Хайлтын үр дүн

1638 илэрц олдлоо.

/ 2019 он

“Аргаль, янгир, буга, тахь зэрэг зэрлэг амьтдын паразитын эсрэг үйлчилгээтэй тэжээлтэй хольж олгох бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх” Шинжлэх ухаан, технологийн төсөлт ажил нь дараах 2 хэсэг тайлангаас бүрдэж байна. Үүнд: 1. Зэрлэг амьтдын гадна, дотор паразитын судалгаа; 2. Аргаль, янгир, буга, тахь зэрэг зэрлэг амьтдын паразитын эсрэг үйлчилгээтэй эмийн бэлдмэл, түүний технологийн судалгаа;

/ 2018 он

Монгол орны хуурай бүс нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрчимжихийн хирээр байгалийн нөөцийн ашиглалт ялангуяа усны нөөцийн хомсдол хязгаарлах хүчин зүйл болж олон мянган жилээр тэжээгдэж хуримтлагдсан бага хэмжээний ордуудыг экологийн хязгаараас хэтрүүлэн ашиглах болж байгаа нь байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтэд төдийлэн зохицохгүй болж байна. Өмнөд говийн бүс ашигт малтмалын арвин нөөцтэй боловч унд ахуй, үйлдвэрлэлийн усны хэрэглээг хангах боломж хязгаарлагдаж улсын эдийн засгийн хөгжлийг тэтгэх шаардага, байгаль орчныг хамгаалах, бүсийн экосистемийг хамгаалахтай холбогдуулан БОАЖЯ боломж эрэлхийлж энэхүү “Усны нөөцийг хуримтлуулах, нэмэгдүүлэх, газрын доорх усны ордыг зориудаар арвижуулах судалгаа” ШУТТ санаачлан дэвшүүлсэн байна. БСШУ-ы Яамны зарласан төслийн шалгаруулалтад ХААИС-ийн багш нарын /Мөнхтуяа/ баг, манай хүрээлэнгийн Усны Нөөц Ус Ашиглалтын Салбар гэсэн хоёр баг орж манай хүрээлэнгээр гүйцэтгүүлэх шийдвэр гарсан байдаг. Газрын доорх усыг зориудаар арвижуулах арга манай оронд төдийлэн нэвтрээгүй, магадгүй шаардлага тулгараагүй байсан болохоор Говийн бүсийн уул уурхайн үйлдвэрлэийн усан хангамжийн бэрхшээлтэй тулмагц үер борооны усыг боож газрын хэвлийн усыг нэмэгдүүлэх, усны нөөцтэй зарим хотгороос ус шилжүүлэх хүртэл санал гаргаж, хэрэгжүүлэх боломжийг мэргэжлийн байгууллага руу хандаж шинжлэх ухааны үндэслэл, аргачлал зөвлөмж боловсруулж өгөхийг хүсдэг болжээ. Хөгжингүй улс орнууд зориудын арвижуулалт, тэжээмжээр ихээхэн ажиллаж энэ асуудлаар эхлэх гэж байгаа Манай улсад чиг зааж байгаа юм. Монгол орны байгаль цаг уурын өгөгдөл юу билээ, түүнд зохицох тийм арга, технологийг бид нутагшуулах шаардлагатай байгаа юм. Мөн манай оронд энэ чиглэлээр юу хийж ямар үр дүнд хүрсэн бол гэдэг асуулт гарна. Бид байгалийн усны эргэлтийн үйл явцын хүрээнд юуны өмнө борооны ус хуримтлуулан том, бага хотгоруудын газар доорх усыг арвижуулдаг байгалын үйл явцыг мэднэ. Харин туршилт хийсэн үндэслэлтэй мэдээлэл хуримтлагдаагүй байна.

/ 2015 он

Монгол орны хэмжээнд байгалийн бүс, бүслүүрийн шинэ зураг зохиох зайлшгүй шаардлагатай байна. Байгалийн бүс, бүслүүрийн тухай эрдэмтэн судлаачид өөр өөрийнхөөрөө санал дэвшүүлж иржээ. Өмнөх байгалийн бүс, бүслүүрийн зургуудад (1) байгалийн бүс, бүслүүрийг оновчтой нэрлэх асуудал дутагдалтай байсан, (2) байгалийн бүс, бүслүүрийн хил зааг төдийлөн тодорхой бус, тойм төдий байсан, (3) ойт хээр нь байгалийн бүс, бүслүүрийн алин болох нь маргаантай байсан, (4) говь, цөлийн бүсийн хил зааг, хамрах нутаг ихээхэн өөрчлөгдсөн, (5) зарим байгалийн бүс, бүслүүрүүд өөр бүсэд хамрагдах болсон гэх зэрэг хэд хэдэн үндэслэлээр байгалийн бүс, бүслүүрийн хилийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, байгалийн бүс, бүслүүрийн шинэчилсэн зураг хийх зайлшгүй шаардлагатай байгаа нь харагдаж байна. Ландшафт-экологийн орон зайн ялгарал үүсч, тэдгээрийн хил өөрчлөгдөхөд нөлөөлөх гол хүчин зүйл нь газрын гадарга бөгөөд уур амьсгалын нөлөөгөөр илрэх өргөргийн бүсийн тархалтад нөлөөлж байгалийн бүс, бүслүүрийн хилийн хамрах орон зайн тархалтын хэлбэрийг бүрдүүлдэг.

/ 2015 он

Улаанбаатар хотын баруун хэсэгт байрлах хуучин Толгойтын нефть баазын хашаан дахь нефтийн бүтээгдэхүүнээр бохирдсон талбай, Дорноговь аймагт орших Зүүнбаянгийн нефтийн орд газрын бохирдолтой талбай, мөн Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр дээр орших Ойн бирж шатахуун түгээх станцын ойр орчмын талбайг тус тус судалгаанд ашиглав.

/ 2015 он

Манай орны гол мөрөн нууруудад Хулдынханы (Salmonidae) овгийн тул (Hucho taimen), зэвгэ (Brachymistax lenok) гэсэн хоёр зүйл загас тархан амьдардаг. Эдгээр загас нь аж ахуйн болон спорт агнуурын чухал ач холбогдолтой юм. Үүнээс тул загас нь Монгол орны төдийгүй Дэлхийн хэмжээнд тархац нутаг нь багасаж, нөөц нь хомсдсоор байгаа учир Байгаль Хамгаалах Олон Улсын Холбоо (IUCN)-ны жагсаалтанд “эмзэг” “Vulnerable” (VU) гэсэн ангилалд бүртгэгдсэн байдаг. Харин Монгол Улсын Загасны Улаан Дансанд “Устаж болзошгүй” “Endangered” (EN) A2de, A3de, B2ab (iii,v) гэж үнэлэгдсэн бол Монгол Улсын Засгийн Газрын 2005 оны 248 дугаар тогтоолоор “ховор амьтан”-ны жагсаалтанд, 1987, 1997, 2013 оны “Монгол Улсын Улаан Ном”-нд бүртгэгдсэн байдаг. Зэвгэ загас нь Монгол Улсын Загасны Улаан Дансанд “Эмзэг” “Vulnerable” (VU) гэсэн ангилалд бүртгэгдсэн. Загас агнуур эрчимтэй хөгжиж ирсэн манай орны хувьд алив загасны нөөцийг зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх, удмын санг хадгалах, нутагшуулах ажилд үр дүнгээ өгөх найдвартай арга бол загасыг зориудын аргаар үржүүлэх явдал билээ. Энэ нь үржилд ашиглахаар шилж сонгосон эх сүргээс түрс, нялгыг авч үр тогтоон, тусгай өсгөвөрт өсгөвөрлөж бие даан амьдрах чадвар бүхий жарамгай, жараахайг бойжуулан өсгөхөд тулгуурладаг бөгөөд тэдгээрийг тухайн загасны байгаль дахь нөөцийг нөхөн сэргээх зорилгоор ашиглаж болохоос гадна, цөөрмийн нөхцөлд дасган таваарын чиглэлээр өсгөх бүрэн боломжтой.

Монгол Улс нь өнө эртнээс уламжлагдан ирсэн баялаг түүхтэй, нүүдэлчин соёлтой, өргөн уудам газар нутагт тархан суурьшиж амьдардаг онцлогтой. Мэдээллийн технологи, дижиталчлал эрчээ авч буй өнөө үетэй бид хөл нийлүүлэн алхаж нийгэм-эдийн засгийн хөгжлөө хурдасгахаар зорин ажиллаж байна.Энэхүү судалгаанд хөдөлмөр эрхлэлтийг бий болгож, эдийн засгийг төрөлжүүлэх, эдийн засгийн бүтээмж хийгээд үр ашгийг нэмэгдүүлэх, биелэгдэх боломжтой дижитал боломжуудыг бид тодорхойлон гаргалаа.

/ 2022 он

Энэхүү төслийн үр дүнд Монгол орны нэн ховор, ховор болон ашиглалтад хэт өртөж буй 15 зүйл эмийн ургамлаас эндофит бактери, актиномицет, дрожж, мөөгөнцрийн 358 цэвэр өсгөвөр ялган авч, ex-situ хадгалж, 103 өсгөврийг генийн түвшинд тодорхойлж, олон улсын генбанкны нэгдсэн системийн санд бүртгүүлэв. . Төслийн хүрээнд ялгасан эндофит бичил биетний 358 цэвэр өсгөврийн сан буюу биет материалын сан хөмрөг, тэдгээрийн ангилалзүй, биологийн идэвхийн мэдээллийн санг бүрдүүлж, мэдээллийг дэлхийн “Бичил биетний глобал каталог”д байршуулсан. Микробын эсрэг идэвхтэй бичил биетний 108 өсгөвөр, ургамлын өсөлтийн гормон болох индол цууны хүчил (ИЦХ) нийлэгжүүлэгч 118, фосфат уусгагч 121, цайр уусгах чадвартай 100 өсгөврийг олж тогтоож, цаашид эдгээр ашигт шинж чанарт суурилсан хэрэглээний судалгааны суурь материал бэлдсэн. Нөмрөгт банздооноос ялгасан, микробын эсрэг өндөр идэвхтэй мөөгөнцрийн Fusarium P20-S1-1 өсгөвөр нь бактери, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй, гербицид, пестицид шинж чанартай, зарим хавдрын шугаман эсийг дарангуйлах идэвхтэй зэрэг олон тооны шинэ бодис нийлэгжүүлж байгааг олж тогтоосон. Судалгаагаар олж илрүүлсэн ургамлын өсөлтийн гормон нийлэгжүүлэх, уусдаггүй эрдсийг уусгах чадвартай бичил биетний өсгөврүүдийг ашиглан бэлдмэл хийж модлог ургамлын үрэн дээр туршсан үр дүнгээр эдгээр бэлдмэлүүд шилмүүст модны үрийн сёололтын хувийг нэмэгдүүлж, хугацааг богиносгох, анхны шилмүүс ба мөчрийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, навчит модны өндөр, навчны тоог нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлж буйг тогтоосон. Уг тайлан 98 хуудастай, 13 хүснэгт, 45 зураг, диаграмм 18, 1 хавсралтаас бүрдсэн ба эшлэлд 35 бүтээл ашиглав.

/ 2020 он

Дэлхийн улс орнууд, судлаачид, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO), Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU) зэрэг олон улсын байгууллагууд ЦСД-ны бохирдлын асуудалд анхаарлаа хандуулан, хүн ам шигүү суурьшсан хот суурин газруудын ЦСД-ны бохирдлыг судлах, оршин суугчдад сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх, энэ бохирдлоос хэрхэн сэргийлэх, багасгах талаар өргөн хүрээнд судалгаа хийж байна.

НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗРЫН ХӨМРӨГ ҮҮСГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ

/ 2020 он

УНТЭ-ээс зохион байгуулсан "Эмнэлзүйн ховор тохиолдлын чуулган-1"-д оролцсон илтгэлүүдийн хураангуйн эмхэтгэл

/ 2023 он

УНТЭ-ийн "Эрдмийн чуулган-44"-д оролцсон илтгэлүүдийн хураангуйн эмхэтгэл

/ 2022 он

УНТЭ-ийн "Эрдмийн чуулган-43"-д оролцсон илтгэлүүдийн хураангуйн эмхэтгэл

/ 2021 он

УНТЭ-ийн "Эрдсийн чуулган-42"-д оролцсон илтгэлүүдийн эмхэтгэл

/ 2020 он

УНТЭ-ийн "Эрдмийн чуулган-41"-д оролцсон илтгэлүүдийн хураангуйн эмхэтгэл

МҮХАҮТ-ын Судалгааны институтээс жил болгон гаргадаг Бизнесийн итгэлийн индекс 2021 судалгааны үр дүн , Хүнд суртлын индекс 2021 судалгааны үр дүнгүүдийн товч үр дүн

Энэхүү судалгааны зорилго нь Нийслэлийн хэмжээнд нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын хугацаа дууссан болон ашиглалтын шаардлага хангахгүй улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан 132 лифтийг оршин суугчдын хөрөнгөөр шинэчлэх боломжийг тодорхойлоход оршино.

Судалгаа