Хайлтын үр дүн

1714 илэрц олдлоо.

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн 3.2.6 -д “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, соёл, эдийн засгийн идэвх болон оролцоо, тулгамдаж байгаа асуудалд суурь судалгаа” явуулахаар төлөвлөсөн билээ. Энэ төлөвлөгөөний дагуу бид 2019 онд “Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” баримт бичгийн судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухааны арга аргачлалаар зохион байгуулж явууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 60 дугаар захирамжаар суурь судалгааны нэгдүгээр ажлын хэсэг, Жендэрийн үндэсний хорооны А/38 дугаар тушаалаар дэд ажлын хэсгийг тус тус байгуулж, 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 2 дугаар сар хүртэлх 8 сарын хугацаанд судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Судалгаа нь төрөөс хэрэгжүүлж ирсэн бодлогын үр дүнг үнэлэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны суурь мэдээллийг үндэсний хэмжээнд төлөөлөх чадвартай хэсгээс цуглуулж, бүрдүүлэх зорилготой байв. Бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэхдээ тавьсан зорилт, хүрсэн үр дүнг нь албан ёсны болон захиргааны статистикийг ашиглаж, 18-аас 26 насны эрэгтэйчүүдийн мэдлэг, хандлагыг тусгайлан бэлтгэсэн асуулгаар, эмэгтэйчүүдийн мэдлэг хандлагыг фокус бүлгийн ярилцлагаар чанарын судалгааг явуулж үр дүнг Та бүхэнд хүргэж байна. ҮСХ-ны 2018 оны мэдээллээр эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 1,5 дахин их буюу нас барж буй 10 хүн тутмын 6 нь эрэгтэй, 4 нь эмэгтэй байна. Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9,7 жил байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин их байна. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын 2016 оны статистикаас харахад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү хамгийн өндөр улсуудаас 12-рт, Ази, Номхоон далайн бүсийн хувьд 2-рт жагсаж байна.

КОВИД-19 цар тахал нь эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг болон хүмүүнлэгийн хямралыг улам бүр нэмэгдүүлж байна. Энэ байдал нь жендэрийн эрх тэгш байдлыг хангахад олон сөрөг үр дагаврыг дагуулах төдийгүй өмнө нь байсан тэгш бус байдлыг цаашид гүнзгийрүүлж болзошгүй байна. Коронавирусын хурдацтай тархалтын улмаас олон улс орон иргэдийнхээ зорчих хөдөлгөөнд бүтэн болон хэсэгчилсэн байдлаар хязгаарлалт хийхэд хүрсэн. 2020 оны 1-р сараас эхлэн Монгол Улсын Засгийн газар улс орон даяар хөл хорио тогтоох, тусгаарлах, сургууль, цэцэрлэг болон олон нийтийн газруудын үйл ажиллагааг хаах зэргээр халдварын эрсдэлээс иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засаг, нийгмийн тогтолцоог аль болох эрсдэлд оруулахгүй байхад анхааран ажиллаж байна. Хүн төрөлхтөнд нүүрлэсэн энэхүү хямралын үед хүний амь нас эрсдэх, иргэдийн аж амьдрал сүйдэхээс сэргийлж хамтарсан, цогц хариу арга хэмжээ авах нь нэн чухал байна. КОВИД-19 цар тахлын охид, эмэгтэйчүүдэд үзүүлж буй нөлөөг илрүүлэх, тэдний онцлог хэрэгцээг харгалзсан шаардлагатай арга хэмжээ, үйлчилгээний талаарх мэдээллээр Монгол Улсын Засгийн газрыг хангаснаар цар тахлын нөлөөг бууруулах, охид, эмэгтэйчүүдийн хямралыг даван туулах чадварыг нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилгоор Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон Жендэрийн Үндэсний Хороо (ЖҮХ)-той хамтын ажиллагааны хүрээнд энэхүү судалгааг дэмжин ажиллав. Судалгааны үр дүнгээс харахад КОВИД-19 цар тахал нь эдийн засаг, боловсролын тэгш бус байдал, хүний эрх болон хот, хөдөөгийн иргэдийн амьжиргааны тэгш бус байдлыг улам бүр нэмэгдүүлсэн байна. Судалгаа нь хямралын үеийн олон талт үр дагавар болон түүнийг даван туулж байгаа стратегид дүн шинжилгээ хийж, ялангуяа цар тахлаас үүдэлтэй нийгэм-эдийн засгийн нөлөө, гэрийн ажил, асаргаанд зарцуулах хөлсгүй хөдөлмөрийн тэгш бус хуваарилалт, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудалд анхаарсан. Түүнчлэн 2020 оны 11-р сарын 20-ноос 2021 оны 2-р сарын 22-ны хооронд үйлчилсэн хатуу хөл хорионы үеийн бодит байдал, төрөөс зайлшгүй үзүүлэх ёстой нийгмийн үйлчилгээний хүртээмжийн талаарх цаашид анхаарах шаардлагатай нэн чухал асуудлуудыг тусгасан болно.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль (2011 он)-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 129 дүгээр тогтоолоор Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрт “Залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн нөхцөл байдалд жендэрийн судалгаа, дүн шинжилгээ хийх” талаар тусгагдсан. Энэ хүрээнд Жендэрийн үндэсний хороо Азийн Хөгжлийн Банктай хамтран “Иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд “Эрэгтэй, эмэгтэй залуу малчдын амьдрал ахуй дахь жендэрийн дүн шинжилгээ” хийх судалгааны ажлыг 2021 оны 3-7 дугаар сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ. Дүн шинжилгээ нь бэлчээрийн болон хагас бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг 15-34 насны эрэгтэй, эмэгтэй малчдын хөдөлмөрийн хуваарь, амьжиргаа, хэрэгцээ, мал болон бусад нөөцийн өмчлөл, эзэмшил, ашиглалт дахь жендэрийн ялгааг тодруулах, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээ авахад үүсэж буй хүндрэл бэрхшээл болон цаашид залуу малчдыг бэлтгэх асуудлыг тодорхойлж, гарсан үр дүнг бодлого төлөвлөлтөд тусгуулан хэрэгжүүлэхэд чиглэгдсэн. Судалгаанд Ховд, Увс, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод зэрэг 6 аймгийн 24 сумын 15-34 насны 841 эмэгтэй, эрэгтэй малчныг асуулга, 30 залуу малчныг гүнзгийрүүлсэн ярилцлагад, орон нутгийн МАА-н 60 мэргэжилтнийг түлхүүр мэдээлэгчдийн ярилцлагад нийт 924 хүн амыг хамруулав.

Монгол Улс нь жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчин бүрдүүлэх, үр ашигтай үндэсний тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр сайн ахиц дэвшил гаргаж буй орон билээ. Монгол Улсын Их хурлаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд баталж, Засгийн газраас тус хуулийг хэрэгжүүлэх үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүүлийн арван дөрвөн жилд Монгол Улсад жендэрийн тэгш байдлын хувьд гарсан өөрчлөлт, өнөөгийн нөхцөл байдлыг шинжлэн харуулсан энэ тайлан нь өнгөрсөн хугацаанд олсон ололт, сургамж төдийгүй цаашид тулгарч буй сорилтыг онцлон харуулсан ач холбогдолтой юм. Япон Улсын Засгийн газраас Ядуурлыг бууруулах Япон сангаар дамжуулан санхүүжүүлж, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлсэн “Салбар орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаа” техник туслалцааны төслийн хүрээнд энэхүү дүн шинжилгээний тайланг боловсуулахад жендэрийн зөвлөх баг “Хөгжлийн замнал сан” ТББ нь мэргэжлийн дэмжлэг үзүүлсэн юм. Жендэрийн үндэсний шинжээчид, төрийн ба төрийн бус байгууллагууд, судлаачид болон АХБ-ны ажилтнууд тус тайланг боловсруулахад идэвх санаачлага гарган дэмжиж ажилласан.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаас жил бүр гаргадаг Монгол Улсад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал

Энэхүү тайланг Харилцаа холбооны зохицуулах хорооны захиалгаар гүйцэтгэж буй “Шуудангийн үйлчилгээний зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын судалгаа” зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд хийж гүйцэтгэв.

Архивын тухай хуулийн 15.1.9 /Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх/-ийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Батлан хамгаалахын төв архив, Молгол Цэргийн төв музей хамтран "Их жанжин Д.Сүхбаатар: архивын баримтын өв " сэдэвт архивын баримтын үзэсгэлэнг зохион байгуулсан. Тус үзэсгэлэнд их жанжин Д.Сүхбаатарын намтар үйл ажиллагаанд холбогдох 20 шахам гэрэл зураг, 60 шахам баримт бичиг нийт 80 гаруй баримтаас дэлгэн үзүүлсэн байна.

Энэхүү судалгааны ажлын зорилго нь Сэлэнгэ аймгийн хэмжээнд төрийн албан хаагчдын орон сууцны эрэлт хэрэгцээг тодорхойлоход оршино.

Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол улсын жижиг, дунд үйлдвэрийн өнөөгийн байдлыг Сүхбаатар аймгийн жишээн дээр судалж, түүнийг кластераар хөгжүүлэх загвар, санал, зөвлөмжийг боловсруулахад чиглэсэн болно. (Оюуны өмчийн албан ёсны зөвшөөрөлтэй бөгөөд ашиглах тохиолдолд зөвшөөрөл эзэмшигчтэй холбогдоно уу. Утас : 99010776)

Тус судалгааны ажлаар өнгө судлалын технологиудыг хэрэглээнд нэвтрүүлэх, тэр дундаа соёлын биет өвийг хадгалж хамгаалахад өнгөний технологиудыг ашиглах зорилготой бөгөөд энэхүү суурь судалгааны төслөөр боловсруулсан арга зүйн судалгааг соёлын биет өвийн нарийвчилсан судлагаанд нэвтрүүлэх юм.

Шредингерийн тэгшитгэл болон Хугацаагаар бутархай эрэмбийн уламжлалтай тухайн уламжлалт тэгшитгэлүүдийн шийдийн чанарыг судлах шинэ арга техник олох.

Улаанбаатар хотын ундны ус түгээгүүрийн Б (Үйлдвэрийн эх үүсвэр), В (Мах комбинатын эх үүсвэр) станцын гидрохимийн горимын судалгаа, гэр хорооллын гүний худгийн ус болон гадаргын усны химийн найрлагын шинж чанар түүнд агуулагдах органик бүрэлдэхүүн, хүнд металлын агуулгыг тодорхойлж, өөрийн болон олон улсын стандарттай харьцуулан дүгнэлт өгөх зорилготой.

"Монгол орны биологийн баялагийн бүрэлдэхүүн хэсэг, экосистемийн бодисын эргэлт, энергийн урсгалд тодорхой үүргийг гүйцэтгэж байдаг хоёр нутагтан, мөлхөгчдийн судлалыг иж бүрэн болгоход хувь нэмэр оруулах асуудлын хүрээнд дараах зорилтыг тавьсан болно. Үүнд: 1. Өргөн дэлгэр ареалтай боловч Монгол оронд захын популяци нь нэвтэрсэн зүйлүүдийн таксономын статус, тархалт, экологийн талаар материал цуглуулан мэдээллийн базтай болох. 2.Ангилалзүйн нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд биохими-генетикийн судалгаанд зориулан митохондри ДНХ-ийн нуклеотидын дараалаллыг тогтоох зорилгоор Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн нилээд зүйлийн эдийн дээж авах. 3. Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн популяцид уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн олборлолт хэрхэн нөлөөлж байгаа талаар баримт материал цуглуулж урьдчилсан дүгнэлт гаргах. 4. Хоёр нутагтан, мөлхөгчдийн өвчин ба паразитын асуудлыг судласнаар хүний эрүүл мэндэд холбогдох байдлыг гаргах 5. Зарим мөлхөгчдийн зүйлийн тархалтын загвар хийж тархалтанд нөлөөлж буй гол хүчин зүйлийг тодорхойлох 6. Монгол Улсын ТХГН-т хоёр нутагтан, мөлхөгчдийн тархсан байдлын судалгааг гаргаж хамгаалах талаар санал боловсруулах, ховорхоёр нутагтан, мөлхөгчдийн зүйлийн бөөгнөрөл бүхий газрыг нөөц газар болгох үндэслэлийг гаргаж холбогдох байгууллагад санал тавих"

Энэхүү судалгааны ажлын хүрээнд химийн ууршуулалт болон нуман цахилалтын аргаар нүүрстөрөгчийн нано хоолой гарган авах, нүүрстөрөгчийн нано хоолойг нүх сүвэрхэгжүүлсэн шаварлаг эрдэс дээр суулган, мөн нүүрстөрөгчийн нано хоолойг нийлэгжүүлэн функциональ шинж чанартай болгон гадаргуугийн талбай өндөртэй, хэрэглээний шинжийг нь сайжруулсан шинэ төрлийн материал гарган авч, бүтэц, шинж чанарыг трансмиссын электрон микроскоп (TEM), сканнинг электрон микроскоп (SEM) ба рентген дифрактометр (XRD), нил улаан туяаны спектрометр (FTIR) зэрэг орчин үеийн дэвшилтэт багаж тоног төхөөрөмж ашиглан судалж тогтоох зорилгыг тавьсан болно.

“Агаарын бохирдлоор хуримтлагдах цацраг идэвхт элементүүдийн төлөв байдал, тэдгээрийн идэвхийн түвшин, дэгдэн тархах чиглэл, хил заагийг акцептор хаг хөвд ургамлын тусламжтайгаар УБ хотын суурьшлын хил, ногоон бүсийн хүрээнд илрүүлэн тогтоох”

"1. тарималжуулан амьд ургамлын цуглуулгыг шинээр 15-20 зүйлээр баяжуулан тэдгээрийн нэмэгдүүлсэн нөөц бүхий үржүүлгийн эх материал бий болгох 2. Байгалийн ашигт ургамлын үр, суулгацын нөөцийг нэмэгдүүлэхэд интродукцын судалгааны дэвшилтэт технологи, арга зүй ашиглах 3. Тарималжуулж буй ховор, нэн ховор, эм, чимэглэлийн ургамлын ex situ хадгалалт, хамгаалалтын талаарх суурь мэдээллийн бааз бий болгох 4. Ургамал хамгаалах дэлхийн стратегийн заалтын дагуу аюулт өртсөн ургамлын 20-аас доошгүй хувийг ex situ хэлбэрээр тарималжуулан хадгалж, хамгаалан хомсдолоос сэргийлэх "

Судалгаа