Энэхүү номонд 2024 онд хийгдсэн гамшгаас хамгаалах эрх зүйн орчны шинэчлэл, урьдчилан сэргийлэх болон эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад дотоод хамтын ажиллагаа, онцгой байдлын байгууллагын чадавх, улсын нөөц, хүмүүнлэгийн тусламж, гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээ, инновацын ажил, төсөв, хөрөнгө оруулалтын талаарх бодит мэдээллүүдийг тусгасан болно. Та бүхэн энэхүү эмхэтгэлээс онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны талаарх 2024 оны мэдээ, мэдээллийг судалгаа шинжилгээ, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд ашиглах гарын авлага болж чадна гэдэгт итгэлтэй байна.