Хайлтын үр дүн

516 илэрц олдлоо.

/ 2010 он

Монгол Улсын нүүрсний нөөц, олборлолт, экспортын хэмжээ, зах зээлийн эрэлт нийлүүлэлт, үнийн өөрчлөлт болон эдийн засагт үзүүлэх нөлөөллийг авч үзсэн. Дэлхийн нүүрсний зах зээлийн төлөв байдал, БНХАУ болон Зүүн хойд Азийн орнуудын эрэлт, АНУ, Австрали, Энэтхэг, БНХАУ, ОХУ-ын эрх зүйн зохицуулалтыг харьцуулж, Монгол Улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, нүүрсийг гүн боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж, бодлогын шаардлагыг тодорхойлсон.

/ 2010 он

Өндөр технологийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн өсөлт, инноваци, үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварт үзүүлэх нөлөөлөл болон төрийн бодлого, зохицуулалтын онцлогийг авч үзсэн. АНУ, Их Британи, ХБНГУ, Япон, ОХУ-ын өндөр технологи, нанотехнологийг хөгжүүлэх стратеги, санхүүжилт, удирдлага, зохион байгуулалтын туршлагыг харьцуулж, Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн бодлого, хүний нөөц, судалгааны байгууллагуудын чадавх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарах асуудлыг тодорхойлсон.

/ 2010 он

Уул уурхайн орлогоос санхүүждэг дэлхийн 35 баялгийн сангийн хөрөнгийн эх үүсвэр, удирдлага, хөрөнгө оруулалтын бодлого, зарцуулалт, хяналт болон ил тод байдлын зарчмыг харьцуулан авч үзсэн. АНУ-ын Аляска, Чили, Норвеги, Казахстан зэрэг улсын баялгийн сангийн үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалт, хуримтлал, тогтворжуулалтын тогтолцоог шинжилж, Монгол Улсад тохирох баялгийн сангийн удирдлага, санхүүгийн бие даасан байдал, хяналтын механизмыг бүрдүүлэхэд анхаарах асуудлыг тодорхойлсон.

/ 2010 он

Монгол Улсын уул уурхайн стратегийн ордуудаас бүрдэх орлогыг Хүний хөгжил сангаар дамжуулан иргэдэд хуваарилах боломж, санхүүжилтийн эх үүсвэр болон эдийн засагт үзүүлэх нөлөөллийг үнэлсэн. Иргэн бүрт 1.5 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр олгох бодлогын хувилбаруудыг харьцуулж, өрхийн орлого, зарлага, хэрэглээ, дотоодын үйлдвэрлэл, гадаад худалдаа, банкны хадгаламж, инфляцид үзүүлэх эерэг, сөрөг үр дагаврыг тооцоолон, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах бодлогын боломжит шийдлийг тодорхойлсон.

/ 2010 он

онгол Улсын 2005–2009 оны макро эдийн засгийн төлөв байдал, эдийн засгийн өсөлт, ажилгүйдэл, үйлдвэрлэл, гадаад худалдаа, төсвийн орлого, зарлага болон мөнгөний үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг харьцуулан шинжилсэн. Мөн дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралын нөлөөлөл, инфляци, бодлогын хүү, мөнгөний нийлүүлэлт, зээл, хадгаламж, валютын нөөцийн динамикийг нэгтгэж, Хүний хөгжил сангаар дамжуулан иргэдэд мөнгөн хөрөнгө хуваарилах эдийн засгийн нөөц боломжийг тодруулахад чиглэсэн.

/ 2009 он

Гадаадын 23 улсын парламентын судалгааны нэгжийн харьяалал, эрх зүйн статус, үүсэл хөгжил, бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, судалгааны бүтээгдэхүүнийг харьцуулан авч үзсэн. Парламентын гишүүд, байнгын хороодыг судалгаа, мэдээлэл, шинжилгээний материалаар хангах тогтолцоо, судалгааны нэгжүүдийн үйл ажиллагааны онцлог, зохион байгуулалтын ялгааг нэгтгэн танилцуулсан.

/ 2009 он

Монгол Улсын Их Хурлын судалгаа, шинжилгээний нэгжийн 1991–2009 оны түүхэн хөгжил, бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн үндэслэлийг үе шаттайгаар авч үзсэн. Төр, нийгэм судлалын академиас эхлэн Судалгааны төв, Бодлогын шинжилгээний төв, Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах төв болон хөгжсөн үйл явцыг нэгтгэн, судалгааны ажлын зохион байгуулалт, хүний нөөц, үйл ажиллагааны үр дүн, олон улсын хамтын ажиллагааг танилцуулсан

/ 2009 он

Монгол Улсын төрийн байгууллагуудын албан хаагчдын тоо бүртгэл, орон тооны өсөлт, бууралт, цалингийн сангийн өөрчлөлтийг 2005–2008 оны мэдээлэлд тулгуурлан авч үзсэн. Төрийн байгууллагуудын хүний нөөцийн бүртгэлийн аргачлал, мэдээллийн зөрүү, давхар ажил эрхлэлт болон байгууллагын бүтцийн өөрчлөлтөөс үүдэлтэй тоо бүртгэлийн хүндрэлүүдийг тодорхойлж, яам, агентлагуудын орон тоо, цалингийн сангийн үзүүлэлтүүдийг харьцуулан нэгтгэсэн.

/ 2009 он

Монгол Улсад авлига, төрийн албаны хүнд суртал, төрийн албан хаагчийн ашиг сонирхлын зөрчлийн чиглэлээр өмнө хийгдсэн судалгаа, тайлан, ном зүйн мэдээллийг нэгтгэн тоймлосон. Авлигын тархалт, олон нийтийн хандлага, төрийн байгууллагын ил тод байдал, хүнд суртлын индекс, ашиг сонирхлын зөрчлийн шалтгаан, эрх зүйн зохицуулалтын асуудлыг авч үзэж, өмнөх судалгаануудын үр дүн, дүгнэлт, бодлогын зөвлөмжийг харьцуулан танилцуулсан.

/ 2017 он

Монгол Улсын арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагын эрхлэх үйл ажиллагаа, хязгаарлалт, хяналтын зохицуулалтыг танилцуулсан. Банк бус санхүүгийн салбарын нөхцөл байдал, үйлчилгээний төрөл болон тулгамдсан асуудлыг холбогдох мэдээлэлд тулгуурлан авч үзсэн. Гадаадын зарим орны банкны тогтолцоо, үйл ажиллагааны зохицуулалтын жишээг хамруулсан.

/ 2009 он

Монгол Улсын нефть бүтээгдэхүүний импорт, хилийн болон жижиглэнгийн үнийн өөрчлөлт, шатахууны зах зээлийн бүтэц, өрсөлдөөний нөхцөл байдлыг харьцуулан шинжилсэн. Мөн 2007–2009 оны шатахууны импортын хэмжээ, үнэ, татвар, тээвэрлэлтийн зардал, жижиглэнгийн үнийн зөрүүг тооцож, импортлогч компаниудын үнийн бодлого, зах зээлийн давамгай байдал, шударга бус өрсөлдөөнтэй холбоотой асуудлыг авч үзсэн.

/ 2009 он

Дэлхийн 21 төв банк, мөнгөний эрх бүхий байгууллагын 2008–2009 оны бодлогын хүүгийн түвшин, өөрчлөлт, шийдвэр гаргах тогтолцоог харьцуулан авч үзсэн. Мөн дэлхийн санхүүгийн хямралын үед төв банкуудаас хэрэгжүүлсэн хүүгийн бодлого, түүний өөрчлөлтийн чиг хандлага, зарим улсын бодлогын хүүгийн түүхэн динамикийг нэгтгэн танилцуулсан

/ 2026 он

Эдийн засаг, санхүүгийн хямралын үед төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах, төсвийн тэнцвэрийг хангах чиглэлээр олон улсад хэрэглэж буй арга хэмжээг авч үзсэн. АНУ-ын төсвийн зохицуулалтын туршлага, төсвийн удирдлагын байгууллагын зөвлөмжийг нэгтгэн, Монгол Улсын 2009 оны төсвийн тодотголын орлого, зарлагын өөрчлөлтийг харьцуулж, төсвийн зардлыг хэмнэх боломжит арга хэмжээг тодорхойлсон

/ 2009 он

Монгол Улсын 2009 оны төсвийн тодотголын төсөл, төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт, нийгмийн халамжийн зохицуулалт болон төрийн бус байгууллагуудаас гаргасан санал, зөвлөмжийг харьцуулан авч үзсэн. Мөн Унгар, ОХУ, Казахстан, Латви, Украин зэрэг улсын эдийн засаг, санхүүгийн хямралын үед хэрэгжүүлсэн төсвийн бодлого, арга хэмжээг нэгтгэн, төсвийн зохицуулалтын боломжит хувилбаруудыг танилцуулсан

/ 2009 он

Энэхүү судалгаагаар 2008–2009 оны дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралын шалтгаан, Монгол Улсын эдийн засагт үзүүлсэн нөлөөлөл, банк санхүү, төсөв, гадаад худалдаа, валютын зах зээлийн нөхцөл байдлыг судалсан. Мөн бусад улсын хямралыг даван туулах бодлого, олон улсын байгууллагын зөвлөмжийг харьцуулан шинжилж, эдийн засгийг тогтворжуулах, хямралыг даван туулах арга хэмжээний санал, зөвлөмж боловсруулсан бодлогын судалгаа юм.

/ 2009 он

Монгол Улсын бүс нутгийн хөгжлийн түвшин, эдийн засаг, нийгмийн ялгаа, төвөөс алслагдсан байдал, дэд бүтэц, байгаль цаг уурын нөхцөлийг харьцуулан судалсан. Мөн ОХУ, Канад, Казахстаны бүсийн нэмэгдлийн зохицуулалтын туршлагыг шинжилж, санхүүгийн дэмжлэг шаардлагатай Баруун бүсийн 4 аймгийн 9 сумыг бичил бүсээр тодорхойлон, бүсийн нэмэгдэл олгох шалгуур, хэлбэрийг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулсан бодлогын судалгаа юм.

Судалгаа