Хайлтын үр дүн

1638 илэрц олдлоо.

Температурын өргөн мужид нуугдмал дулааны энергийг хадгалж чадах хатуу-хатуу фазын шилжилттэй материалыг судлах болно. Үндсэн түүхий эд нь титаны исэл байх бөгөөд түүнийг нанохэмжээт материал руу хувиргаж, түүний янз бүрийн завсрын (хатуу) фазуудыг гарган авч, тэдгээрийн хоорондох фазын шилжилтийг судална. Судалгаан дээр тулгуурлан энэ материалыг дулаан хадгалуурт ашиглах боломжийн талаар тайлбар өгөх болно.

"Дэлхийн аж үйлдвэрийн IV хувьсгал рүү чиглэсэн дижитал шилжилтээс дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн байдалд гарч байгаа өөрчлөлт, дэвшил, ялангуяа дэлхий үйлдвэрлэл, хэрэглээ, худалдаа, бизнест нэвтэрч буй цахим буюу шилжилтийн чиг хандлага, тэдгээрийн онцлог, давуу ба сул тал, эрсдэл, боломжийг тодорхойлох, Монгол Улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн харилцаанд дижитал шилжилтийн өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, дижитал шилжилтийн талаар төр, засгийн түвшинд анхаарах асуудлын талаар практик санал боловсруулахад шинжилгээ хийхэд оршиж байна. Бид зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьсан. Үүнд: •Дэлхийн улс орнуудын дижитал шилжилтийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох; •Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбаруудад дижитал шилжилтийн хөгжлийн судалгаа хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх; •Банк, санхүүгийн шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүний нууцлал, аюулгүй байдлыг хамгаалж байгаа байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх; •Боловсрол, эрүүл мэндийн зэрэг нийгмийн салбаруудад дижитал шилжилтийн өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох"

Тус грант төслийн зорилго нь Хангайн дүүрэг (Цэцэрлэг, Хархорин террейн)-ийн хэмжээнд тархсан далайн ёроолын цахиурлаг, тунамал хурдас болох яшма, алевролит, элсэн чулуунаас радиоляр илрүүлэн тодорхойлоход оршино.

Төслийн зорилго нь Монгол орны Өвөр-Байгалийн ой-ургамалжлын мужийн Эрээн нурууны Ойн нарс, Чекановскийн шинэс, Дагуур шинэс модны газрын дээрх биомассыг тооцоолох хамгийн тохиромжтой математик загварыг анх удаа боловсруулахад оршино.

Их энергитэй адрон-адрон, адрон-цөм, цөм-цөмийн харимхай бус харилцан үйлчлэлээр олон бөөмс үүсэх процессын судалгаа явуулж орчин үеийн онолын загваруудтай харьцуулсан судалгаа явуулах, сүүлийн жилүүдэд манай судалгааны багийн эрдэмтдийн судалгаагаар гаргаж авсан Квант Хромодинамикийн (КХД) фазын шилжилт, кваркийн массыг үнэлэх судалгааг гүнзгийрүүлэн явуулахад грант төслийн зорилго оршино.

"Ботаникийн цэцэрлэгийн ex-situ орчинд тарималжиж буй зарим өвслөг ургамлын эндомикоризын агууламжийн онцлог, зүйлийн бүтэц, бүрэлдэхүүнийг илрүүлэн тогтоох 1. Chelidonium majus L, Achillea asiatica Seg, Dianthus versicolor Fish, Dianthus superbus L., Sedum purpurem (L.) Schult., Sedum aizoon L. зэрэг олон наст өвслөг ургамлын эндомикоризын агууламжийн онцлог, зүйлийн бүрдлийг тогтоож байгальд ургаж буй ургамалтай харьцуулан судлаж гаргах 2. Доминант эндомикоризыг илрүүлж, тэдгээрийг таних байнгын бэлдмэл бэлтгэх "

"“Зуун дамнасан үндэсний хэл бичгийн судлалын түүх” сэдэвт грантын зорилго нь нэгд, түүх бичлэгийн дээрх хоёр хандлагыг эн тэнцүү харгалзан, үнэлж дүгнэхийг хичээсэн билээ. Өөрөөр хэлбэл ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хөгжил, түүний залгамж чанар, уламжлал, шинэчлэлийн харилцаа, туулж өнгөрүүлсэн түүхэн цаг үе дэх шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгэлгээний хөгжил-дэвшил, эрдэмтэн судлаачдын онолын мэдлэг, мэргэжлийн ур чадварын өсөлт энэ бүхнийг бодит бүтээгдэхүүн, үр дүнтэй нь холбон тодорхойлохыг зорьсон. Хоёрдугаарт, нөгөө талаар Хэл зохиолын хүрээлэнгийн хөгжил дэвшлийн түүхэн замналыг судлахдаа, манай хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд судалгаа шинжилгээнийхээ тулгамдсан асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэж ирсэн бэ? гэдэг, чухам бид өөрсдөө ямар туршлагыг бүтээн бий болгосон бэ?, Бидний үнэт зүйл юу вэ? гэдгийг тодруулан үзэхийг зорьсон. Гуравдугаарт, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хөгжлийн түүхийг судлан, нэгдсэн тогтолцоонд оруулж, үнэт чадвар, уламжлал шинэчлэлийн хөгжлийн асуудалд үнэлэлт дүгнэлт өгсөн түүх бичлэг үлдээхийг зорьсон."

Хүн төрөлхтний өнөөгийн хөгжил дэвшилд хүргэсэн зүйл бол оюуны бүтээлч үйл ажиллагаа юм. Оюуны бүтээлийг ирээдүй хойч үедээ бүрэн бүтнээр нь үлдээх, өнөө үеийнхэн үр өгөөжтэй, зөв зохистой ашиглахын тулд түүнийг хамгаалах, дэлгэрүүлэх шаардлагатай. Оюуны өмч нь нийгмийн харилцааны өргөн хүрээг хамарсан цогц ухагдахуун юм.

Судалгаа