Жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээ: 2005 оноос хойш ололт, амжилт ба сорилт, сургамж

Судалгааны тайлбар: Монгол Улс нь жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчин бүрдүүлэх, үр ашигтай үндэсний тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр сайн ахиц дэвшил гаргаж буй орон билээ. Монгол Улсын Их хурлаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд баталж, Засгийн газраас тус хуулийг хэрэгжүүлэх үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүүлийн арван дөрвөн жилд Монгол Улсад жендэрийн тэгш байдлын хувьд гарсан өөрчлөлт, өнөөгийн нөхцөл байдлыг шинжлэн харуулсан энэ тайлан нь өнгөрсөн хугацаанд олсон ололт, сургамж төдийгүй цаашид тулгарч буй сорилтыг онцлон харуулсан ач холбогдолтой юм. Япон Улсын Засгийн газраас Ядуурлыг бууруулах Япон сангаар дамжуулан санхүүжүүлж, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлсэн “Салбар орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаа” техник туслалцааны төслийн хүрээнд энэхүү дүн шинжилгээний тайланг боловсуулахад жендэрийн зөвлөх баг “Хөгжлийн замнал сан” ТББ нь мэргэжлийн дэмжлэг үзүүлсэн юм. Жендэрийн үндэсний шинжээчид, төрийн ба төрийн бус байгууллагууд, судлаачид болон АХБ-ны ажилтнууд тус тайланг боловсруулахад идэвх санаачлага гарган дэмжиж ажилласан.
Түлхүүр үг: Жендэр

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
230
Татсан тоо
158
Файлын хэмжээ
16.16 MB
Оруулсан огноо
2024.04.01
Судалгаа хийгдсэн он
2019 он
Судалгааны арга зүй
Судалгааны өгөгдөл цуглуулж, түүнийг шинжлэхдээ чанарын судалгааны аргыг голлон хэрэглэв. экспертийн үнэлгээ, ярилцлагын асуултад орсон зүйлсийг тоон болон чанарын үзүүлэлтээр нотлох, тодотгох мэдээллийг цуглуулахад илүү анхаарсан болно.
Судалгааны салбар
Бусад нийгмийн шинжлэх ухаан
Санхүүжилтийн эх үүсвэр
Гадаадын зээл, тусламж
Гүйцэтгэгч байгууллага
Жендэрийн үндэсний хороо, “Салбар орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаа” техник туслалцааны төслийн жендэрийн зөвлөх баг
Захиалагч байгууллага
Жендэрийн үндэсний хороо
Жендэрийн үндэсний хороо secretariat@ncge.gov.mn 7007116 Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, Хорооны шийдвэрийг холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;
Судалгааны баг
“Салбар орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, үйл  ажиллагаа” 
  техник туслалцааны төслийн  жендэрийн зөвлөх баг: 
Олон улсын зөвлөх:       Жэйми Шабалина     
Үндэсний зөвлөх:  Т.Амгалан  Ц.Ундрах   
    Б.Онон   Ж.Жаргалсайхан 
    О.Оюунцэцэг   С.Цэцгээ
        Д.Энхжаргал  Т.Энэбиш
 Төслийн зохицуулагч:   Б.Алтанцоож

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа