Хайлтын үр дүн
288 илэрц олдлоо.
Боловсролын яам / 2022 он
Шинжээчдийн баг ШУТ-ийн бодлогын зөвлөмжид зориулан ШУТ-ийн үйл ажиллагааны талаарх олон улсын хөгжлийн практик, ШУТ-ийн салбарт Үндэсний зөвлөлийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар Бүгд Найрамдах Эстони Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон улс, Бүгд Найрамдах Финлянд Улс, Израил Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Австрали Улс зэрэг долоон улс орны харьцуулсан шинжилгээг хийж гүйцэтгэлээ.
Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар / 2022 он
Хайгуулын талбай, түүний ойр орчим мод усалгааны зориулалтаар ашиглах газрын доорх усны эх үүсвэр болохуйц ус хуримтлалын талбай, бүтэц тогтоох зорилгоор гидрогеологийн маршрутын судалгааны ажил хийж үр дүнгээр геофизикийн хайгуулын ажил хийх цэг сонгон авах ажлыг гүйцэтгэн үр дүнгийн тайлан гаргаж байна.
Биеийн тамир, спортын улсын хороо / 2020 он
Судалгааны ажлын хувьд Японы цаг уурын агентлагийн мэдээллийг гол эх сурвалж болгон ашиглахаас гадна Токио 2020 олимп болон паралимпыг кохион байгуулах хорооны албан ёсны мэдээлэл дээр үндэслэн хийлээ. Судалгааны ажлын хүрээнд Японы газар зүйн байршилотай холбоотойгоор уур амьсгалын нөхцөл байдлыг Японы цаг уурын агентлагийн 1999-2018 оны хоорондох 20 жилийн дундаж үзүүлэлтүүдийг харьцуулан судалсан болно.
ЮНЕСКО-гоос 1974 онд эрдэм шинжилгээний ажилтнуудын статусын тухай зөвлөмж гаргаж, улмаар 2017 онд энэхүү зөвлөмжийг орлох “Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулсан зөвлөмж гаргасан юм. Уг зөвлөмжийг гишүүн орнууд өөрийн улс орны хөгжлийн бодлого, хууль, эрх зүйн бичиг баримтад тулгуурлан, тус зөвлөмжид тусгасан зарчим, хэм хэмжээг баримтлан хэрэгжүүлэхийг санал болгосон байна.
Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар / 2019 он
Дундговь аймгийн Сайхан-Овоо, Өлзийт, Дэрэн сумдын хөрсний бохирдлын судалгааны тайлан
Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар / 2021 он
Уг судалгаанд Дундговь аймгийн 14 сумын 2003-2021 оны 09-р сар хүртэлхаюултай үзэгдлийн давтагдал мэдээг түүвэрлэн авч, график, тархалтын зураглалыг argjis-аар хийсэн. Мөн Дундговь аймгийн нутгаар хүчтэй салхи болонцаг агаарын аюултай үзэгдэл дайран өнгөрөх замнал гаргав.
Барилга, хот байгуулалтын яам / 2019 он
МОНГОЛ ОРНЫ НУТАГ ДЭВСГЭРИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЕРӨНХИЙ МУЖЛАЛЫН ЗУРАГ БОЛОВСРУУЛАХ НЬ” ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСӨЛ ООГХ –ийн судалгааны баг “Монгол орны нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн ерөнхий мужлалын M1:1 000 000 масштабтай зураг“-ийг зохиохдоо олон улсын түвшинд өргөн хэрэглэгддэг газар хөдлөлтийн аюулын үнэлгээний судалгааны ажлын шинэлэг арга зүйг нэвтрүүлэн судалгааны үр дүнг магадлалт болон суурь үнэлгээний аргаар боловсруулан гаргах зорилт тавьж ажиллалаа.
Барилга, хот байгуулалтын яам / 2017 он
Аймаг, сум, суурингуудын нутаг дэвсгэрийн газар хөдлөлийн бичил мужлалын зураглал хийх, газар хөдлөлийн эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн инженер-геологи, газар хөдлөлт, техникийн судалгааны төсөл Газар хөдлөлийн аюулын үнэлгээ ба бичил мужлалын судалгаа
/Говьсүмбэр аймгийн Сүмбэр суман дах“Хуурай гандуу бүс нутагт дасан зохицсон, ганд тэсвэртэй мод, сөөг ургамлыг тарьж ургуулах"
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар / 2022 он
Дорноговь аймгийн төв, суурин газрын ундны усны чанарын судалгаа, мэдээллийн сан үүсгэх, түүнд тулгуурлан ундны усны чанарыг сайжруулах техник технологийн шийдэл боловсруулах зүй ёсны шаардлагад нийцүүлэн гаргасан дүгнэлт, зөвлөмж.
Эрчим хүчний яам / 2023 он
Эрчим хүчний системд ухаалаг технологи, хиймэл оюун ухаан нэвтрүүлэх туршлага
Үндэсний геологийн алба / 2008 он
Эрдэм шинжилгээний бичиг №296
Усны газар / 2020 он
Хяргас нуурын ерөнхий мэдээлэл
Цаг уур, орчны шинжилгээний газар / 2022 он
Цаг агаарын тоон прогнозын шуурхай ажиллагааны загвар, аргыг сайжруулах
Цахим хөгжил, харилцаа холбооны яам / 2022 он
Энэхүү судалгаа нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг бодитой тооцоход Монгол Улсын тоо баримтыг тусгах, цаашид салбарын хөгжлийн бодлогыг боловсруулах, стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах суурь судалгаа, статистик мэдээ мэдээллээр хангах, харилцаа холбоо, мэдээллийн технологийн өнөөгийн байдлыг үнэлэх ач холбогдол бүхий ОУЦХБ-ын зөвлөмжийн дагуу хийгдсэн анхны үндэсний хэмжээний түүвэр судалгаа юм
Дэлхийн хөгжингүй зарим орны шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн тогтолцоо, бодлого, эрх зүйн орчны харьцуулсан судалгаа
©2025 -Үндэсний судалгааны нэгдсэн платформ.