Хайлтын үр дүн

1546 илэрц олдлоо.

/ 2023 он

Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгын энх тайван, шударга ёс, хариуцлагатай институц болон 17 дугаар зорилгын хөгжлийн төлөөх түншлэлтэй холбоотой Монгол Улсын нөхцөл байдлыг танилцуулсан. Зорилт, шалгуур үзүүлэлтүүдийг холбогдох статистик мэдээлэлтэй уялдуулж, хүний эрх, засаглал, төсөв, гадаад санхүүжилт, худалдааны үзүүлэлтүүдийг хүснэгт, зургаар нэгтгэсэн.

/ 2023 он

Улс орнууд тансаг хэрэглээний бараа, өндөр үнэлгээтэй хөрөнгө, илүүдэл хэрэглээ болон өндөр орлогод татвар ногдуулдаг хэлбэрүүдийн талаар мэдээлэл нэгтгэсэн. Эд хөрөнгийн татвар, шууд бус татвар, орлогын өсөн нэмэгдэх татвар болон тусгай тансаг хэрэглээний татварын төрөл, хамрах бараа, хөрөнгө, хувь хэмжээний жишгийг харьцуулан үзүүлсэн.

/ 2023 он

Тайваний Хяналтын Юаны эрх зүйн орчин, бүрэлдэхүүн, бүтэц, зохион байгуулалт, нэгдсэн хуралдаан болон хороодын үйл ажиллагааг танилцуулсан. Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, мөрдөн шалгах, зөрчил арилгуулах, хариуцлага тооцох, хөрөнгө орлогын мэдүүлэг хүлээн авах, аудит болон хүний эрхийн хамгаалалттай холбоотой чиг үүргийг нэгтгэсэн.

/ 2023 он

Парламентад цахим өргөдөл гаргах, хүлээн авах, хянан шийдвэрлэх болон хэлэлцэх процедурын олон улсын туршлагыг нэгтгэсэн. Өргөдлийн агуулга, дэмжигчдийн саналын босго, хэлэлцэх шат, хугацаа, хаах үндэслэлийг авч үзэж, Эстони, Их Британи, Канад, Герман, Шинэ Зеландын цахим өргөдлийн тогтолцоо болон иргэдийн оролцооны асуудлыг харьцуулсан.

/ 2023 он

Улс төрийн намын төлөвшил, бодлогын намын ойлголт, шалгуур болон намын үзэл суртал, үнэт зүйл, үндсэн хөтөлбөрийн уялдааг судалсан. Герман, Австрийн зүүн төвийн болон баруун төвийн намуудын үндсэн хөтөлбөрийг харьцуулж, тэдгээрийн үзэл баримтлал, бодлого, зорилтын ялгааг Монгол дахь намын төлөвшлийн асуудалтай холбон авч үзсэн.

/ 2023 он

Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн хууль, эрх зүйн орчин, сангуудын төрөл болон үйл ажиллагааны талаарх мэдээллийг нэгтгэсэн. Тусгай санг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих зохицуулалтыг танилцуулж, төрийн мэдээллийн нэгдсэн талбарт нээлттэй байршуулсан сангуудын тоон мэдээллийг лавлагаа хэлбэрээр тусгасан.

/ 2023 он

Монгол Улс, Энэтхэгийн дипломат харилцаа, хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад харилцааны талаарх мэдээллийг нэгтгэсэн. Энэтхэгийн улс төрийн тогтолцоо, эдийн засгийн үзүүлэлт болон парламентын дээд танхим Ражья Сабха, доод танхим Лок Сабхагийн талаар товч танилцуулга бэлтгэж, хоёр талын харилцааны хүрээг тоймлосон.

/ 2023 он

Казахстан Улсын парламентын хоёр танхим болох Мажилис, Сенатын бүтэц, бүрэлдэхүүн болон сонгуулиар байгуулагдсан байдлыг тоймлон танилцуулсан. Парламентын танхимуудын бүрэн эрхийн хугацаа, бүрэлдэхүүний өөрчлөлт, сонгуулийн үр дүнг түүхэн дарааллаар нэгтгэж, 2023 онд байгуулагдсан парламентын талаарх мэдээллийг тусгасан лавлагаа юм.

/ 2023 он

Гадаадын зарим орны Үндсэн хуульд парламентын сонгууль, төлөөллийн зарчим болон сонгуулийн тогтолцоог хэрхэн тусгасныг холбогдох зүйл, заалтаар түүвэрлэн үзүүлсэн. Пропорционал, мажоритар болон холимог тогтолцоотой холбоотой зохицуулалт, парламентын бүрэлдэхүүн, сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт болон сонгуулийн хуулиар нарийвчлан зохицуулах асуудлыг хүснэгтээр нэгтгэсэн.

/ 2023 он

Парламентын сонгуулийн холимог тогтолцооны хэлбэрүүд, тэдгээрт мажоритар болон пропорционал тогтолцооны элементүүдийг хослуулан хэрэглэж буй туршлагыг нэгтгэсэн. Зэрэгцээ болон холимог хувь тэнцүүлсэн тогтолцооны онцлогийг тайлбарлаж, гадаадын зарим орны парламентын суудлыг сонгуулийн тогтолцооны төрлөөр хуваарилдаг хувь, харьцааг олон улсын судалгаанд тулгуурлан харьцуулсан.

/ 2023 он

лсын Их Хурлын гишүүдийн тоог өөрчлөх хувилбаруудад хуралдааны хүчинтэйд тооцох ирц болон шийдвэр гаргах саналын тоо хэрхэн өөрчлөгдөхийг тооцсон. Үндсэн хуульд заасан ирц, саналын босгыг гишүүдийн тооны хувилбар бүрд хэрэглэж, шийдвэр гаргахад шаардагдах гишүүний тоог хүснэгтээр харьцуулан үзүүлсэн

/ 2023 он

Төсвийн засаглалыг сайжруулах механизм болох төсвийн дүрэм, дунд хугацааны зарлагын хүрээ, төсвийн хараат бус байгууллагын талаар олон улсын туршлагад тулгуурлан судалсан. Төсвийн ил тод байдал, иргэдийн хяналт, оролцоог дэмжих арга хэрэгслийг тайлбарлаж, Монгол Улсын төсвийн ил тод байдал, оролцооны үнэлгээг авч үзсэн.

/ 2023 он

Мөнгөний ирээдүйн болон өнөөгийн үнэ цэнийн ойлголт, Засгийн газрын өр төлбөрийг тооцох аргачлал, өрийн хязгаарлалтын шалгуур үзүүлэлтийг тайлбарласан. Улс орнууд Засгийн газрын өрийг өнөөгийн эсхүл нэрлэсэн үнэ цэнээр илэрхийлж буй жишгийг нэгтгэн, өрийн хэмжээг үнэлэх, хязгаар тогтооход хэрэглэдэг үзүүлэлтүүдийг авч үзсэн.

/ 2023 он

Сингапур болон Тайванийн Үндсэн хууль, аудитын болон хяналтын хуульд туссан холбогдох зохицуулалтыг түүвэрлэн, албан бус орчуулгаар хүргэсэн лавлагаа юм. Ерөнхий аудиторыг томилох, бүрэн эрхийг хэрэгжүүлэх, төрийн байгууллага, нийтийн хөрөнгийн зарцуулалтад аудит хийх болон хяналтын байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг танилцуулсан.

/ 2023 он

Эмч, эмнэлгийн мэргэжилтний цалин хөлсийг тогтоох олон улсын тогтолцоо болон Турк Улсын цалин хөлс, тэтгэврийн зохицуулалтын талаарх мэдээллийг нэгтгэсэн. Эрүүл мэндийн салбарын ажилтны хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний хэлбэр, санхүүжилттэй холбоотой асуудлыг авч үзсэн бөгөөд Туркийн хэсгийг нээлттэй эх сурвалжийн хүрээнд боловсруулсан.

/ 2023 он

Ажиллагсад ажлаас гарах, өөр ажилд шилжих хөдөлгөөний шалтгаан, сөрөг үр дагавар, түүнийг тооцох аргыг олон улсын мэдээлэлд тулгуурлан авч үзсэн. НҮБ, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн хэм хэмжээ болон БНСУ, Япон, Финландын хөдөлмөрийн нийтлэг харилцаа, ажилтны тогтвортой ажиллах нөхцөлийн эрх зүйн зохицуулалтыг судалсан.

Судалгаа