Мэдлээллийн технологийн хурдац биднийг нэг унтаад сэрэхэд шинэ шинэ
технологийн шийдлээр баяжигдан гарсаар байдаг нь биднийг урагш харж
тэмүүлэхэд их үүргийг гүйцэтгэдэг билээ. Мэдээлэл, харилцаа холбооны
технологи нь өнөөгийн дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч
хүчин зүйл, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдасгуур, хүний
хөгжил, эрх, эрх чөлөөг хангах, баталгаажуулах хэрэгсэл болж байна.