Хайлтын үр дүн

1552 илэрц олдлоо.

/ 2024 он

Гарааны бизнесийг хөгжүүлэх олон улсын чиг хандлага болон Итали, АНУ, Израил, Узбекистаны эрх зүйн орчин, төрийн дэмжлэгийг судалсан. Гарааны бизнес байгуулах, инновац нэвтрүүлэхэд тулгардаг саад, зардлыг бууруулах болон бизнесийн хөгжлийг дэмжих зохицуулалтыг харьцуулсан

/ 2012 он

Монгол Улсын эдийн засгийн өсөлт, санхүүгийн зах зээл, хөрөнгийн зах зээлийн хөгжлийн харилцан хамаарал, хөрөнгө оруулалтын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг шинжилсэн. Гадаад, дотоодын эдийн засагчдын онол, эмпирик судалгаанд тулгуурлан хөрөнгийн зах зээлийн эдийн засаг дахь үүргийг тайлбарлаж, АНУ, Их Британийн санхүүгийн зах зээл, компанийн засаглалын хөгжлийн жишээг авч үзсэн. Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд санхүүгийн зуучлал, хөрөнгийн зах зээлийн үзүүлэх нөлөөллийг регрессийн шинжилгээгээр үнэлсэн

/ 2024 он

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохиолдож буй сэтгэл зүйн хүчирхийлэл, түүний сэтгэл зүйн хор хохирлыг тодорхойлох зорилготой судалгаа юм. Эрхийн хамгаалалтын орчин, хүчирхийллийн ойлголт болон судалгааны мэдээлэлд тулгуурлан сэтгэл зүйн хүчирхийллийн асуудлаар дүгнэлт, зөвлөмж боловсруулсан.

/ 2012 он

Монгол Улсын ясли, цэцэрлэгийн тоо, өмчлөлийн хэлбэр, барилга байгууламж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтын үзүүлэлт, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг шинжилсэн. Улаанбаатар хотын төрийн болон төрийн бус өмчит ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн сургалтын төлбөр, өмчлөлийн хэлбэр, сургалтын байгууллагуудын тоо, санхүүжилтийн мэдээллийг харьцуулсан

/ 2024 он

Монгол Улсын ядуурлын өнөөгийн байдал, ядуурлын судалгаа болон хэрэгжүүлж ирсэн бодлого, үйл ажиллагааг авч үзсэн. Ядуурлыг бууруулах боломж, арга замыг нийгмийн тэгш боломж, шударга ёс, хүний эрхтэй холбон шинжилж, бодлогын хувилбаруудыг хэлэлцсэн.

Хүүхдийн эндэгдлийн үзүүлэлт нь улс орны нийгмийн хөгжлийн үзүүлэлт болохын зэрэгцээ нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын тодорхой үзүүлэлт болдог. Хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлүүд, эрсдэл, эхийн жирэмсэн үеийн хяналт эрүүл мэндийн байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хожимдол, нийгэм эдийн засгийн хүчин зүйл зэрэг асуудлыг судлан үзэж шалтгааныг тодорхойлсноор хүүхдийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах, эндэгдлийг бууруулахад чиглэсэн арга зам интервенцүүдийг боловсруулан хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.

/ 2012 он

Органик хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн олон улсын стандарт, органик бүтээгдэхүүний зах зээл, эрх зүйн зохицуулалтын онцлогийг шинжилсэн. АНУ-ын Үндэсний органик хөтөлбөр, органик бүтээгдэхүүний баталгаажуулалтын тогтолцоо, Бразил, Мексик, Энэтхэгийн органик үйлдвэрлэлийн жишээ, Олон улсын органик хөдөө аж ахуйн хөдөлгөөний холбооны зарчмуудыг авч үзсэн

/ 2012 он

Монгол Улсын болон Япон, ОХУ, Казахстан, Швед, Чехийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийн төрөл, хэмжээ, олгох нөхцөл, эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан. Тэтгэвэр, тэтгэмжийн санхүүжилтийн эх үүсвэр, нийгмийн даатгал, халамжийн сангийн зохион байгуулалт, иргэдийн нийгмийн хамгааллын тогтолцооны онцлогийг шинжилсэн

/ 2012 он

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн шилжилтийн үеийн төрийн бодлого, стратегийн зорилтуудын уялдаа холбоо, хэрэгжилтийн үр дүн, иргэдийн оролцооны асуудлыг шинжилсэн. Төрийн эдийн засаг дахь үүрэг, оролцооны онолын чиг хандлага, АНУ, Их Британийн бодлогын онолын жишээ, Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлт, бодлогын хэрэгжилтийн хамаарлыг авч үзсэн

/ 2012 он

Монгол Улсын үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламж, бүртгэл, кастодиан үйлчилгээний тогтолцоо, эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудлыг шинжилсэн. АНУ, ОХУ-ын үнэт цаасны хадгаламж, клиринг, төлбөр тооцооны байгууллагын үйл ажиллагаа, олон улсын стандартыг харьцуулж, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг боловсронгуй болгох санал боловсруулсан

2022 оны ЕТГ-ын төлөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эрүүл оюутан” Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд ялангуяа эрүүл зан үйл, амьдралын зөв хэвшилтэй залуу үеийг бий болгон төлөвшүүлэх чиглэлээр хэд хэдэн зорилтыг дэвшүүлсэн байна. Манай улсын хувьд халдварт бус өвчний тархалтын болон эмнэл зүйн судалгаанууд хийгдсэн хэдий ч оюутан залуусын эрүүл мэндийн түвшинг тогтоох суурь судалгаа хийгдээгүй байсан.

/ 2012 он

Мөнгөний бодлогын үндсэн хэлбэр, арга хэрэгсэл, инфляцийг онилох, валютын ханшид болон мөнгөний агрегатад чиглэсэн бодлого, зорилтоо албан ёсоор зарладаггүй стратегийн давуу, сул талыг шинжилсэн. АНУ, Шинэ Зеланд, Канад, Их Британи, Швейцарь, Австрали, Чех, Польш, Бразил зэрэг улсын мөнгөний бодлогын туршлагыг жишээлэн авч үзэж, Монгол Улсын эдийн засгийн нөхцөлд тохирох бодлогын хэлбэрийг сонгох асуудлыг тайлбарласан

/ 2024 он

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, эдийн засгийн өсөлттэй харилцах хамаарал болон хөрөнгө оруулалт шингээх чадварыг судалсан. Хөрөнгө оруулалт буурах шалтгаан, эрх зүйн орчин, олон улсын индекс, дэлхийн чиг хандлага болон Сингапурын бодлогын туршлагыг авч үзсэн.

/ 2024 он

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл, бүсчлэл тогтоосон үндэслэл, шалгуур, оновчтой байдалд шинжилгээ хийсэн. Бүсчлэлийн онол, эрх зүйн шаардлага болон үзэл баримтлалд тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа, ач холбогдол, үр дүнг авч үзсэн.

/ 2024 он

Монгол Улсын нийгмийн халамжийн бодлогын өнөөгийн байдал, хөгжлийн өөрчлөлт болон тулгарч ирсэн сорилтуудыг авч үзсэн. Халамжийн хөтөлбөр, үйлчилгээний үр нөлөө, зорилтот бүлэгт хүрэх байдал болон бодлогын шинэчлэлийн асуудлыг шинжилж, үр нөлөөг дээшлүүлэх чиглэлийг хэлэлцсэн.

/ 2012 он

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах талаар төрөөс баримталсан бодлого, Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын хэрэгжилт, хөрөнгө оруулалтын гэрээ, тендер сонгон шалгаруулалт, ордын эдийн засгийн үр өгөөжийг шинжилсэн. АНУ, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг улсын хөрөнгө оруулагч компаниудын оролцоо, санал болгосон хувилбаруудыг авч үзэж, орд ашиглалтын талаарх олон нийтийн санал, шүүмжлэлд дүн шинжилгээ хийсэн

Судалгаа