгол оронд тархсаныг тогтоосон. Дэлхий дахины анхаарлыг татсаар байгаа уур амьсгалын өөрчлөлтөд дамжуулагчаар дамжин халдварлах халдварт өвчин, түүний дотор тарваган тахал өвчин, уур амьсгалын өөрчлөлтийн хоорондын хамаарлыг судалсан судалгаа цөөнгүй байна. Уур амьсгалын зарим үзүүлэлтийг тарваган тахлын байгалийн голомтын экологийн орчилд хэрхэн нөлөөлж байгааг агуулагч, дамжуулагчийн нягтшил, популяцийн бүтэц, шилжилт, хөдөлгөөн, үржил, үүсгэгчийн биологийн шинж төрхтэй холбон судалж, голомтот нутгийн хүн амын өвчинд өртөх эрсдлийг тогтоож, тарваган тахал өвчний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг боловсронгуй болгох шаардлагатай байгаа тул уг судалгааг гүйцэтгэсэн.

Дундговь аймгийн ХХААГазар нь байгууллагас иргэдэд хүргэж буй үйлчилгээний чанар, хүртээмж, хүнд сурталгүй шуурхай байгаа эсэх талаар иргэдийн хандлага малид иргэдэд тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар тандан судалж, түүнд дүн шинжилгээ хийн цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор дээрх судалгааг хийлээ.Судалгаанд нийт 15 сумын 140 иргэд малчдыг хамруулсан.

Цэргийн эмнэлгийн мэргэжлийн сургалтын тогтолцоог боловсронгуй болгох замаар цэргийн эмч, мэргэжилтнийг бэлдэх, цэргийн эмнэлгийн хүний нөөцийг бүрдүүлэх, тогтвор суурьшилтай байдлыг хангахад чиглэсэн суурь судалгааны бүтээл юм.

Био аюулын тухай ойлголт, онолын үндэслэл, арга зүйг судлан, дэлхийн нийтийн био аюулын төлөв байдлын шинжилгээ, мөн Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд био аюулын үзүүлэх нөлөөллийн шинжилгээг тус тус хийсэн суурь судалгааны бүтээл юм.

Дэлхийн II дайны жилүүдэд Монгол Улсын гүйцэтгэсэн үүргийг Монгол, Оросын түүх бичлэгт хэрхэн тусгасан болон Монголын төлөөлөгчдийн фронт дахь үйл ажиллагааг дэлгэрэнгүй авч үзсэний дээр 1939, 1945 оны дайнд монголын морьт цэргийн гүйцэтгэсэн үүргийг анх удаа тусгайлан судалсан суурь судалгааны бүтээл юм.

Судалгааны ажлын үр дүнд монгол цэрэг он цагийн хувьд Хүннү улсын үеэс ч өмнө үүсэж бий болсон гэдгийг археологийн судалгаа болон түүхэн сурвалжийн мэдээгээр нотлон харуулав. Өдгөөгөөс 5000 жилийн тэртээ монголын анхны төрт улс бий болж, өмнөд хөрш рүүгээ цэргийн хүчээр уулгалан довтолж, удаа дараа дайтаж байсан тухай сурвалжийн цөөнгүй мэдээ байдаг аж. Түүнчлэн хүрлийн үе болон түрүү төмрийн үед холбогдох археологийн олдворуудын дотор хүрэл болон төмөр зэвсгийн цөөнгүй олдвор олдсон зэргээс үзвэл монгол 6 цэргийн түүхийг 5000 гаруй жилийн тэртээгээс авч үзэх нь арга зүйн хувьд зүйтэй юм. Монгол цэргийн түүхийн бусад үед холбогдох гадаад хэл дээрх олон тооны сурвалж, судалгааны бүтээлээс орчуулан анх удаа судалгааны эргэлтэд оруулснаар монгол цэргийн түүхийг гүнзгийрүүлэн судлах боломжийг нээж өгч байна.

Судалгаа