230
Шударга байдлын үнэлгээ 2019
Судалгааны тайлбар: Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу “авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасны дагуу “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийг тус тус хэрэгжүүлдэг.
Дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас Авлигын индексийг 2009, 2011, 2013 онд, Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг 2010, 2012, 2014, 2015 онд тооцож, олон нийтэд мэдээлж байсан. Бусад улс орны сайн туршлагад үндэслэн 2015 онд дээрх 2 судалгааг нэгтгэн “Шударга байдлын үнэлгээний аргачлал”-ыг Авлигатай тэмцэх газрын даргын 2015 оны А/129 дугаар тушаалаар батлуулсан. Уг аргачлалын дагуу 4 дэх удаагийн буюу 2019 оны “Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааг зохион байгуулав.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 390
- Татсан тоо
- 157
- Файлын хэмжээ
- 2.16 MB
- Оруулсан огноо
- 2023.12.21
- Судалгаа хийгдсэн он
- 2019 он
- Судалгааны арга зүй
- Тоон судалгааны арга зүйг ашиглан зохион байгуулсан.
- Судалгааны салбар
- Нийгэм судлал
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Эм Эм Си Жи ХХК
- Захиалагч байгууллага
- Судалгааны баг
Эм Эм Си Жи ХХК -ийн судлаачдын баг