357
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөө
Судалгааны тайлбар: Монгол Улсад хорих ял эдлүүлэх дэглэмийг нээлттэй, хаалттай тогтолцоонд шилжүүлэх асуудал анх 2006 оноос хойш холбогдох удирдлага, зохион байгуулалтын шинжтэй болон 5 удаагийн судалгаа, шинжилгээний ажил хийгдэн, 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад нээлттэй, хаалттай хорих ангийн энгийн болон тусгай зэрэглэл, тусгай нэгжийн талаар тусгагдсан байна.
Бараг 60 гаруй жил хэрэгжиж ирсэн жирийн, чанга, онцгой дэглэм болон гянданг нээлттэй, хаалттай тогтолцоонд шилжүүлэх асуудал харьцангуй онолын болон практик хэрэгжилтийн хувьд хүндрэлтэй байна.
Хорих ял эдлүүлэх ажиллагааны үр нөлөөг дээшүүлэх үндсэн гол арга нь хорих ял эдлүүлэх дэглэмийн оновчтой тогтолцоо, түүнд тохирсон нөхцөл журмыг зохицуулсан эрх зүйн зохицуулалт байдаг ба өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нээлтттэй, хаалтай дэглэм нь хоорондоо хоригдлын уулзалт зэрэг зарим нэг нөхцөлөөр л ялгагдаж байна. Түүнчлэн нээлттэй, хаалттай гэсэн тогтолцоо нь хуульд дэглэм гэж нарийвчлан хуульчлагдаагүй байна.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 393
- Татсан тоо
- 261
- Файлын хэмжээ
- 1.96 MB
- Оруулсан огноо
- 2023.04.10
- Судалгаа хийгдсэн он
- 2019 он
- Судалгааны арга зүй
- Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор баталсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал"
- Судалгааны салбар
- Хууль
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
- Гүйцэтгэгч байгууллага
- Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль
- Захиалагч байгууллага
-
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар otgontugs.o@cd.gov.mn Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
- Судалгааны баг
Судалгааны багийн ахлагч: Б.Галбадрах Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн Шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн доктор /Ph.D/ Судалгааны багийн гишүүд Б.Алтангэрэл Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрхлэгч, Хууль зүйн доктор /Ph.D/, дэд профессор Г.Хосбаяр Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажлын тэнхимийн ахлах багш, Хууль зүйн магистр Э.Өнөболд Мөн тэнхимийн багш, Хууль зүйн магистр