Хайлтын үр дүн

2857 илэрц олдлоо.

/ 2021 он

Амьд болон амьгүй донорын нас, зөвшөөрөл, донор болон түүний ар гэрт үзүүлэх тусламж, дэмжлэгийн талаар олон улсын зөвлөмж, гадаадын орнуудын зохицуулалтыг судалсан. Эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой санхүүгийн ашиг сонирхлыг хориглох зарчим, үндэслэлтэй зардал, алдагдсан орлогыг нөхөн олгох болон нийгмийн хамгааллын асуудлыг авч үзсэн.

/ 2021 он

Цахим хүчирхийллийн хэлбэр, хүүхдийн цахим хэрэглээ, эрсдэл, Монгол Улсын хүүхэд хамгааллын нөхцөл байдал болон эрх зүйн орчныг авч үзсэн. Олон улсын конвенц, хүүхдийн цахим хамгааллын удирдамж, цар тахлын нөлөөг танилцуулж, Герман, Япон, АНУ, Их Британийн зохицуулалт, хамгааллын арга хэмжээг харьцуулсан.

/ 2021 он

Хөнгөн үйлдвэрлэлийн онцлог, хөгжилд нөлөөлөх хүчин зүйлс, Монгол Улсын үйлдвэрлэлийн бүтэц, салбарын үзүүлэлт, төрөөс хэрэгжүүлсэн бодлогыг судалсан. Итали, АНУ, БНХАУ, Их Британи, Энэтхэгийн туршлагыг санхүүжилт, технологи, инновац, түүхий эд, хүний нөөц, зах зээл зэрэг хүчин зүйлийн хүрээнд авч үзсэн.

/ 2021 он

Нэмэгдсэн өртгийн албан татварын үүрэг, татварын суурийг чөлөөлөхөд үүсэх эдийн засгийн үр дагавар, Монгол Улсын НӨАТ-ын орлого, чөлөөлөлтийн бүтцийг судалсан. НӨАТ болон ДНБ-ний хамаарлыг шинжилж, Европын Холбоо, БНСУ, Латви, Тайванийн татвараас чөлөөлөх бараа, үйлчилгээний зохицуулалттай харьцуулсан.

/ 2021 он

Монгол Улсын нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээний өөрчлөлтийг даатгалын төрөл, ажил олгогч болон даатгуулагчийн төлөх хувиар ангилан танилцуулсан. Албан журмын болон сайн дурын даатгал, цар тахлын үеийн шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг авч үзэж, ОХУ, БНХАУ, Япон, Германы холбогдох мэдээлэлтэй харьцуулсан.

/ 2021 он

Виртуал хөрөнгө, криптовалютын ойлголт, арилжаанд оролцогчид, боломж, эрсдэл болон олон улсын зохицуулалтын чиг хандлагыг авч үзсэн. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ФАТФ-ын зөвлөмж, үйлчилгээ үзүүлэгчдийн зохицуулалт, татварын асуудлыг тайлбарлаж, Малта, Сингапур, БНХАУ, Япон, БНСУ-ын туршлага болон Монгол Улсын зах зээлийн мэдээллийг нэгтгэсэн.

/ 2021 он

БНСУ, Казахстан улсын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого, байгууллагын бүтэц, санхүүжилтийн тогтолцоог харьцуулан судалсан. Хөнгөлөлттэй зээл, зээлийн батлан даалт, лизинг, хөрөнгө оруулалтын сан зэрэг санхүүжилтийн хэрэгсэл, салбарын статистик мэдээлэл болон цар тахлын үед хэрэгжүүлсэн дэмжлэгийн арга хэмжээг хамруулсан.

/ 2021 он

Вакцин, вакцинжуулалтын талаарх мэдээлэл, байр суурийг фэйсбүүк, твиттер, мэдээллийн сайтын сонгосон түүврийн хүрээнд судалсан. Олон дагагчтай хуудас, жиргээ, мэдээ, сэтгэгдэл, хариу үйлдлийг шинжилж, вакциныг дэмжсэн, шүүмжилсэн, эргэлзсэн агуулга, мэдээллийн давтамж, түгээлт болон тухайн хугацаанд ажиглагдсан хандлагыг нэгтгэн танилцуулсан.

/ 2021 он

Ковид-19-ийн вакцины үйлдвэрлэл, үнэлгээ, хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл, үр нөлөө, гаж нөлөөний талаарх тухайн үеийн мэдээллийг тоймлосон. Европын холбооны вакцины стратеги, худалдан авалт, Азийн орнуудын вакцинжуулалтын нөхцөл болон Монголын вакцины нийлүүлэлт, санхүүжилт, хамруулах зорилтот бүлэг, дарааллыг танилцуулсан.

/ 2021 он

Улс орнуудын Ковид-19-ийн вакциныг нэвтрүүлэх бэлэн байдлыг үнэлэх VIRAT, VRAF болон тэдгээрийн нэгдсэн хэрэгслийн зорилго, бүтэц, үзүүлэлтүүдийг танилцуулсан. Төлөвлөлт, төсөв, зохицуулалт, үйлчилгээ, сургалт, хяналт, хүйтэн хэлхээ, аюулгүй байдал, олон нийтийн мэдээлэл болон үндэсний вакцинжуулалтын төлөвлөгөөтэй уялдуулах асуудлыг авч үзсэн.

/ 2021 он

Ковид-19-ийн эсрэг вакцинуудын хөгжүүлэлт, эмнэлзүйн туршилтын үе шат, хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагын талаарх тухайн үеийн мэдээллийг танилцуулсан. AstraZeneca вакцины туршилтын үр дүн, тунгийн хувилбар, аюулгүй байдлын мэдээлэлтэй холбоотой асуудлыг авч үзэж, вакцины үнэ, хадгалалт, тээвэрлэлт, зохицуулалтын зөвшөөрлийн явцыг тоймлосон.

/ 2021 он

Дэлхийн улс орнуудын эдийн засгийн уналтын цар хүрээг ДНБ, халдварын нас баралт, хязгаарлалтын үзүүлэлттэй харьцуулан тоймлосон. Төв Азийн эдийн засгийн нөхцөл, эмзэг байдал, төсөв, татварын хариу арга хэмжээ болон ОУВС-аас цар тахалд өртсөн орнуудад үзүүлсэн санхүүжилт, дэмжлэгийн мэдээллийг танилцуулсан.

/ 2021 он

Цар тахлын нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, иргэдийн орлого, амьжиргаа, ажлын байрыг хамгаалах чиглэлээр УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэр, арга хэмжээг тоймлосон. Татвар, нийгмийн даатгал, халамж, бизнесийн дэмжлэгийг танилцуулж, өрх, аж ахуйн нэгжийн нөхцөл байдлын талаар бусад байгууллагаас хийсэн судалгааны үр дүнг нэгтгэсэн.

/ 2021 он

и, Европын сонгосон орнууд цар тахлын тархалтыг хянах, эдийн засгийн хүндрэлийг бууруулах, хүн амын амьжиргааг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээг судалсан. Төсөв, татвар, мөнгө, зээлийн бодлого, бизнес, ажлын байрны дэмжлэг, нийгмийн хамгаалал болон цар тахлын үеийн хариу арга хэмжээний эрх зүйн орчныг харьцуулан нэгтгэсэн.

/ 2021 он

Ази Номхон далай, Европын есөн улс, бүс нутагт хөл хориог сулруулсан туршлага, сургамжийг харьцуулсан гадаадын судалгааны өгүүллийг орчуулан танилцуулсан. Халдварын тархалт, олон нийтийн оролцоо, нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тогтолцооны чадавх, хилийн хяналтыг авч үзсэн бөгөөд Хятадын халдварыг хянасан туршлагын нэмэлт материалыг багтаасан.

/ 2021 он

Монгол болон гадаадын орнуудын халдварын тархалт, оношилгоо, эмчилгээ, эмнэлгийн хүчин чадал, хариу арга хэмжээний тухайн үеийн нөхцөлийг тоймлосон. Оношлуурын хүртээмж, гадаадын зээл, тусламж, вакцины туршилт, худалдан авалтын боломж, COVAX механизм болон эмчилгээ, вакцины зохицуулалт, мэдээллийн нууцлалын талаарх олон улсын зөвлөмжийг танилцуулсан.

Судалгаа