Хайлтын үр дүн

1638 илэрц олдлоо.

Физик, химийн өвөрмөц шинж чанар бүхий шпинель бүтэцтэй феррит материалуудыг химийн синтезийн аргууд ашиглан гарган авах, синтезийн горим тогтоох, тэдгээрийн бүтэц, шинж чанарын судалгааг өндөр ялгах чадвар бүхий Фурье нейтрон дифрактометрээр явуулах зорилгыг тавьсан болно.

Төсөл нь Хүрэлтогоот дахь одон орны оргил дээр явуулж байгаа астрономийн оптик ажиглалт, судалгааны ажлыг үргэлжлүүлэн явуулах, дурангийн идэвхтэй үйл ажиллагааг дэмжих, ажиглалт боловсруулалтыг нарийвчлан сайжруулах зорилготой. Энд бага гариг, сүүлт од, сансрын хог хаягдал, хиймэл дагуулын ажиглалт, суурь болон хавсарга судалгаа, мөн түр зуурын астрофизикийн объект болох сансрын гамма тэсрэлтийн оптик муж дахь судалгаа багтана. Мөн хэт шинэ одны тэсрэлт, тэдгээрийн дагалдах үзэгдэл болох рентген хос одны систем дэх тэсрэлтийн (жишээлбэл: V404 Cygni) ажиглалт судалгааг хийх юм. Одон орны орны оргил дахь ажиглалтын тоног төхөөрөмжийг засварлах, сайжруулах ажлуудыг хийнэ. Мөн судлаачдыг ажиглалт, боловсруулалтын арга техникт суралцах, шинэ программ хангамж эзэмшихэд сургах, ажиглалтыг өөрсдөө төлөвлөж хийхэд туслах зэрэг зорилтууд тавьсан.

Монголчуудын зураг урлаг, гоо сайхны сэтгэлгээний өвөрмөц онцлогийг илтгэн харуулах соёлын нандин өвийн нэг бол монгол зураг мөн. 1990-ээд оноос Монгол улсад ардчилал, олон ургальч үзэл дэлгэрч, орчин үеийн зураг, урлалын олон янзын чиг хандлага, урсгал чиглэл, хэв маяг нэвтрэхийн хэрээр уламжлалт монгол зургийн дүрслэл, илэрхийллийн арга ухаан, бүтээн туурвих дэг ёс, технологид ихээхэн хувьсал, өөрчлөлт гарч байна. Энэхүү өөрчлөлт монгол зургийн уламжлал, шинэчлэл, хөгжилд эерэг, сөрөг олон үр дагаварыг авч ирж байгаагийн дотор монгол зураг, урлалын хэв маяг, бүтээн туурвих уламжлалт арга ухаан ихээхэн алдагдахад хүргэж байгааг анхаарахгүй байж боломгүй. Ийм учир Монгол улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлийн жагсаалтад орсон “Монгол зургийн урлал”-ыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, монгол зургийн уламжлалт арга технологид суралцах, уламжлалт монгол зургийн бүтээлийг судлан шинжилж, нийтийн хүртээл болгох, монгол зургийн арга ухааныг өвлүүлэн хөгжүүлэх, дэлгэрүүлэх боломж, арга замыг тодорхойлоход энэхүү суурь судалгааны зорилго оршиж байна.

Монгол номын мэргэд, утга зохиол судлал туурвилын хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн Дандины “Зохист аялгууны толь” уламжлалаа сэргээн үзэх сонирхолтой бичиж туурвигчид, сонирхогч, судлаач, мэргэжлийн ангийн оюутан сурагчдад гарын авлага хэрэглэгдэхүүн болгох. Дорно дахины утга зохиолын онол ихээхэн байр эзэлдэг Зохист аялгууны гол утга онолын ойлголт, ялангуяа уран дүрслэлийн чимгүүдийг системтэй цэгцтэйгээр ухаарч ойлгоход хялбар дөхөм болгох Энэхүү “Зохист аялгууны толь”-ийн судалгаа нь сүүлийн жилүүдэд хэт Өрнийн уран зохиол, сэтгэлгээний онолыг барьж ирсэн хэтийдлийг тэнцвэржүүлэн, Дорно дахины өв соёл, Монголын утга зохиолын сонгодог өвийн уламжлал шинэчлэл, харилцан нөлөөлөл, туурвил зүйн онцлогийг илрүүлэх, тэр бүгдээсээ суралцахад чиглүүлэхийг зорьсон юм.

1. XVIII-XX зууны эхэн үеийн Монголын түүхэн газрын зургийн анхны нэгдсэн бүртгэлтэй болох, 2. Монголын түүхэн газрын зургийн иж бүрэн судалгааг хийснээр Монголын түүхийн судалгаа, тэр дотроо газрын зургийн судалгааг төдийгүй түүнийг дагалдан сурвалж судлал, түүхэн газарзүйн судалгааг улам бүр гүнзгийрүүлэх, 3. Монголчуудын газрын зураг, нутгийн цэс үйлдэх өвөрмөц байдал, онцлогийг судалгааны үр дүнгээр дамжуулан шинжлэх ухааны хүрээнд болон олон нийтэд мэдээлж таниулах, 4. Сэдэвт ажлын үр дүнд бий болох газрын зургийн нэгдсэн бүртгэл нь Монголын түүхийн сурвалж, түүхэн газарзүйн судалгааны хэрэглэгдэхүүнийг баяжуулах зэрэгт чиглэсэн болно.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 7 сарын 28, 29-ний өдрүүдэд Монгол Улсад амжилттай зохион байгуулана. төслийн багийн гишүүд манж, монгол, хятад, солонгос хэлээрх эх бичвэрийг хэл тус бүрээр хариуцан ажиллаж эхийг цахимд бэлтгэх, манж, хятад хэлнээс орчуулах, монгол бичгээрх эхийг кирилл бичигт буулгах. Судалгааны үр дүнг тусгаж 3 номын эхийг бэлтгэж хэвлэлд шилжүүлэх. Эдгээр гурван ном судалгааны тойм удиртгал, хэл тус бүрийн эрдэм шинжилгээний галиг, манж болон хятад хэлнээс монголчилох, монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлэх, хэл тус бүрийн үгийн индекс, судалгаанд холбогдох ном зүйн бүртгэл, сурвалжийн эхээс бүрдэнэ.

Энэхүү суурь судалгаа нь тогтвортой хөгжлийн тухай дорно дахин хийгээд монголын уламжлалт сэтгэлгээний суурь үзэл баримтлалыг боловсруулах, үзэл суртлын асуудлаар орчин үед өрнө дахинд гарсан эрдэм шинжилгээний бүтээлүүдийг судалж ингэхдээ байгальтайгаа шүтэн барилдах, шинжлэх ухаан ба оюун сэтгэлгээний, ёс журам ба шударга ёсны, мухар сүсэг ба бодит мэдлэгийн, хүмүүнлэгийн болон соёл урлагийн үндэслэлүүдийг боловсруулж төрийнудирдлагад хүргэхэд чиглэсэн билээ.

Адууны туурайны эвэрлэг хананы гадаргуу дээрх зураасан шугамууд нь хүний гарын хурууны папилляр хээ болон хумсны ялтас дээрх ховил, атриа, нарийн сувагтай адил хувийн, тогтвортой, дахин давтагдашгүй шинж чанарыг агуулж байгаа эсэхийг адуу судлал ба криминалистикийн шинжлэх ухааны онол, арга, арга зүйд тулгуурлан судалж шинжилсний үндсэн дээр, тэдгээрийг криминалистикийн адилтгал ба онош зүйн шинжилгээнд ашиглах боломжтой эсэхийг тогтоож, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт, зөвлөмж, боловсруулахад оршино

Тамирчдын морфофункциональ онцлогийг хэрхэн бүрэлдэж буйг иж бүрэн (нас зүй, удамшил болон экологийн төлөв байдлыг тодорхойлон) судлаж бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг тогтоох, дасгалжуулалтын үр дүнг дээшлүүлэх

Монгол хүний сэтгэцийн хөгжлийг үнэлэх сэтгэл зүйн тест сорилуудад адаптаци хийж, өөрийн оронд нутагшуулах

Орчин үеийн боловсрол судлал, тоглонгоо суралцахуйн онолын зүй тогтлын судалгаанд тулгуурлан, тоглонгоо суралцахуйн арга зүйд тохирсон модон тоглоомын шинэлэг хувилбар боловсруулан сургуулийн өмнөх боловсролд туршин хэрэгжүүлснээр сурагчдын бие бялдар, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, улмаар сургалтын хэрэглэгдэхүүн болох эрүүл ахуйн шаардлага хангасан модон тоглоомыг сургалтад ашиглах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Хээр, цөлийн хээрийн бүсийн зарим биелэгтэн ургамлуудын ургал эрхтэнээрээ нөхөн сэргэх чадавхийг илрүүлэх

Сарлагийн хөөврийн гарц, шинж чанарыг Алтай , Хангай, Хэнтийн өндөр уулсын газар зүйн нөхцөлд судалж, өөрчлөлтийн зүй тогтлыг илрүүлэхэд оршино. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлж байна. Үүнд: 1. Сарлагийн үсний уутанцрын шинж чанарыг тодорхойлох 2. Сарлагийн хөөврийн гарц шинж чанарыг сонгосон байрлалаар судлах 3. Сарлагийн үсэн бүрхүүлийн ургалтыг өөрчлөгдөх зүй тогтлыг тодорхойлох 4. Сарлагийн хөөврийн үнэлэмжийг тодорхойлж зах зээлд таниулах цахим сан үүсгэх

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогын тэргүүлэх чиглэл бол махны салбар юм. ХХААХҮЯ-наас зарласан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн 2 дахь шатны үйл ажиллагаа 2016-2021 онд хэрэгжсэн бөгөөд түүний төлөвлөгөөнд тусгагдсан “Малын үржлийн ажил, үйлчилгээг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсронгуй болгож, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулан өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэх” зорилтот арга хэмжээтэй уялдуулан монгол малын махан ашиг шимийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт гаргах нь улам чухал болсоор байна

"Фасциолёзын халдварыг тандан судлах үндсэн зорилгын хүрээний зорилтууд: - Fasciola sp үүсгэгч, фасциолёзын тархалтыг тодорхойлох - Fasciola sp үүсгэгчийн завсрын эзэн Lymnaeid spp дун тодорхойлох

Адууны ям, малын бруцеллёз үүсгэгчийн фенотип болон генотип (зарим генийн нуклеотидийн дарааллын тогтоох) шинж чанар тодорхойлогдсон омог бий болгох

Судалгаа