ХҮН АМЫН НАС, ХҮЙС, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛТ СУУРИЛСАН ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ХАЛДВАРТ БОЛОН ХАЛДВАРТ БУС ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГОО
Судалгааны тайлбар: Эрүүл мэндтэй холбоотой хуулиуд болон Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах арга хэмжээг өргөжүүлэхээр тусгасан нь Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт 3-д заасан “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх”, ДЭМБ-ын “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчим, “Хүн төвтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” эрүүл мэндийн бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төрийн бодлогын томоохон арга хэмжээ юм.
Энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс үндэсний хэмжээнд эрт илрүүлэгт хамруулж эхэлсэн ба 09 дүгээр сарын эхний байдлаар 320 мянган хүн хамрагдсан байна. Урьдчилсан тооцооллоор нийт хамрагсадын 65.2 хувь нь хоол боловсруулах, 8.8 хувь нь дотоод шүүрэл бодисын солилцооны, 5.8 хувь нь зүрх судасны, 5.8 хувь нь шээс бэлгийн, 4.3 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл, 0.7 хувьд нь хавдрын өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн байна. Эрт илрүүлгийн мэдээний сан цаашид улам өргөжих ба мэдээний сангийн мэдээлэл (их өгөгдөл)-д нэмэлт боловсруулалт болон нарийвчилсан дүн шинжилгээг хийх шаардлага байна.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 7
- Татсан тоо
- 5
- Файлын хэмжээ
- 6.99 MB
- Оруулсан огноо
- 2026.09.15
- Судалгаа хийгдсэн он
- 2023 он
- Судалгааны арга зүй
- эрт илрүүлэг
- Судалгааны салбар
- Эрүүл мэндийн шинжлэх ухаан
- Санхүүжилтийн хэмжээ
- 1.00₮
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- ЭМЯ
- Захиалагч байгууллага
- Судалгааны баг
-
Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/498 дугаар тушаалаар баталсан